УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газар маргаашийн хуралдаанаа наашлуулж, өнөөдөр хийж байна

Хуваар ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Тэгвэл маргааш болох ээлжит хуралдааныг наашлуулж өнөөдөр /2023.09.26/ хийж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар:

  • Дархан-Уул аймагт 9, Сэлэнгэ аймагт 7, Архангай аймагт 7 томоохон төсөл, хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлнэ
  • Тендерт оролцох эрх хязгаарлах “хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ
  • “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-г тусгай сангаас хасна зэрэг шийдвэрүүдийг гаргасан билээ.

Энэ удаагийн хуралдаанаар цаг үеийн болон төсвийн асуудал хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна. Хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй болоогүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button