Гадаад мэдээДЭЛХИЙ

Хоёр Нүүр: БНХАУ Фүкүшимагийн ойроос загас барьсаар байна

Наймдугаар сарын 24-ний өдөр Япон Фүкүшимагийн хайлсан реакторыг хөргөхдөө ашигласан усыг Номхон далай руу цутгаж эхэлсэн. Уг явдлыг БНХАУ-ын Гадаад хэргийн яам шүүмжилж, төд удалгүй Хятадын засгийн газар Японоос авах бүх далайн хоолны импортоо зогсоосон юм.

Бээжин хориг тавихдаа “Фүкүшимагийн бохирдсон ус” гэх хэллэгийг ашигласан. Тэгвэл Хятадын усан онгоцнууд “бохирлогдсон” устай бүсээс загас барьсаар байгаа аж.

“Asahi Shimbun” сонин “Global Fishing Watch” нэртэй сайт ашиглан Хятадын загас агнууруудын онгоцны үйл ажиллагааг хянасан байна. Тус сайтаас харвал наймдугаар сарын 3-наас есдүгээр сарын 19-ний хооронд бохирлогдсон гэж үзээд буй бүсэд нэвтэрсэн Хятадын онгоцны тоо өдөрт 146-167 байж, нэг их өөрчлөгдөөгүй юм.

Японы далайн бүтээгдэхүүнд хориг тавьсан хэр нь дотоодынх нь загасчид бохирлогдсон гэх бүсээс загас барьж байгаа явдал нь шүүмжлэл дагуулжээ. Тухайлбал АНУ-аас Японд сууж буй элчин сайд Рам Эммануэль “Нэг зураг мянган үг илэрхийлнэ гэдэг. Энэ зурагт Хятадын хөлөг онгоцнууд Японы эргийн ойролцоо загасчилж байна. БНХАУ далайн бүтээгдэхүүний хориг тавьсны дараа гэсэн үг” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button