ДЭЛХИЙ

"Rally for Rangers" Монголын байгаль хамгаалагчдад 15 мотоцикл хандивлав

Монгол Экологи төвөөс зохион байгуулдаг “Rally for Rangers” үйл ажиллагаа есдүгээр сарын 11-нээс 23-ны хооронд явагджээ. “Rally for Rangers” нь санхүүжилт босгон байгаль хамгаалагчдад тусалдаг, 2014 оноос хойш зохион байгуулагдсан арга хэмжээ аж.

Энэ жил тус үйл ажиллагаанаас босгосон санхүүжилтээр Баянхонгор аймгийн Их Богд Уулын БЦГ, Дундговь аймгийн Их Газрын Чулууны БЦГ, Говь-Алтай аймгийн Говийн Их ДЦГ-ын А хэсэг Хамгаалалтын захиргаанд ажиллаж буй 15 байгаль хамгаалагчдад “Honda XR 190l” загварын мотоцикл өгсөн байна.

Зургийн эх сурвалж: "Rally for Mongolia" Фэйсбүүк пэйж

“Rally for Rangers” нь дэлхийн улс орнуудаас хүмүүс цуглан мотоциклтэй аялал хийж санхүүжилт босгодог үйл ажиллагаа. Энэ жил гадаадын мотоциклчид Монгол болон Намибид аяласан байна. Есдүгээр сарын 11-нээс 23-ны хооронд аялагчид нийтдээ Монголын газар нутгаар 1800 км зам туулсан аж.

Эх сурвалж: Rally for Rangers, Монгол Экологийн Төв

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button