Гадаад мэдээДЭЛХИЙ

Улаанбаатараас бага түгжирдэг Лондон дэлхийн хамгийн түгжрэлтэй хотоор тодорлоо

“TomTom” зам тээврийн түгжрэлийн мэдээлэл цуглуулдаг сайт 2022 оны тайлангаа нийтэлсэн байна. Дунджаар Лондон хотын оршин суугчид 10 км замыг туулахын тулд 36 минут 20 секунд зарцуулдаг, оргил цагийн үед машины дундаж хурд 14 км/цаг явдаг аж. Ийм учраас дэлхийн хамгийн түгжрэлтэй хотоор Лондон тодорчээ.

Мөн лондончууд жилд 325 цагийг замын түгжрэлд зогсож өнгөрөөдөг байна. Хамгийн түгжрэлтэй найман хотын дөрөв нь Европт оршдог аж. Ази тивээс зөвхөн Энэтхэгийн л хоёр хот эхний наймд орсон байна.

“TomTom” сайт нийтдээ 56 орны 390 хотыг жагсаажээ. Жагсаасан хотуудаас хамгийн чөлөөтэй замтай нь Нидерланд улсын Альмере хот. Тус хотын оршин суугчид 10 км зам туулахад 8 минут 20 секунд зарцуулдаг, оргил цагийн үед машины дундаж хурд 67 км/цаг хүрдэг аж.

Улаанбаатар хотод өглөө, оройн оргил ачааллын үед дундаж хурд 9-13 км/цаг болдог гэж Тээвэр хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Х.Өнөржаргал наймдугаар сард хэлсэн. Оргил цагийн хурдаас харвал Улаанбаатар хот Лондоноос илүү түгжирч, дэлхийн хамгийн түгжрэлтэй хот болохоор байгаа юм. Гэхдээ “TomTom” сайт нийтлэлдээ 2022 оны тоо баримт ашигласан гэдгийг санах хэрэгтэй.

Эх сурвалж: Statista

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-27 14:59

London xotod 10 saya xun amidardag
Metro avtobus geed niitin teever mash sain xugjsun xot shuu
ULAANBAATAR xottoi xaritsuulax yamar bolomj baixgui dee

Зочин
Зочин
2023-09-27 15:25

Яанаа Улаанбаатар жагса�##�танд орохооргүй бохир байж бүх иргэд бронхиттой болоод бна МАН аас эрүүл уушигаа нэхье

Холбоотой мэдээ

Back to top button