Гадаад мэдээДЭЛХИЙ

Байдены нохой дахиад л Цагаан ордны хамгаалагчийг хазав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены гэр бүлийн нохой дахиад нэг Цагаан ордны хамгаалагчийг хазсан байна. Коммандер нэртэй Герман хоньч үүлдрийн нохой өмнө нь хамгаалагчдыг хазсан хэрэг 11 удаа гарсан юм.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга хамгаалагчид хазуулж буй явдлыг нохой нь Цагаан ордонд амьдарч стресстсэнтэй холбоотой гэж хачирхалтай тайлбар хэлж байжээ.

Коммандер

Хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер “Цагаан ордон нь маш өвөрмөц газар тул тэнд амьдрах нь стресстэй байх болно гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Үүнийг ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид бүгдэд л стресстэй байдаг. Тийм болохоор гэр бүлийн нохой эсвэл тэжээвэр амьтанд ямар байгааг төсөөлөөд үз” гэж хэлсэн юм.

Коммандер 2021 оноос Цагаан ордонд амьдарч эхэлсэн. Түүнийг Байдены ах Жеймс бэлэг болгон илгээсэн юм. Байдены Мэйжор нэртэй өөр нэг нохой мөн  хамгаалагчдыг хазсан олон тохиолдол гарч байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-27 15:05

Муу гударгыг бууд

Зочин
Зочин
2023-09-27 15:26

Хошуувч хийгээгүй с�##�хилуулсан с�##�хилуулагчийн буруу

Зочин
Зочин
2023-09-27 15:41

Даварсан байна. 11 удаа хазна гэхээр

Холбоотой мэдээ

Back to top button