Нийгмийн

Хятадаас шилжүүлэх ялтнуудыг Монголд дахин шүүнэ

БНХАУ-аас ялтан шилжүүлэх хэлэлцээрийн дагуу зургаан хоригдогч авна гэдгээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн.

Монгол Улсын 51 иргэн урд хөршид ял эдэлдэг бөгөөд үүний 19-ийг нь авах санал тавьсан ч тус улсын хуулийн хүрээнд зургаан хоригдогч шилжүүлэн авахаар болсон байна. Гэхдээ хоригдогч ойрын хугацаанд шууд шилжих боломжгүй аж.

Учир нь, Монгол Улсад урд гадны орны хуулийн дагуу хоригдсон ялтанг шууд шилжүүлэн хорих эрх зүйн үндэслэлгүй. Тиймээс урд хөршид хоригдож буй ялтнуудыг Монгол Улсын хуулийн хүрээнд шүүж, тэдэнд ял ногдуулах процесс өрнөх юм байна.

Дотоодод шүүхийн шийдвэр гарсны дараа ялтнуудыг урд хөршөөс шилжүүлэн авч, монголын хорих ангиудад ялыг нь үргэлжлүүлэх зохицуулалт хийх аж. Одоогоор уг ялтнуудын шүүх хурлын тов зарлагдаагүй байна.

Урд хөршөөс шилжүүлэн авах зургаан ялтны хувьд хулгай дээрэм, танхайрал зэрэг үндэслэлүүдээр хоригдсон Монгол Улсын иргэд байгаа юм.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button