Нийгмийн

Үерийн хамгаалалтын 26,5 км сувгийг цэвэрлэлээ

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд “Геодези, усны барилга, байгууламжийн газар” /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас шугам сүлжээний цэвэрлэгээ, худгийн засвар, нөхөн сэргээлт, шугам угсралт, үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээ, хөргөлтийн насос станцын засвар арчлалт гэсэн таван чиглэлийн ажлыг гүйцэтгэж байна.

Нийт ажлын гүйцэтгэл 81 хувьтай үргэлжилж буй. Үерийн хамгаалалтын барилга, байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлын хүрээнд 117 байршилд 2835.12 шоо метр лаг, хагшаасыг цэвэрлэн, тээвэрлэжээ.

Мөн 13 байршилд 874 метр шугам, хоолойг угааж, давхардсан тоогоор 59 байршлаас 26,691 шоо метр усыг соруулсан байна. Нийт 276 худагт засвар хийж, 133 сувгийн тагийг нөхөж тавьсан аж.

Б.УУГАНБОЛОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button