Нийгэм мэдээ
Ачааны машины тэвш өндөр хүчдэлд хүрч, жолооч амиа алджээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо, “Залаатын-Ам” гэдэг газар автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:54 цагт очиход иргэн Б-ын “Хово-ZZ3255” загварын ачааны автомашин 10 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд тэвшний хэсгээр хүрснээс автомашины дугуй шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Тус гал түймэрт иргэн Б/61 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас барсан байсныг цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард иргэдээ хаана хаанаа болгоомж, сэрэмжтэй яваачээ. Янз бүрийн байдлаар осолд орсоор амь насаа �##�дах нь их боллоо.
Богд хан уулын З�##�аатын ам мөн бол Дархан цаазтай биз дээ.Хово тэнд юу хийж явдаг юм бэ
Ажил хийж явсан Чамд бас юу хийж явсан нь хэрэгтэй юу