SunBiki: Надад нэг хөөрхөн эгдүүтэй төрх байдаг

Plus size model SunBiki манай сайтын “Асуусанд баярлалаа” –д оролцлоо. Зочин редакцийн зүгээс бэлтгэсэн 150 асуулт бүхий шилэн савнаас өөрөө асуулт сугалж, хариулдаг.
БНСУ-ын plus size model охидын баг манай улсад хоёр дахь удаагаа хүрэлцэн ирээд байна. Тэд аялал жуулчлалын "Toured" ХХК-ийн урилгаар ирсэн. SunBiki ахлагчтай моделиудыг өнгөрсөн зун ирэх үеэр нь бид "Цагаан суварга" байгалийн цогцолбор газар очиж, уулзаж ярилцаж байсан билээ. Харин намрын зураг авалт, аяллын үеэр ирэхдээ тэд манай редакцид хүрэлцэн ирсэн юм.

-Өөрийгөө гурван үгээр тодорхойлооч гэвэл...?
-Хамгийн эхэнд миний бие, хоёр дахь миний ази царай, гурав дахь нь надад нэг хөөрхөн эгдүүтэй төрх байгаад байдаг. Яана аа, ямар сонин юм бэ /инээв/. За хоёр дахь асуултаа авья.
-Хэрвээ одоогийн мэргэжлээ эзэмшээгүй бол өөр ямар мэргэжил сонгох байсан бэ?
-Би одоо моделийн ажлын хажуугаар бизнес хийдэг. Хэрвээ би модель биш байсан бол бизнес хийх байсан болов уу гэж бодож байна. Магадгүй олон салбартай ресторан ч юмуу, эсвэл эмнэлэг ч барих байсан.
-Та ажил мэргэжилдээ дуртай юу. Юу нь таны сэтгэлийг дурлуулсан бэ. Яаж энэ ажлыг эхлүүлсэн бэ?
-Би анхнаасаа модель больё гэж бодоогүй. Өөрийнхөө зургийг авах маш их дуртай байсан. Тэгээд зурагаа сошиэлд хийгээд энэ маань яваандаа ажил мэргэжил болсон. Хүмүүсийн хүлээж авах байдал нь ажил мэргэжил болгосон гэж ойлгож болно. Үүнээс илүү их аз жаргалыг мэдэрч, мэргэжил болгосон.
-Нэг асуулт алгассан. Биеийнхээ аль хэсэгт дуртай вэ?
-Надад тохирсон, надаас заавал асуух, би хариулах ёстой асуулт байна. Би өөрийнхөө биеийн тааз хэсэгт илүү их дуртай. Гэхдээ фэнүүд маань миний биеийн галбирт дуртай гэж хэлдэг.
-Танд тохиолдсон хамгийн аймшигтай зүйл юу вэ?
-Би арван жилийн ахлах сургуульд байхдаа хөлнөөс дүүжлээд доошоо үсэрдэг тоглоом дээр тоглосон. Яг үнэнийг хэлэхэд яаж үсрэхээ мэдэхгүй. Дор хүмүүс хүлээгээд, ард бас оочерлоод яах аргагүй л доош үсэрсэн дээ. Энэ бол миний амьдралдаа үзсэн хамгийн аймшигтай мэдрэмж. Тэр цагаас хойш айгаад парк дээр нэг ч удаа тоглоогүй.
-Хүмүүст хэн гэж, ямар байдлаар дурсагдаж үлдэхийг хүсдэг вэ?
-Маш утга учиртай асуулт байна. Хүн гэж юу вэ, ямар хүн болж үлдэхийг хүсч байна вэ гэж. Би модель, инфлүүнсерийн ажлаар дамжуулаад хүмүүст хэрэгтэй зүйл хийхийг, бас хүнд хэрэгтэй хүн байхыг хичээдэг. Хүмүүсийн танаас маш их зүйл сурсан, танаас эрч хүч авдаг шүү гэх сэтгэгдэл надад эргээд хүч хайрладаг. Тэгэхээр цаашид ч гэсэн хүн бүхэнд хэрэгтэй үйлс бүтээсэн модель байхыг хүсч байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.