Сурвалжилга: П.Адарсүрэнгийн ятгыг тоглож явсан хараагүй буурай орцондоо амьдарч байна
Тэдний эд хогшлыг хэд хоногийн өмнө орцонд нь гаргажээ. Гэртээ орохоор үүдээ нүдэхэд дотор нь хүн байгаа мөртлөө тайлж өгөхгүй байгаа гэх юм.
-Та хоёрыг орцондоо сууж байгааг харсаар байж орж гараад байгаа гэж үү?
-Тийм ээ. Идэж, уух юмаа дөхүүлээд орж гардаг юм. Бид хоёр сууж л байдаг. Хүн гэж хардаггүй.
Их хачирхалтай кэйс болжээ. Дөрвөн жилийн өмнө хараагүй болсон Г.Ариунсувд эмээ Гачуурт дахь хаус хороололд байр захиалж. Ингэхдээ өөрийн өмчийн орон сууцаа бартерлах гэрээ хийсэн байна.
"Байшинд нь очиж үзсэн. Хүйтэн, мөс шиг амбаар байсан. Тийм болохоор гэрээгээ цуцалъя гэж хандсан. Гэсэн ч байрны маань ордер хэнийнэ өөр хүний нэр дээр шилжиж. Байрыг маань худалдчихаж. Улаан-Үүд яваад иртэл цоожийг нь сольж, эд хогшлыг маань гаргаж хаясан байна. Одоо яахаа мэдэхгүй байна" гээд Г.Ариунсувдын нөхөр Сорыглар Дамчаевич хэлж байна.

Бүх зүйл радиогоор нэврүүлсэн зар сурталчилгаанаас эхэлжээ.
Г.Ариунсувд 1960 онд бэлтгэсэн Монголын анхны ятгачдын нэг юм. Тэр цагтаа Г.Түмэндэмбэрэл, П.Адарсүрэн нарын цагийг эзэлсэн дуучидтай ятгыг нь тоглож, томилолт тоглолтоор явж байсан урлагийн хүн байна. Хожим Улаан-Үүд хотын Соёлын дээд сургуульд явж, тэнд ханьтайгаа танилцсан бөгөөд ирж очин амьдарсаар 2014 онд энэ байраа худалдаж авчээ.

Харааны бэрхшээлтэй учир радио сонсдог. Дөрвөн жил дурлаж сонссон радиогоор нь нэг өдөр "Гачууртад, агаарын бохирдолгүй, сайхан байршилд хаус хороолол ашиглалтад ороход бэлэн болсон байна" гэж ярьжээ. Г.Ариунсувд "Сонирхож утасттал компанийн хүмүүс гэрт хүрээд ирсэн. Бартерын нөхцөл сонсоно гэж хэлсэн".
Ингээд 2022 оны арванхоёрдугаар сарын сүүлээр тэд бартерын гэрээ байгуулсан байна.
Тэдний орон сууц 45.7 м.кв талбайтай, хоёр өрөө. Өнөөгийн үнэлгээ нь 170 сая төгрөг. Харин шинэ захиалсан байшин нь 39 м.кв бөгөөд 150 сая төгрөг. "Зөрүү 20 сая төгрөгт нь машин өгнө гэсэн" гэж Сорыглар Дамчаевич хэллээ.

-Тэгээд юу болсон юм бэ?
-Биднийг шинэ жилээр шинэ байшиндаа орж, шампанск буудуулна гэж хэлсэн нь худлаа болсон. Дараа нь цагаан сар болсон. Хэлсэн хугацаа нь өнгөрөөд, хойшлоод. Тэгсэн мөртлөө байраа суллаж өг гэж шаардаж эхэлсэн л дээ. Тийм болохоор хөгшин бид хоёр Гачууртад, тэр байшин дээр нь очиж үзсэн. Үнэхээр таалагдаагүй. Тэгээд ерөөсөө больё, гэрээгээ цуцалъя гэж шийдсэн.
-Компани нь яаж хүлээж авсан бэ?
-Хариу байхгүй.
-Гэрээнд хожим гэрээ цуцлах асуудлыг зохицуулсан заалт байсан уу?
-Байгаа, тэр дагуу л хандсан.
-Одоо энэ байр өөр хүний нэр дээр шилжиж. Тэгэхээр бартерын гэрээ байгуулангуутаа танай байрыг худалдсан юм уу?
-Тэгсэн. Шахаж шахамдуулаад байхаар нь "Бизнес кластер групп" ХХК-ийн захирал Далайцэрэнг үл хөдлөх хөрөнгийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоож, нотариатаар батлуулсан юм. Одоо үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн эмэгтэй ирж, байрыг маань худалдсан юм билээ.
Биднийг байр суллаж өг гээд байсан. Худалдаж авсан тал биднийг дараа нь шүүхэд ч өгсөн. Шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон байгаа. Атал тэд байхгүйд хүрч ирээд, хаалганы цоож сольж, дотор нь орж суугаад хэд хонож байна.

"Бизнес кластер групп" нь Mojo Home хэмээх 19 айлын хаус хорооллын төсөл хэрэгжүүлж буй юм байна. Гачуурт дахь энэ хороолол эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй технологиор баригдсан гэдэг онцлог бүхий. Талбайн хэмжээнээс шалтгаалж 125 сая, эсвэл 150 сая төгрөг гэсэн хоёр үнэлгээтэй юм билээ.
Бид "Бизнес кластер групп" ХХК-ийн хуульчаас зарим зүйлийг тодрууллаа.
-Захиалагч тал гэрээгээ цуцлах хүсэлтэй байгаа. Харин одоо байр нь өөр хүний нэр дээр шилжчихсэн, эд хогшлыг нь гаргаад байршаад суусан асуудалд танай компани яг ямар байр суурьтай байгаа вэ?
-Болсон үйл явдлын хувьд, Г.Ариунсувдын охин С.Оюунгэрэл гэдэг хүн 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 150 сая төгрөгийн гэрээ хийж, төлбөрт нь энэ байраа 170 саяар үнэлж, шилжүүлсэн. Зөрүү 20 сая төгрөгөө авсан.
Гэрээний дагуу 2023 оны нэгдүгээр улиралд багтааж, байрыг хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Гэтэл загварын байрны түлхүүрийг ажилтнаас аваад шууд яваад орсон нэг асуудал бий. Компанийнхаа хувьд байр нь чухал биш, борлуулж мөнгөн хөрөнгийг төсөлдөө зарцуулах сонирхолтой. Эргэлтэд оруулахын тулд гуравдагч талд байрыг худалдсан.
Гэрээ огт цуцлагдаагүй. Гэрээ цуцлах биш хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэл гаргасан байна лээ. Хуралдаан нь болоогүй, шийдвэр хараахан гараагүй байна.
-Ажилтнаас түлхүүр авч, загварын байранд очиж үзсэн гэлээ. Тэд Цагаан сарын битүүний өдөр өөрсдөө очиж үзсэн, тэгэхэд тухгүй байшин байсан гэж ярьсан юм. Энэ талаар тодруулахгүй юу?
-Надад байгаа мэдээллийн хүрээнд бол төсөл хэрэгжиж дуусах болоогүй байсан хугацаа. Хүмүүст үзүүлэх зорилгоор гаргасан загварын байрууд бий. Тэнд өөрсдөө очиж орж үзсэн л гэдэг мэдээлэл байна. Байшинг хүлээлгэж өгөх хугацаа бол болоогүй байсан. Энэ хугацаанд бид төсөлд хөрөнгө оруулахын тулд байрыг зарсан л гэсэн үг.
-Ямар хугацаанд байшинг хүлээлгэж өгнө гэж заасан бэ?
-Гэрээнд зааснаар 2023 оны нэгдүгээр улиралд багтааж хүлээлгэж өгөх заалттай.
-Одоо төсөл ямар хэрэгжилттэй байгаа юм бэ?
-Би тэр талаар мэдээлэлгүй байна. Шүүхэд хандсан энэ асуудлын хүрээнд тус компанид би хуулийн туслалцаа үзүүлж буй.
-Тэдний одоо байгаа нөхцөл байдал амаргүй харагдаж байна. Орцондоо амьдарч, байранд нь нүүгээд орсон хүмүүсийн амыг хараад л. Үүссэн энэ нөхцөл байдлыг та хэрхэн харж байгаа юм бэ?
-Хуулийн үүднээс өмчлөгчийн бүртгэл өөрчлөгдсөн. Тэгэхээр тэдний хувьд залилах ч юм уу хууль бус аргаар энэ үйлдлийг хийж буй хэрэг биш шүү дээ. Өмчлөгчийн оронд би, магадгүй та өөрийгөө тавиад үз. Таны худалдаж авсан байрыг чөлөөлж өгөхгүй байвал амаргүй, таны ч эрх ашиг хөндөгдөнө.
-Худалдаж авсан хүмүүс нь шүүхэд өгсөн, шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон гэсэн?
-Тэр талаар мэдээлэл бүрэн биш байна. Өмчлөгчийн хувьд байрыг нь чөлөөлж өгөхгүй байвал шүүхэд хандах эрх нь нээлттэй. Энэ бүх асуудал хуулийн дагуу явж байгаа. Хэн нэгнийг хууран мэхлэх, залилах шинжтэй үйлдэл огт болоогүй гэдгийг л хэлмээр байна.
"Бизнес кластер групп"-ийн хувьд ийм байр суурь илэрхийллээ.

Сорыглар Дамчаевич, Г.Ариунсувд нар өдгөө орцондоо хоноглож байна. Эзгүй хойгуур нь хаалганы цоож сольж, эд хогшлыг нь гаргасан асуудлаар тэд цагдаагийн байгууллагад ханджээ. Эрүүгийн үйлдэл биш учраас шалгах боломжгүй байна гэсэн хариулт өгсөн талаар С.Дамчаевич хэлж байлаа.
Г.Ариунсувд "Би урлагийн хүн. Бүх юмыг сайхнаар, гоо зүйтэйгээр хардаг. Хуулийн мэдлэг байхгүй шүү дээ" хэмээв.
Одоо тэд Гачуурт дахь хаус захиалгаа цуцалж, орон сууцаа эргүүлж авах хүсэлтэй. Харин "Бизнес кластер групп"-ийн хувьд гэрээ хийгдсэний дараа нэгэнт орон сууцыг нь худалджээ.
Тэдний хооронд шүүхийн маргаан үргэлжилнэ. Энэхүү кэйс хэрхэн шийдэгдэхийг уншигчдад мэдээлэх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Настай хүмүүсийг з�##�илсан байна энэ компани. Луйварчид л байна
Хуулийн дагуу цэвэрхэн з�##�илжээ хөгшин хүмүүсийг
xuulin medleggvig n dalimduulaad zalilaxaasaa icheechee nowshnuudaa
Энэ 2 настай буурайд хуульч өмгөөлөгч байв�##� тус болоосойдоо Хөгшин настай хүмүүст орцонд амьдрах хэцүү шүү дээ
Монгол өмгөөлөгч байхгүйлдээ. Бүгд луйварчид. Энэ компаний өмгөөлөгчийн ярьж байгааг харлдаа. Ямар ч хууль эрх зүйн ойлголтгүй гар байнашдээ
Ийм л хүн сүгнүүд бий болоод байна тэр компани хугацаандаа байраа өгөөгүй байдаг тэгээд байрыг нь зарчихдаг орсон айл нь эзгүй хойгуур нь өмчийг нь гаргаад хаячихдаг үүнийг яах ёстой вэ.
Гачууртын байраа олж аваад зараад шинэ байр авах нь зөв байх.
Гэрээндээ орох сууцаа ашигл�##�танд орсоны дараа байраа чөлөөлж өгнөө гэж бичээд болов уу 2 хөгшин утаанаас дайжих гэж бгаад хулхидуулсан бололтой
Утастаж лавлаж байхад л гэрт чинь хүрээд ирвэл сэжигтэй. Түүнээс гадна сольсноос байраа зарж худ�##�даж авсан нь дээр. Шинэ байр үргэлж шинэ тул х�##�а�##�т нь ус бохир гэх мэт нь ямар бол гэсэн асуулт дагаж байдаг. Юмыг үзэхгүйгээр сольж гарын үсэг зурж болохгүй. Байр ойрд зарж үзээгүй бол эхлээд заав�##� интөрнөтээс сөрөг мэдээлэл цуглуулж ямар з�##�илан явж байгааг ойлгож мэдэж хуульчаас зөвлөгөө авсан нь дээр. Охин нь байрны эзэмшигч биш бол очиж гэрээ хийх ёсгүй. Одоо наадах чинь хэдэн жил заваарна. Бэлэн мөнгөө өгсөн хүмүүс хүртэл з�##�илуулаад байхад. Үнэ өндөр наймаа хийхдээ эхлээд сайн суд�##�ж бай. Суд�##�на гэж 2-3 сар болно. Барилгын бизнөс гэж хүмүүсийг з�##�илаад сурчихсан хэдхэн бүлэг хүмүүс байдаг. Танай гэрт тийм хурдан орж ирэхэд л сэжиглэх ёстой.
Муухай л байшин байна Зураг нь. Охин нь гэж сэгсийсэн юм очоод гэрээ хийдэг нь юу вэ.
23 оны 1 р улир�##� �##�ь эрт 3р сараар дууссан. Одоо 3 р улир�##� дуусаж бна з�##�илсан кампанид хариуцлага тооцож хохиролыг барагдуулж буцаагаад 170 саяаараа байраа авсан нь дээр бха
Муу цаасан байшин байжээ. ..тэр хаус гээд байгаа нь. З�##�ьдуулчихлаа энэ 2 хөгшин.
З�##�илан гэж харж байна.Ашигл�##�тад орох хугацаа нь �##�ь эрт дууссан байт�##� хугацаандаа оруулаагүй нь гэрээ зөрчигдөж байна шүү дээ.Тэгсэн мөртлөө гэрээний дагуу гээд бусдын оршин сууж байгаа байрыг эзэнгүй үeд нь чөлөөлнө гэдэг арай л вм
Энэ бол цэвэр з�##�илан байна. Яасан ч гэнэн хүмүүс вэ? Бартерийн гэрээ хийсэн блл 2 т�##� өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг харилцан солилцож шилжүүлсэн байх ёстой. Гэтэл 1 т�##� нь өөрийн үүргээ бүрэн биелүүлээгүй байж нөгөө т�##�ын хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлж аваөд бүр цааш нь зарсан байна шүүдээ. Шууд цагдаад өг. Иргэний биш эрүүгийн хэрэг болсон байна. Энэ өмгөөлөгч юу вэ. Хууль эрхийн тусл�##�цаа үзүүлж байгаа гэнэ үү. Луйварт хамтран оролцсон байна шүүдээ.
Oodgvi hvmvvs yumaa ene baiguulga nastai hvmvvsiig zalilaj sursan. Bil ajilgaag shalguul oor olon iimerhvv hvmvvsiin bair zalilaj zarsan bag daa.
20 сая авсан гэдэг нь худ�##� мэдээлэл энэ хуульч хамсаатан юм байна худлаа ярьсан
Бүх өмгөөлөгч нар эрх ашгийг нь хамгаа�##�ж өгнө гэж ам гаран баахан мөнгийг нь авчаад үйлчлүүлэгчийнхээ хуулийн мэдлэггүйг д�##�имдуулж нэмж бүүр их мөнгөөр нэмж хохироодог. Үйлчлүүлэгч луйварчинд 1 луйвардуулаад өмгөөлөгчид 2, 3 дахиа бас хулхидуулж бгаа.
Энэ настангуудыг гэр оронтой болноо.з�##�илсан юм бишүү
Энэ бол барилгын компанын ээлжилт з�##�илангын хэрэг. Цагдаад танилгүй бол эрүү үүсгэхгүй. Байрны з�##�илан бол 5....8 жилийн хорих ялтай байдаг. Настай хүмүүсийг цагдаа тоохгүй байгаа нь харамс�##�тай. Барилгын компаныг шүүх хэрэгтэй.
Ёстой урлагийн л хүмүүс юм даа. Тийм байшинцараас ийм байраа тулж л байдаг. Евро хауз л дангаараа 2 саяас дээш үнэтэй байгаа. Тэгээд тэгээд 40 квадрат сууц 100 сая ч хүрэхгүй шүү дээ. Ийм байшин битгий авч бай. Нэл хор. Форм�##�ьдигидтэй шүршдэг хөөсөөр дула�##�сан, мод төмөр хольсон амбаар.
Сүүлийн үед барилгын компаниуд илт луйвар хийдэг болсон ажилчидын ц�##�ин туслан гүйцэтгэгч компаниа хулихдах мэтээр шүүхээр ороогүй барилгын компани байн уу
өө энэ хаус бол худлаа, хулхи барилгууд байдаг. яаж байгаа хогын компани вэ, байраа өгөөгүй байж, хүний байрыг дээрэмдээд. дээрлэхсэн байна ш дээ. шүүх цагдаа ч г эж нэрээ хэлэх үг �##�га
YAG ZALILSAN YUM BOL BHGUI L BAINA SHDEE ASHIGLALTAND OROH HUGATSAA L HOISHILSON BNA. BI SONIRHOJ BGA ASUUJ YARILTSAJ UZLEE
Манайхан нэг т�##�ыг л барих юм. Ултай суурьтай суд�##�гаатай хандаж баймаар юм. Бизнес кластер компаны з�##�уустай хамтарч ажиллаж бартер наймаа хийлцэж байсан. Хүнийг хулхидаад хохироогоод байх хүмүүс биш л байсандаа. Хулхидуулв�##� хулхидуулахаар л хугацаа өнгөрлөө. Ямар нэгэн асууд�##� саад бэрхшээл л тулгарч дээ. Энэ асууд�##� нь хурдан шийдэгдэж хохирсон гэсэн нь хохиролгүй болж хохироосон гэсэн нэрээ цэвэрлэж аваасайдаа.
Өө юу вээ
Ямар адгийн новшнууд вэ? Таун хаусандаа оруулаагүй байж 2 хөгшний байрыг нь худ�##�даж байдаг. Яаж чадаж байна аа?
mglradio 88.3-r mun ch ih reklamdsandaa
Хаус ,сууцанд захи�##�га авна гэсэн нэрийдлээр компаниуд маш их з�##�илан хийж жирийн ард түмнийг маш ихээр хохироож байна.Энэ бол компианы цэвэр з�##�илан байна.Шүүх мөнгөтэй т�##�д л үйлчилнэ.Яанадаа хоёр хөгшин минь өвөл боллоо.