Нийгэм мэдээХэргийн мөрөөр

Хэргийн мөрөөр: Шарлалтын аппаратад ороод амиа алдсан 4 хоногтой нярайг уушги үрэвсэлтэй гэж дүгнэжээ

Манай сайтад нэгэн гэр бүл хандсан юм. Учир нь энэ гэр бүлийн залуу хос хоёр дахь хүүхдээ II төрөх эмнэлэгт хэвтэж төрүүлсэн бөгөөд дөрөв хоногийн дараа хүүхдээ алджээ. Уг харамсалтай явдлыг ар гэрийнхэн нь эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болсон гэж дүгнэж, гомдолтой байгаа учраас хэвлэл мэдээлэлд хандсан.

Улмаар холбогдох хүмүүсийн анхааралд хүргэх, бусад аав, ээжүүдэд сэрэмжлүүлэг болгох зорилготой гэсэн юм.

2023 оны есдүгээр сарын 22-нд нийслэлийн хоёрдугаар амаржих  газар хориод насны залуу гэр бүл хоёр дахь хүүхдээ төрүүлж, 2950 гр охинтой болжээ. Мөн нөхөр нь сахиураар орж төлбөртэй өрөөнд эхнэр, хүүхдээ асарч, ээж нь эмчилгээ, нярай охин нь шарлалтын аппаратад орж байжээ.

2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр ээжийг нь эмчилгээнд орсон хойгуур нярайг сувилагч фотон буюу шарлалтын аппаратад оруулахаар авч явсан. Дундуур нь хүүхэд чинь уйлаад байна гэхээр нь очиход хөхөө хөхөхгүй байсан учраас тэвэрч, тайвшруулсан. Шарлалтын аппаратны эмчилгээ дуусаад охиныг аав, ээж дээр нь авч ирэхдээ хамар дээр нь жин тавьчихсан, аппаратдаа салст нь хөөгөөд байна гэж хэлсэн. Харин аав, ээжийнх нь анзаарснаар бага зэрэг хавдартай байсан гэв.  Энэ цагаас эхлээд охин уйлагнаж, хөхөө хөхөж чадахгүй, зовиурлаж эхэлсэн төдийгүй хэл нь ягаан өнгөтэй болж, хамраас нь тамедины уусмал мэт өнгөтэй шингэн гарч эхэлжээ.

Тухайн үед ээлжтэй байсан сувилагчид хүүхдийн байдлаа хэлээд үзүүлье гэхэд зүгээр, аппаратдаа ингэж байгаа гээд тусламж үзүүлээгүй байна.

Энэ өдрийн 19:20 цагт эгч нь эргэлтээр ирэхэд охины ээж хүүхэд маань нэг л сонин болчихлоо, сувилагчид хэлэхээр тоохгүй байна гэхээр нь сувилагчийг дуудаж уулзсан. Ингэхдээ “Энэ хүүхэд гэмтэл, харвалт өгөөгүй биз. Анх төрөхдөө сэргэлэн орчиндоо идэвхтэй хэвийн байсан. Одоо харц нь хүртэл өөр болчихсон байна. Хамраас нь яагаад ийм зүйл гараад байна. Анхаараад өгөөч” гэхэд “Салиа нь гарч байгаа байх. Аав, ээжээр нь дусаалга авахуулсан, тэрийг дусаана. Аппаратад орохоор салст хөөдөг” гэж хэлсэн байна.

Ингээд нярайн ээж шөнийн 02 цагт ээж рүүгээ ярихдаа аппарат залгачихсан байна, хамгийн дээд талд нь 45 гэсэн тоо байна. Сувилагчаас асуухад амьсгалын тоо гэж хэллээ гэсэн, улмаар өглөөний 08 цагт сэхээнд орчихлоо гээд дуудсан. Ар гэрийнхэн нь ч эмнэлэг дээр ирж, хүүхэд 08:45 цагт өөд болжээ.

Ар гэрийнхэн яагаад гомдолтой байгаагаа дараах үндэслэлээр тайлбарлав.

  1. Аппаратад ороод зовиурлаж эхлэхэд ямар ч арга хэмжээ аваагүй. Сувилагч нь зүгээр хэмээн эмчид үзүүлж өгөх боломжийг бүрдүүлээгүй.  
  2. Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт уушгины үрэвсэлтэй гэж гарсан. Уушгины үрэвсэлтэй байсан бол нярайн эмч чагнаад мэдэх боломжтой. Түүнчлэн үнэхээр тийм байсан бол аав, ээжид хэлээд эмчилгээ хийх байсан ч огт тийм зүйл болоогүй.
  3. Задлан шинжилгээнд оруулахад хөндлөнгөөс хүн оруулья гэхэд Шүүх эмнэлэг нь өөрөө тухайн эмнэлэгт хөндлөнгийн шинжээч болдог тул шаардлагагүй гэж тайлбарласан. Гэвч нас барсан шалтгааны эхний дүгнэлт “хэл нь ягаарсан, хамраас нь өнгөтэй шингэн гарсан, нүдний харц хөдөлгөөн өөрчлөгдсөн...” гэх мэт шинж тэмдгээс илрээгүй, уушгины үрэвсэл гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
  4. 02 цагт зүрхний цохилт болсон байхад анзаараагүй. Амьсгалын тоо гэж хэлсэн гэх мэтээр бүхий зүйл дээр хариуцлагагүй хандсан.

Мөн “Энэ төрөх эмнэлгийг хариуцлагагүй хандсанаас манай гэр бүлд ийм харамсалтай явдал тохиолдлоо. Төрөөд л аав, ээж нь видео дуудлагаа охиноо харуулсан. Бид нар хэдэн гэрээрээ сэргэлэн охин төржээ гээд баярлаж байсан. Гэтэл тэр ээжээс нь салгаж авч аппаратад оруулсны дараа хүүхэд огт өөр болчихсон. Тухайн үед юу болсныг эмнэлэг, ээж нь эмчид үзүүлье гэхэд хэрэггүй зүгээр гээд тусламж үзүүлээгүй сувилагч, тэр өдөр жижүүртэй байсан эмч энэ бүхэнд тайлбар мэдээлэл өгөх хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Бид тухайн тохиолдлын талаар мэдээлэл авахаар  Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлэгтэй холбогдсон ч мэдээлэл авч чадсангүй. Захирлын өрөө, хүлээн авах, эмнэлзүй эрхэлсэн захирал, нярайг төрүүлсэн эмч зэрэг дугаарууд руу залгасан ч суурин дугаарууд нь хариу өгөхгүй, гар утас дуудлагыг авсан ч эхний байдлаар мэдээллийг танилцуулахад утсаа таслах, тийм хүн байдаггүй гэх мэт хариултыг өгч байна.

Хамгийн сүүлд нарийн бичиг гэсэн дугаар руу гурван удаа ярьсны эцэст “Манай эмнэлэг энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт сонссон юм. 

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-30 12:01

Унагаад цус харвуулчихсан юм биш үү

Зочин
Зочин
2023-09-30 12:16

Сувилагч маш хариуцлагагүй байна. Сувилагчийн нэр дээр гомдол гаргаж болно. Уушигны үрэвсэл байсан бол тэр хүүхэд шарлагын аппаратанд биш хүчилтөрөгчид з�##�гаастай байх ёстой. Тэгэхээр эмч ч буруутай .

Зочин
Зочин
2023-09-30 13:20

Хэлээд байхад нь эмчээ дуудаад өнчихгүй хөгийн сувилагч вэ. Eр нь Монголын �##�ь ч эмнэлэгт эмч нь гэхээсээ сувилагч нар нь хамгийн хогийн сэтгэлгүй, хариуцлагагүй байдаг. Боловсрол бага, толгой муу хүмүүс болохоор хариуцлагын мэдрэмж муутай. 10 сар арай гэж тээж үхэх сэхэхийн зааг дээр тулан байж гаргасан үрээ нэг муу сэтгэлгүй хүнээс болж �##�дана гэдэг үнэхээр хэцүү юм болж. Үрээ �##�дсан эхийн сэтгэлийг адилхан эх хүн л ойлгоно

Зочин
Зочин
2023-09-30 13:47

Uneheer setgelgui shu emneleguud jhan setgel gargaj uguh emch suwilagch nar howor bdag hun yah gej emnelegt irj bga bileee hurtel bodohgui bdag

Hun
Hun
2023-09-30 17:50

Neg tm dunduur ni ih medegch ihshdee mongold. Hun hussen l bol emchid uzuulj bno bizdee, zugeer tegdeg yum, ingedeg yum geed l, deer doorgui ih medegch. Tegeed l nas barsan hun ruu ni chiheed ungurnu

Зочин
Зочин
2023-09-30 23:39

өөрөө буруу зүйл хийчихээд нуугаад өнгөрье гэж бодож дэ тэнэг амьтан унагаагаад хүүхдийг цус харвуулсан бх нь аймар юм бэ . Ямар хариуцлагагүй юм бэ гомдолтой бхаас яаахав дэ .Зүв зүгээр эрүүл саруул бсан үрээ �##�дчихаар

Зочин
Зочин
2023-10-01 07:29

Төрүүлсэн үрээ �##�дах шиг хэцүү юм гэж юу байхав. Би ч гэсэн эх нялхаст жилийн өмнө хүүгээ �##�дсан. Эмч нар их хариуцлагагүй л дээ

Зочин
Зочин
2023-10-04 00:01
Reply to  Зочин

Би бас 3 жилийн өмнө охиноо �##�даж байлаа. Хариуцлагагүй, хайхрамжгүй мөртлөө биесээ өмөөрөөстэй.

Засан
Засан
2023-10-01 16:17
Reply to  Зочин

Хайран энэ 2р төрөхийн буруу

Холбоотой мэдээ

Back to top button