Нийгэм мэдээ

П.Наранбаярын анзаарсан автобусны асуудлыг АН, МАН-аас улс төрийн хэрэгсэл болгов уу

Нийтийн тээврийн парк шинэчлэл бол түгжрэл бууруулах хамгийн гол бодлогуудын нэг юм билээ. Улаанбаатарын иргэд хувийн автомашинаараа ажилдаа ирэх очих, хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь зөөх гэх мэт тогтсон маршрутаар зорчдог. Харин ингэхдээ л нийтийн тээврээр явдаг болчихвол. Ингэхэд нэг асуудал гарч ирдэг нь "Автобус тухгүй, хуучин".

Энэ бол бодит үнэн. Хэрэв Улаанбаатарын автобус хүрэлцээтэй, ороод суухад тухтай бол хэн хүнгүй зогсоол хайна гэхгүй, нийтийн тээврээр ажилдаа ядаж ирж, оччихоод л байх болов уу.

Харин энэ чиглэлээр БНХАУ-аас, БНСУ-аас автобуснууд оруулж ирж л байна. Өнгөрсөн өвөл хятад автобус зай багатай ч шүүмжлэл бага хүлээсэн. Одоо БНСУ-ын Daewoo брэндийн ногоон автобусууд харин хэл ам таталж буй.

Хамгийн анх "ХҮН" намаас НИТХ-д төлөөлөгчөөр сууж буй П.Наранбаяр энэ асуудлыг хөндсөн юм. Тэр сийрэг хүн, арлын дугаар, логоны нь хуучин хувилбарыг олж хараад интернэтээр тулгачихсан. Тэгээд "Хуучин автобус байна" гэдэг өнцөг ярьсан.

Хоёрт гэвэл, автобусыг ямар компаниас, яаж худалдаж авсан нь тодорхойгүй. Тендерийн мэдээлэл ил биш. Үүнийг нь судлаад үзэхэд худалдан авалтын ажиллагааг нь улсын нууцад авсан болж таарсан.

Ингээд хоёр өнцгөө "сугавчлаад" элдэж гарсан ч одоо тэр нь Д.Сумъяабазар луу дайрах гэсэн Нийслэл дэх АН-ынхны, бүр МАН доторх зарим хэсгийнхний ч олз болчихлоо л доо.

П.Наранбаяр юмны наад цаадхыг ойлгохоос гадна бас ч гэж дөргүй бух шиг улстөржин зүтгээд байхааргүй хүн.

Арлын дугаарын үсгүүд 30 жил тутам эргэдгийг, иргэдийн аюулгүй зорчих боломжоор хангах тээврийн хэрэгслийн асуудал бол Үндэсний аюулгүй байдалд ордог хуулийн заалт, зохицуулалт байгааг ойлгосон л байж таарна. Хэн хүнд ойлгомжтой тайлбарыг Нийслэлийнхэн өгсөн.

Гэвчиг одоо АН-аас, МАН-аас, холоос шидсэн чулууд хэвлэлүүд рүү ч ирж байна.

Улс төр улс төр л байг. Гэлээ гэхдээ сошиалд мэдээ, мэдээллийн тоглолт хийх нь иргэдэд алс хэтдээ халтай. Юу л байна болохгүй гэсэн сэтгэлгээтэй Улаанбаатарчуудад аль болох л худал, дэгсдмэл мэдээлэл цацаж, уур унтууг нь хүргэн турхирах эсэхдээ наана, цаанатай хандах л.

Начиртаа Нийтийн тээврийн парк шинэчлэл, шинэ автобуснуудын асуудал бол Д.Сумъяабазар биш Ж.Сүхбаатарын мэдэж хийж байгаа ажил. За, тэгээд төсөв мөнгийг нь ч зөрүүтэй бичиж тарааж байна. Арга ядаад төв талбай дээр ногоон автобусаа иргэдэд үзүүлнэ гэсэн, өнөөдөр.

Хүмүүс нэг нюансыг ойлгох ёстой. НИТХ дотор АН амбицтай байгаа. Нийслэл дээр улстөржилт барагтай УИХ-аас ч илүү өрнөж буй. Нөгөө талаар Д.Сумъяабазарын оронд яг эл үес хот төлөвлөлт, гадаадын жишиг яриад хүнээ түлхчих боломжтой намууд ч байж байна.

Бас нөгөө талаар МАН дотор ч тэр том өрсөлдөгчтэй. Бөх хүн хотын дарга хийнэ гэдэг дэндүү агаар дээрх ойлголт мөн. Гэхдээ асуудлыг бодитоор харъя.

Сандал суудлын улс төрөөр ядаж иргэдийн төрд итгэх итгэл сулраад байвал хөгжил ирэхгүй л дээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сүмбэр
Сүмбэр

Аль хэдийнээ үйлдвэрлэгдэхээ больсон загвар шүү дээ. Энэ загвар 30 жилийн дараа үйлдвэрлэгдэх ямар ч боломжгүй. Тэгээд ч маш болхи засвар хийсэн хуучин автобус гэдэг нь илт харагдаад байхад олон юм ярилгүй буцаалт хийж захиалга хийсэн хүмүүст хариуцлага тооцож ажлаас нь зайлуулах ёстой шүү.

Зочин
Зочин

Манайд өөрсдөө техник тоног төхөөрөмж үйлдвэрлэдэггүйн гол алдаа л даа. Зөвхөн энэ атус ч биш та нар цахилгаан станц, Дулааны станцад тавигдсан т.т ыг аудит оруулахад ч та нарын нүд орой дээрээ гарна шдэ. Нуль капитал

Эгэл
Эгэл

Арлын дугаар 30 жил болоод дахиж давтагддаг аа үнэмшихэд бэрх сонсогдож байна.Хүн сансарт хүртэл нисээд буцаад ирж байхад энэ мэтхэнийг шийдэж чадахгүй байгаа гэж ярихад үнэмших арга алга аа.Эсвэл буруу тайлбарлаж байна,эсвэл хэдэн авилгачид мөнгө чавчиж дээ.

Зочин
Зочин

Mungunii site bna shdee sdaa

Зочин
Зочин

Энэ ямар утгагүй сда бичээд бнаа. Жинхэнэ захиалга. Бөөлжис

Увс
Увс

Сэтгүүлч өмөөрөх зүйлээ л өмөөрч хамгаал. автобус худалдан авахад улсын нууц энэ тэр ямар хамаа байнаа. Идэж ууснаа хаацайлах арга хайж байна.үүнийг өмөөрөх хамгаалах хэрэггүй шүү дээ.шалгаад ялыг нь эдлүүл.л

Сансармаа амаа хамхи
Сансармаа амаа хамхи
Reply to  Увс

ЭНЭ УХААН МУУ ЧАДВАРГҮЙ БИЧДЭГ ХҮН БАЙДАГ.

Сансармаа амаа хамхи
Сансармаа амаа хамхи

АРЛЫН ДУГААР ДАХИН ДАВТАГДАЖШГҮЙ ТОО БАЙНА. еР Нь ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ШИРХЭГ БҮР Нь ЙЛГАЖ ТАНИГДАХААР ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ДУГААРТАЙ БАЙДАГ. 30 ЖИЛДЭЭ ЭРГЭЛДДЭГ ГЭЖ ГАНЦХАН P ҮСГИЙГ ХЭЛСЭН БОЛОХООС АРЛЫН ДУГААРЫГ ХЭЛЭЭГҮЙ. сАНСАРМАА ӨӨРӨӨ ХУЛХИ БОЛОХООР ИЙМ МУУ ЧАНАРЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХҮН. НҮҮРИЙГ Нь ХАРАХ юМ САН. бУСАД ШИГЭЭ ХАРУУЛААЧ.

Зочин
Зочин

Хуцаад бай ан ман хулгайчуудаа

Холбоотой мэдээ

Back to top button