Нийгэм мэдээ

Шинэ автобуснуудтай иргэд Сүхбаатарын талбай дээр танилцлаа

Шинээр оруулж ирсэн автобуснуудыг Сүхбаатарын талбайд иргэдэд танилцуулж, холбогдох албаныхан мэдээлэл өгч байна. Шинэ ногоон автобуснууд нь БНСУ-ын “Daewoo” компанийнх бөгөөд тус компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэртэй. Манайд оруулж ирсэн нь “Daewoo” компанийн Вьетнамд угсралт хийсэн автобус гэдгийг албаныхан хэлж байлаа. Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн газраас захиалагчийн хяналтыг тогтмол тавьж, автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж, Ажлын хэсэг ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:

-Шинэ автобуснуудыг иргэдэд танилцуулж байна. 30 жил болсон автобус ингэж харагдахгүй шүү дээ. Арлын дугаарын тухайд тоо, үсэг тодорхой хязгаартай тул 30 жил тутамд давтагддаг. Нарийн, тусгай мэргэжлийн хүмүүс болон холбогдох байгууллагынхан үүнийг шалгана. Бид шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлнэ. Сүхбаатарын талбайд цөөхөн автобус тавьсан гэж байна. Шаардлагатай бол автобус бааз дээр очоод үзэж болно. Бид эдгээр автобусыг ирэх долоо хоногоос үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн боловч үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор энэ хугацаа хойшилж байна. Автобуснуудыг хотын захаар явуулахаар төлөвлөсөн байсан. Энэ жил 700 автобус ашиглалтаас гарч, оронд нь 800 автобус шинээр авч, үйлчилгээнд гаргана. 2024 онд мөн ашиглалтаас гарах автобусны оронд шинээр автобус авна. Үндсэндээ нийтийн тээвэрт 100 хувь парк шинэчлэл хийнэ гэж ойлгох хэрэгтэй гэлээ.

Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй бөгөөд үйлчилгээнд явж байгаа автобуснуудын 60 гаруй хувийнх нь насжилт хэтрээд байсан юм. Энэ хэрээр сүүлийн үед автобус шатсан тохиолдол олон гарч, нэг жилийн хугацаанд л гэхэд 17 автобус шатжээ. Иймээс парк шинэчлэлийг хийж, нийт 1225 автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж, эхний ээлжийн 400 гаруй автобус орж ирээд байгаа билээ.

III, IV хороолол-Улаанхуаран чиглэлд үйлчилгээнд явдаг “Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолооч Б.Мөнхбаатар:

-“Daewoo” компанийн хуучин автобусыг би өнгөрсөн тавдугаар сар хүртэл унасан. Ашиглалтын хугацаанаас нь 2-3 жил хэтрүүлэн ашиглаж, тавдугаар сард тус автобусыг үйлчилгээнээс хассан гэсэн  үг. Шинэ автобуснууд хуучин автобуснаас 10 гаруй үзүүлэлтээр илүү байна. Тухайлбал, өмнөх автобусанд агааржуулагч байгаагүй. Харин шинэ нь суудал бүрийн дээр агааржуулагчтай, суудал нь хатуу зөөлөвчтэй, жолоочийн суудал нь амаржинтай, халаалттай. Гэрлийн тусгал нь сайжирсан. Дотор гэрэлтүүлэг олон болсон. Хянах самбар боловсронгуй болж, тосол багасахад сигнал өгнө. Механик ажиллагаа багассан гэв.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер Э.Бат-Оргил:

-Хуучин автобус гурван паартай байсан бол шинэ нь таван паартай. Хуучин автобус харахад л илт шүү дээ. Энэ бол шинэ автобус. Суудал бүрийн дээр агааржуулагчтай. Дулаалгын тусгай материал ашигласан, гэрэл нь лед. Мөн дөрвөн дэлгэц, утасны USB холбогчтой, цонх нь цантдаггүй. Манайх техникийн нөхцөлөө өгч хүлээж авч байгаа учраас хуучин автобус гэдэг бол ташаа мэдээлэл. Тоног төхөөрөмж, мотор гээд бүх зүйл нь шинэ. “Евро 5” дизель хөдөлгүүртэй, утаа бага ялгаруулах төхөөрөмж суурилуулсан.

Арлын дугаар 30 жилийн өмнөх гэдэг мэдээлэл худлаа. Хүн бүр хардах эрхтэй. Гэхдээ тэр сайтад өөрийнхөө машины мэдээллийг хийгээд, үнэн, зөв гарч байгаа эсэхийг шалгаад үзээрэй хэмээн ярилаа.

Шинэ ногоон автобуснуудыг Улсын комисс хүлээж аваагүй бөгөөд техникийн эрдэмтэн, багш нарыг оролцуулсан давхар Ажлын хэсэг ажиллах шийдвэр гараад буй юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН сонгуулийн мөнгөө бэлдэж авчээ. Арай ч дээ нээрээ 150саяар яаяадаа гэхээр сайхан шинэ бус авч болнодоо 400 сая бхдаа яахавдээ нээрээ бүр хэлэр үг олдохгүы юм. Ийм юмнуудыг өөгшшүүлээд өмөөрөөд бдаг троллууд эргүү дагзнуудыг яах вэ нээрээ. Энэ бол еөк ес нар огцрох бэлээхэн ш�##�тгаан шдээ.

Зочин
Зочин

Манайхаас 7 дор байсан Вьетнам автобус угсраад маниу�####�а нийлүүлээд сууж байдаг. Ер нь манайхаас бусад улс орнууд хөгжөөд манайх л гэж бахь байдгаараа л байгаад байгаа юм даа. Энийг бүшр 12-13 жилийн өмнө анзаарсан даа.

Зочин
Зочин

за болиол боль ичиж үхмээр санагдахгүй байна уу хэдэн он бэ.

ИРГЭН
ИРГЭН

МАН-ынхан Авилга Хулгай, З�##�илангийн гэмт хэрэг үйлдчихээд Улсын нууцад оруулж Гэмт хэрэг үйлддэг болжээ,,,,,

иргэн
иргэн

Учир зүггүй улс төржүлэх гээд хэрэгүй бизээ. Гэхдээ ш�##�гах хэрэгтэй. Хардах ч эрхтэй. Ажилд саад хийж, хов хөөж бусдыг дарамт�##�ж бас болохгүйээ.

Эрдэнэ
Эрдэнэ
Reply to  иргэн

????????????????????

Батэрдэнэ
Батэрдэнэ

Яаж ийм байж болдог байна даа ёс зүй гэж үнэхээр �##�га энэ худ�##�дан ав�##�т хийсэн нөхөд манайхаас өөр газар бол яаж хариуцлага тооцох бол

Зочин
Зочин

Үнэ бол арай л байна.дор хаяж 2 дахин үнэтэй байна.

Зочин
Зочин

Худ�##�дагдсан сэтгүүлзүй, новшийн зүйл болоод байхад юун лаг бичдэг юм бэ, бүгд �######�цгаа

Дүлзэнбурмаа
Дүлзэнбурмаа

$100,000 үнэтэй л автобус байншдээ. Гайхацгаагаад байх юм �##�га шигээ. Төгрөг чинь үнэгүйдэж байнаа үхэр Монголчуудаа. Одоо тэгээд ч идсэн байлаа ч чацага царайлаад шүдгүй амаараа боргиж боргиж байгаад эргээд хашааныхаа мухарт очиж хэвтээд хэзээ яс хаяж өгөхийг нь хүлээгээд л хэвтэцгээнэ биздээ. Нэгдэч ч чадахгүй, тэмцэж ч чадахгүй үхсэн баасных нь улс мулс зүгээр бор гэртээ 2 идэхгүй хоосон хонохгүй түмэн зовлонгоо тоочоод хувиа борлуулж, довоо шарлуулаад хэвтэцгээ илжигнүүдээ.

Bat erdene
Bat erdene

Ene t1 auto bus ni tegeesd paar maar n ajildag ymuu hvngvi ved novshin hviten. Haltar heden joloocho bas shine handlgatai bolgoh hergtei ternii autobus ymu.

зочин
зочин

Сум хулгай хийхгүй бол нойр нь хүрэхгүйш дээ.150ыг 400 болгосон сэтгэл нь ханаагүй л байгаа

Эрдэнэ
Эрдэнэ

Шинэ гэчихжээ like дарж байгаа харанхуй масс бол улсаа худ�##�дагчид

Зочин
Зочин

Сайн байна! Хийж буй саын ажил бүрд чинь баярлаж байнаа! Мууг нь шүүмжилж болноо, тэгэхдээ бүгдийг харлуулж болохгүй!

Эрдэнэ
Эрдэнэ
Reply to  Зочин

????????????????

Зочин
Зочин

ШИНЭ ХУУЧНЫГ НЬ ЯАЖ МЭДЭЖ БАЙГААН АЦНУУДАА ТЭГЭЭД ЯАДЫН ШИНЭ БОЛ ШИНЭ Л БИЗ ХУУЧИН БОЛ ХУУЧИН Л БИЗ ЮУН ОЛОН ДОЛООН ЮМ ХУЦАЛДДАГ ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button