Нийгмийн

Таван настай хүүхэд 10 давхрын цонхоор унаж, амиа алджээ

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 давхрын цонхоор 5 настай хүүхэд унаж, амь хохирсон харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

1. Орон сууцны цонх, тагтанд төмөр хаалт, хязгаарлалт заавал хийх.
2. Цонх, тагт, хаалтын аюулгүй байдлыг тогтмол шалгах.
3. Ялаа, шумуул нэвтрэхээс сэргийлэх тор нь өндрөөс унахаас сэргийлэх зориулалтгүй болохыг анхаарах.
4.Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй бүү үлдээ.

Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг ажил, амьдралдаа хэвшил болохыг анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЯМАР ХАРИЦЛАГАГҮЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД ВЭ? ОЙРД ДАНДАА НЯЛХ БАЛЧИР ҮРС ҮРЭГДСЭН ХАРАМСАЛТАЙ МЭДЭЭ СОНСОГДОХ БОЛЛОО ЭНЭ БҮХНЭЭС СУРГАМЖ АВААЧЭЭ АСРАН ХАМГААЛАГЧ НАРЫХ НЬ БУРУУ ХАРИУЦЛАГАТАЙ АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ БАЙГААЧЭЭ ХАРАХ ХҮНГҮЙ БҮҮ ҮЛДЭЭГЭЭД БАЙГААЧЭЭ МАШ ХАРАМСАЛТАЙ

Холбоотой мэдээ

Back to top button