Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден: Бид АНУ-аас Украинд үзүүлж буй тусламжийг тасалдуулж болохгүй

АНУ-ын Конгресс амралтын өдрүүдэд засгийн газрынхаа үйл ажиллагааг зогсохоос сэргийлсэн санхүүжилтийн хуулийн төсөл баталсан. Хууль тогтоогчид засгийн газрын үйл ажиллагааг 30 хоногийн турш явуулахад шаардлагатай төсвийг яаралтай дэмжиж, Жо Байден гарын үсэг зурсан юм.

Гэвч тус санхүүжилтийн төсөлд Украин руу илгээх тусламж ороогүй байгаа. Байден гарын үсэг зурсныхаа дараа Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүдийг Украинд үзүүлэх нэмэлт тусламжийг дэмжихийг шахсан байна. Мөн тэрбээр засгийн газрын үйл ажиллагаа улс төрийн тоглоомоос залхаж байна гэжээ.

Байден төсөлд гарын үсэг зурсныхаа дараа Цагаан ордонд хэвлэлийн бага хурал хийхдээ “Бид юу ч болсон АНУ-аас Украинд үзүүлж буй тусламжийг тасалдуулж болохгүй. Тэнд өрнөж буй түрэмгийлэл, харгислалын эсрэг украинчуудыг өөрсдийгөө хамгаалахад нь тусална гэсэн амлалтаа спикер биелүүлнэ гэж найдаж байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-02 09:44

Энэ зөнөг одоохон хэнч биш болноо

Зочин
Зочин
2023-10-02 15:28

Польш ,словак улс зэр зэвсэг нийлүүлэхгүй гэв.Дараа нь болгар ,унгар , румын улсууд дээрхи арга хэмжээг авна гэв.Гэтэл Э/З нь тэг(00) зогсохдоо шахсан америк зэр зэвсгээр мөнгө угаах арга саам хайгаад байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button