Д.Сумъяабазар: Автобус худалдан авах ажил Ж.Сүхбаатар сайдынх. Би оролцоогүй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууссаны дараа Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад дараах зүйлсийг ярилаа.
Тэрбээр: Улсын төсөвт тавъя гэдгээ бүлэг дээр ярьсан. Энэ ерөөсөө хариуцлагаас зугтаад байгаа зүйл ер байхгүй.
Сүхээ сайд дээр байсан төсвийн багцыг би авахгүй гэдгээ хэлсэн. Учир нь, өмнө нь орж ирсэн 224 автобус дээр бас бөөн хэл ам болсон. Түгжрэлийн сайд чинь ямар ч бүтэц байхгүй, яамгүй, ажлын албагүй. Төсөв нь нийслэл рүү эрх шилжүүлэх байдлаар шийдэгдсэн. Түүнээс биш нийслэлийн төсөв дээр автобус худалдан авах асуудлыг суулгаад нийслэл өөрөө захиран зарцуулсан зүйл огт байхгүй. Наад гүйлгээ нь Сангийн яамаар хянагдаж, Түгжрэлийг бууруулах үндэсний хороон дарга Ж.Сүхбаатарын гарын үсгээр хөдөлсөн асуудал. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд юм.
Хоёрдугаарт, "нийслэлд эрх шилжүүлээд шуурхай зохион байгуул" гэдэг үүрэг чиглэл орж ирсэн. Угаасаа хууль нь ч тийм. Тэр дагуу захирамж гаргаж, наадахаа хурдан зохион байгуул гэсэн чиглэл өгсөн. Түүнээс би тэр тендер, ажлын хэсэгт нөлөөлөөгүй. Хуулиараа болохгүй.
Энэ асуултыг Ж.Сүхбаатар сайдаас л асуу даа. Би ногоон автобусанд оролцоогүй, хэрэв буруутай нь тогтоогдвол хариуцлагаа хүлээнэ, ерөөсөө айхгүй.
Газрын наймаанд хэн, хэрхэн оролцдог зэрэг асуудлуудыг бүгдийг нь ил болгоно. Усан паркийг нураана л гэсэн бол нураана" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрч буй 8 жилд МАН -хан үнэхээр энэ хотоор тоглолоо доо. Орон нутгийн сонгуульд оролцохдоо гэр хорооллынхонд Бат-үүл газраар чинь байр солино гэж байгаа бол бид газрыг чинь ч авахгүй , бүх айлыг байранд оруулна хэмээн уйлан донгодож байсан.
Ялангуутаа газрыг чинь зөвхөн байрны чинь урьдчилгаа төлбөрт бодож авна гэсэн. Нэг сууд�##� дээрээ хэд дахин худлаа ярьж өлөнтсөн. Хаа очиж Бат-үүл даргын үед л нийслэл жаахан нойрноосоо сэрж байсан юм байна. Одоо бол орон гэрээ хураасантай ялгаагүй юм болж байна аа ! Одоо ч сэхэл авахаасаа өнгөрөв бололтой. Намаараа улсаа идчихдэг юм байна. Юу ч үлдээсэнгүй , дуусг�##�аа даа.
иййй, нураана л гэсэн бол нураана, хулгайлна л гэсэн бол хулгайлана, та нарт хамаагүй гэхнээ... аймаар хүн бэ
Өлөн хулгайчууд гэмгүй нэгэн болох гээд л