УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын бүлэг: Д.Сумъяабазарын огцрох хүсэлттэй танилцлаа

НЭМЭЛТ: 18.18 цаг

МАН-ын бүлэг хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцууллаа.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр "Автобусны асуудал бол цэвэр Нийслэлийн ажил байсан. Тийм учраас Д.Сумъябазар, Ж.Сүхбаатар нарын хариуцлага яригдаж байгаа.

Өнөөдөр бүлэг хуралдсаны дараа Ерөнхий сайдтай хотын дарга Д.Сумъяабазар уулзсан. Улмаар огцрох хүсэлтээ өгөхөөр шийдсэн байна. Бүлгийн хурлаар дахин энэ асуудлыг авч хэлэлцлээ.

Хуулиараа эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргана" гэлээ.

Цаашлаад, "Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүстэй хариуцлага тооцож байна гэж харж байгаа. Үе үеийн нийслэлийн удирдлагуудыг шалгах ажлын хэсэг гарсан. Ингэснээр хууль эрх зүйн хүрээнд хариуцлага тооцно.


-Д.Сумъяабазар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгснөөр МАН-ын бүлэг дахин хуралдаж байна-

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.02/ 13.00 цагт хуралдаж, ногоон автобусны талаар ярилцаж шийдвэр гаргасан билээ.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн асуудалтай холбоотойгоор Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын мэдээллийг сонслоо. Ж.Сүхбаатар сайд өөрөө өргөдлөө өгч байгаагаа дуулгасан байх. Тэрбээр нийслэлийн түгжрэлийг бууруулахад дорвитой ажлууд хийсэн. Харамсалтай нь нэгэнт алдаа гарсан учраас өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзлээ" гэсэн юм.

Ногоон автобустай холбоотой асуудлаар АТГ, ЭЦА хамтарсан баг гаргаж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Түүнээс өмнө Ерөнхий сайд холбогдох хүмүүст хатуу хариуцлага тооцно" хэмээсэн.

Тэгвэл МАН-ын бүлэг дахин хуралдаж байна. Тодруулбал, Хотын дарга Д.Сумъяабазар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн асуудлыг хэлэлцэж байгаа ажээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 2, 2023 19:13

Nemegdehuuni bairig solisonoor niilber uurchluhdeh uu. humuus darga boloh durtai, harin ajilaa sain hiideg n hur ym bol doo

Зочин
Зочин
10 сар 2, 2023 19:54

Д.Сумъяабазар ямар нэг оролцоо байхгүй гээд байсан. Яагаад гэнэт огцрох болчих воо...

Зочин
Зочин
10 сар 2, 2023 20:39

ЭВИЙ ЭВИЙ ЗА АВАРГАА НЭГ ХААЛТАА ХААГААД НЭЭЧИХЭЭ ХАМАА ЯАХ ГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ДАЛЧИГНАВ ЧИ БАЙТУГАЙ НЬ ЭНЭ СУУДАЛД ГОШНОГО РУУГАА ГАДАС ШААЛГУУЛСАН ЮМ.МИНИЙ МУУ НАЙЗ ОДОО ХУЖИРТ СУМАНДАА АВАРГА НЭРТЭЙ БӨХИЙН СЕКЦ АЖИЛЛУУЛ БИД ДЭМЖИНЭ ЭНД ХҮРЭЭД ИР МАЛ ӨГНӨ ТАВАН ХАНАТАЙ УЯНГЫН ЦООХОР ГЭР БАРИАД ӨГИЙ ИРАА ИР

Холбоотой мэдээ

Back to top button