"Д.Амарбаясгалаан баяртай, ах нь анзаарч байгаа шүү"

Ажлаа өгч буй Д.Сумъяабазар өчигдрийн /2023.10.02/ мэдэгдэл дээрээ "Төрж өссөн Улаанбаатар хот минь", "Нийслэлийн МАН-ын хороогоо би өөрөө босгож авсан юм", "Д.Амарбаясгалангаас 2020 оны сонгуулиар нийслэл тус аваагүй", "Тэнүүн-Огоо" компанийн удирдлагуудтай Д.Амарбаясгалан намайг уулзуулсан" гэхчлэн утгууд санамсаргүй юм шиг байдлаар илэрхийлэв.
Өдөр нь гүлдийнэ гэдгээ илэрхийлээд, орой нь гүлдийхээс татгалзсан Д.Сумъяабазар
Үдээс өмнөх МАН-ын бүлгийн хуралдааны дараа Ж.Сүхбаатар сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэдгээ мэдэгдсэн. Яг тэр үед Д.Сумъяабазар "Би ажлаа өгнө ч гэж юу байх вэ" өгүүлэмжтэй ордноор явж байв. Чуулганы нээлтэд оролцоогүй ч сэтгүүлчдэд "Автобусны асуудлыг Ж.Сүхбаатар хариуцаж байсан" агуулгаар огтын тоомжиргүй тодруулга өгсөн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тэр 16.30 цагийн үед уулзаад, 17.30 цагт МАН-ын бүлгийн хурал үргэлжлэн хуралдав. Үүгээр Д.Сумъяабазар чөлөөлөгдөнө гэдгээ намын бүлэгтээ илэрхийлсэн юм. Тэгэхээр Д.Сумъяабазарын ажлаа өгөх шийдвэр ердөө 1-2 цагийн дотор, Ерөнхий сайдтай уулзах үеэр гарсан нь батлагдаж буй.
Тэр өчигдөр орой мэдээлэл хийхдээ "Ингээд гүлдийгээд албан тушаалдаа шигдээд байж чадахгүй" гэж дууграв. Өглөө нь тэс өөр уур амьсгалтай байсан Д.Сумъяабазарын гүлдгэр байдалд яг юу юу нөлөөлж, өөрчлөгдөв. Түүнийг томчууд нь хэрхэн "цэнэглэв". Улмаар хотын даргын суудал ба Нийслэлийн МАН-ын хороогоо хэрхэн хамгаалахаар намын даргатайгаа тохиролцов гэдэг нь анхаарал татаж байна.
1.Л.Оюун-Эрдэнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын тэргүүн болсныхоо дараа хотын мээртэй тийм ч сайн байсангүй. Тэдний дундын холболтыг Х.Нямбаатар хийж, ЗГ хотыг төсвөө бие даалгах, тусдаа эрхзүйн байдлаа хуулиар зохицуулах, түгжрэл, агаарын бохирдол зэрэг дээрээ томоохон шийдвэрүүд гаргах, өмнөх системээ задлах зэрэг боломжуудыг хангалттай өгсөн харагддаг. Явц дундаа ер нь Х.Нямбаатар шигээ ажлын ард гарах гэж үздэг, механик эргүүлгээрээ тэд нэгдэж байв.
Гэвч Д.Сумъяабазар нэг талаараа нэг вакум болж, айх айдасгүй яваа нь намаа сонгуульд удирдаж орох Л.Оюун-Эрдэнэд төдийлөн тааламжтай мэдрэмж төрүүлээгүй байж болох талтай. Нөгөө талаар бүлгийн хурлын үеэр орон нутгийн гишүүдээс гадна хотын төлөөлөгчид "Д.Сумъяабазараар сонгууль ахлуулаад, хотоос мандат авах юм уу" гэж ил цагаан шүүмжилсэн гэх.
Тиймээс ч бүлгийг түр завсарлуулж байгаад, Д.Сумъяабазартай зөвлөлдөж, түүний өргөдлийг өгөх хувилбар дээр тогтсон гэгдэв.
Ингэхдээ Нийслэлийн МАН-ын хороог Д.Сумъяабазар хэвээр ахална. Солилоо гэхэд Х.Нямбаатараар удирдуулах хувилбар дээр тэд тохирчээ. Мөн хотын даргын суудлыг ч тэд яг өөрсдийн хүнээр л томилох, бусад эрх ашгуудад алдвал сонгуулиар ялагдах нигуртайгаа ярьж, зарчмын тохиролцоонд хүрсэн гэж уншигдаж буй.
Уг нь өглөөгүүр зөвхөн Ж.Сүхбаатарыг явуулаад, хотын даргын суудлыг хэвээр хадгалах хувилбар нь илүү бодьтой байв.
2. Д.Амарбаясгалан
Үүнээс долоо хоногийн өмнө Д.Амарбаясгалангийн талаар Yahoo Finance, News Direct зэрэг гадны сайтуудад нүүрсний хулгайн гол авторуудын нэг гэх агуулга нийтлэгдсэн. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан яаран нүүр хуудсандаа үүнийг "Сахал Д.Эрдэнэбилэгийн хийж байгаа ажил" гэж мэдэгдээд өнгөрөв. Гэвч үнэн хэрэгтээ тэр нам доторх, танхим доторх бүл бүлтсээ сэжиглэж, ер нь уг агуулгыг монголоос бичүүлсэн нь нотлогдож байв.
Хөшигний ард Д.Амарбаясгалан хот доторх эрх мэдлээ сэргээхийн тулд Нийслэлийн МАН-ын хороог авах, хотын даргаар С.Амарсайхан тэргүүтэй өөрийн хүмүүсээ томилуулах тоглолт хийж, Д.Сумъяабазар гадны хэвлэлээр хариуг нь барьсан гэж яригдаж буй. Тиймээс ч хотын МАН-ын хороогоо өөрөө удирдана гэдгээ өчигдөр орой дахин дахин илэрхийлж, Д.Амарбаясгалан гэдэг нэрийг хоёр удаа дурдаад авлаа.
Мөнхүү Д.Амарбаясгалангийн зөвлөх Л.Чулуунзагдыг яллагдагчаар татагдсан талаар сошиал орчинд өчигдөр хөвүүлж үзэв. Үнэндээ наадмын өмнөхөн Л.Чулуунзагдын Баянзүрх дүүрэг дэх гэрт нэгжлэг хийгээд, дараа нь сунжирсан амралт болж, Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчтэй хамт Хөвсгөлд амарснаар зөвлөхөд нь хамаарах хэрэг нам гүм болчхоод буй. Л.Чулуунзагдыг АТГ яг яллагдагчаар татах үндэслэл олоогүй билээ.
Эдгээр үзэгдлүүд нь Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан нарын хотын МАН-ын хороог булаацалдсан, цаашлаад мээрийн суудлын төлөөх толхилцоон нь одоо ил гарч байгааг харуулав. Ногоон автобусны дуулианыг Д.Амарбаясгалангийн үгэнд хамгийн сайнаараа орж ирсэн ХҮН намынхан эхлүүлсэн нь ч санамсаргүй хэрэг биш гэлтэй.
3. У.Хүрэлсүх ба Г.Занданшатар
Төрийн тэргүүний хувьд дүү нарынхаа энэ зодооныг яг дээрээс нь хараад, 2024 оны УИХ-ын сонгуульд өөрийн мандатаар өрсөлдөх хүмүүсийн тоо болоод АН-тай хамтарсан ЗГ байгуулсан тохиолдолд тэднийхээс хүч сэлбэх арга дээрээ төвлөрсөн харагдаж буй. Хотын даргаар Н.Учралыг зүтгүүлбэл тэр дэмжинэ. Өөрөөр онцолж оролцохгүй гэсэн чигтэй байна.
Харин спикерийн хувьд УИХ-ын чуулганыг нээж хэлсэн үгэндээ Д.Сумъяабазарт хариуцлага тооцох ёстой гэсэн санаагаа маш тодорхой илэрхийлэв. Нээлтийн үгийг тусгайлан бэлдэж, цаас харж уншдаг уламжлалыг тэр эвдэж, өчигдөр ажлын алба нь түүний үгийг хэлсэн даруйд нь шинээр шивэх ажил хийжээ.
Хурал даргалагчийн энэ гэнэтийн үйлдэл бүлгийн хурлын уур амьсгалд үлэмж нөлөөлж, УИХ-ын гишүүд "Сонгуулийн нэр хүндээ бодоод Д.Сумъябазар, Ж.Сүхбаатар нарыг явуулцгаая" гэсэн санааг зоригтой, зохион байгуулалттай гэмээр жигд илэрхийлжээ.
Д.Сумъяабазарын үг юуг илэрхийлэв
Ногоон автобусны операцийг харахаар "Өөрсдөөрөө автор хийхээр өөр хүмүүсээр гаргуулъя" гэдэг МАН-ын цөөхөн сайн тархиудын нэгнийх нь санаа шиг л эхнээсээ уншигдсан. Тийн ХҮН намын эхлүүлсэн акцийг Д.Сумъяабазар задлахдаа "Д.Амарбаясгалан" гэдэг нэрийг хэд хэдэн удаа дурдсан нь "Би эзнийг нь мэдээд байна" гэх мессеж гэлтэй.
Тэр төрж өссөн хотдоо улс төрөө үргэлжлүүлнэ. УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзан байж, олж авсан хотын мээрийн суудлаа өглөө гэхэд Нийслэлийн МАН-ын хороогоо Д.Амарбаясгаланд өгөхгүй гэдгээ ер нь л ил тод илэрхийлэв.
Хотын даргаар Т.Бадамжунайн туслах асан Ж.Батбаясгалан, У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй Н.Учрал, УИХ-ын нэр бүхий хэд хэдэн гишүүдийн нэр яригдсан ч Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд яг өөртэйгөө баг болох, Д.Сумъяабазарын хийж байсан шинэчлэлүүдийг шууд үргэлжлүүлэх хүчтэй дүр оруулж ирэх магадлал илүү өндөр.
Мэдээж Д.Амарбаясгалан одоо нэгэнт ил гарч, хот руу орж байгаа бол ил томилгоон дээр амбицаа ч тултал хэрэгжүүлэхээр зүтгэх юм. Ингэх тусам түүний хүслийг огт хангахгүй гэж нөгөө шугамнаас нь үзэх нь тодорхой болов.
Д.Сумъяабазар "Д.Амарбаясгалаан баяртай, ах нь анзаарч байгаа шүү" гэж сануулсаар гүлдийж суухаар хэлэмжийг л өчигдөр илэрхийлсэн нь санамсаргүй үйлдэл биш. Хотын дарга ер нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарын маш ойрын хүрээнээс, яг тэдэн шиг гүлдийгээд зүтгэх дүр хүнээр томилогдох таамгийг дэвшүүлж болмоор.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yaj ingej medej bainaa sonin yum shuu
Түгжрэлийн бууруулах , дүүжин тээвэр, гэх мэт ажлууд бүтэхгүй үлгэрийн маягийн юм болох гээд байгаа учир дараагийн сонгуульд нийслэл хотод ихээр ялагдчихгүйн тулд Хүрэлсүхийн ажилладаг зарчимаар Сумъяабазрын нийслэлээс холдуулах тохироо хийжээ гэж ойлгогдож байна даа. Үүнийг Амар баясг�##�ан хур�##� дээр ярьсан бололтой. Мэдээж хэл амтай ажилд Амар баясг�##�ан Нямбаатар нар очихгүй ээ .
Амарбаяслг�##�анг хүмүүс мэддэггүй юм . Цаг хугацаандаа бүрэн танигдана даа. Манай сонгогч түмэн харанхуй байна дөө.
Мядагбадам сэтгүүлч Занданшатарын хүн ш дээ. Тэгэхлээр eguur.mn мөн адил гэсэн үг.
Тийм үү. Тэгхээр сумяьбазраас санхүүждэг гэсэн үг үү
Амарбаясг�##�ан улс төрийн бүх �##�бан туша�##�, олигтой өөдтэй төрийн өмчийн компаниуд гээд бүх газарт өөрийн утсан хүүхэлдэйнүүдээ тавиад дуусах юм бишүү энэ байдлаараа. Муухай хорчин, муухай шун�##�тай хүн юмаа.
Сумъяабазар хотыг тэс өөрөөр удирдсан анхны дарга даа.Тэр өөрийнхөө дотор хүнтэйгээ ярилцаж шийддэг дарга байсан.Сайн ч удирдсан сайхан жудагтай хэлэх үгээ хэлчихдэг бөөрөнхий биш сайхан дарга байлаа
гах гах гах гах
СУМЪЯАГИЙН ГОЛ АЛДАА АМЬГҮЙ АЛБАТ НАРААР БАГАА БҮРДҮҮЛСНИЙХ. ЭНЭ БАГТ НЭГ ӨГҮҮЛБЭР Ч ЗӨВ БИЧДЭГ ХҮН БАЙХГҮЙ. ЁСТОЙ ИЧМЭЭР.
Амарбаясг�##�ан МАН-ын нарийн бичиг болсноор муухай бүлэглэл эрс эрч хүчтэй нэмэгдсэндээ яавч энэ бүлэглэлүүдийн зохион байгуулагч нь гэж харагдаад байгаам даа
Сумъяабазар аа генсекийг наад хулгайчаасаа с�##�гаж авах дайнд мордоё. Жижиг тулааанд ялагдлаа. Дайнд ялагдаж болохгүй шүү
Генсек хотын даргаа тонгорчихлоо. Энд маш ядаргаатай улс төр явсаар л байна
генсек тонгорохгүй байсан ч хэд хоногийн дараа САМАРСАЙХАН тонгорох байсан.
Улаанбаатар хотыг хөдөөнөөс дүрвэж ирэгсэд дарга болоод гай болдог ГовьАлтай руу гүйдэлтэй Амарбаясаглан, Увсын Амарсайхан мэтэд нийслэлчүүд с�##�аавч өгнө УБ хоиын унаган иргэн Э.Батүүл Д. Сумъяабазар хоёр нийслэлийн иргэдийн төлөө сэтгэл гарган ажилласныг иргэд бид мэдэж байгаа
Батүүл Амарсайхан Сумка 3н аав хоёулаа хөдөөнөөс орж ирсээн кккк зөв ш а а
Амарбаясг�##�ан яахаараа хутг�##�ддаг билээ
бүх юм илүү ойлгомжтой болж, оюук а-гаар эхэлсэн нөхөр 2-ын зодоон болж байгаа бололтой хулгайч нар ав адилхан санаатай байна ч гэж юу байх вэ, даанч ХҮН гэгч ханцуйгаа шамлаад байсан юм
Юу л болох гээд байна. 10 сарын 5-нд жагсах гэж байгаа хүмүүс юу бодож жагсах гээд байгаан
Нилээн санаа нь амарсан шинжтэй инээмсэглэж байх чинь ээ. Хөгийн олны хара�##� идсэн ажил хийж байгаад мултрахаар аргач үгүй юм уу даа
Нээрээ хотын даргыг огцруулахад АН-ынхан айхтар их дэмжиж лоозон барьж зогссон. Дараагийн хотын даргад ардчилсан намаас хүн гаргах гээд байгаан болов уу: АН*аас хотын даргад ажиллах хоншоортой баачка байгаа билүү
НҮҮРС, АВТОБУС ЖДҮ МЭТИЙН ТОМ ХУЛГАЙН АРД ҮНЭН ХЭРЭГТЭЭ ТЭР АМАРБАЯСГАЛАН ГЭДЭГ ХАРАХ НҮДЭТ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ БАЙНА ШҮҮ
Жинхэнээсээ бүх хорыг найруулаад хамаг өрөм, авилг�##�аа аваад цэвэрхэн үлддэг хамгийн хүн хог чинь Амарбаясг�##�ан шүү дээ. Нүүрс, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, ЖДҮ, 60 тэрбум, Ногоон автобус гээд л гар дүрээгүй юм байхгүй. Генсек байхдаа өрөөнөөсөө томилгоо хийгээд л мөнгөө хусаад л сууж байдаг л�##�ар байсан гээд намынхан нь бүгд ярьдаг даа. Амарбаясг�##�анг ш�##�гав�##� д�##�ай шиг их авилг�##�ын асууд�##� бий дээ.
Харсан юм шиг шаах юмм
Дажгүй бичсэн байнаа...Бас л зөв өнцөг...Гэхдээ нэр заагаад хэлсэн байхад сэтгүүлчид эрх баригчид инфлүүсерүүд бусад намынхан таг чиг байна вэ....Ёстой нөгөө бүгдийнх нь НО-г атгачихсан хүн юм уу
Амарбаясг�##�ан ард нь байжээ
Sumka bol yavgan xunii nariixan zamiig chuluutui yavaxaar tomsgoson, garaaj buulgaj xuuxdiin togloomiin talbai baiguulsan, xashaa avch xayaj chuluutui yavaxaar tomsgoson gex met xiisen yumnuud baina. Yarij baigaa zuild ni ch xotoo gesen zuv yum baidag. Yaxaaraa amarbayasgalangiin zaavraar yavdag bainaa. Noxoin zamaar yavaad unajee.
Сумьяабазарын шийдвэр өнгөрсөн хугацаанд олон хувирч хэлсэн зүйлээ хэрэгжүүлдэггүй улс төрийн т�##�аар тогтсон зангараггүй, зөвхөн нэр хүндээ бодсон, "Би Сумьяабазар" гэсэн үзэлтэй хүн болох нь харагдлаа. 102 жилийн түүхтэй намд иймэрхүү хүмүүс байсан. Нэр нь мөнхөрч үлдээгүй санагдана. "Бид" гэдэг зарчимтай, хамтын хүчинд түшиглэдэг хүн удирдагч байв�##� нэр хүнд олж, зохион байгуулах ажил нь амжилтанд хүрнэ.
Энэ гелгер хужаа амарбаясг�##�анг шуухэд егеечээ
Amarbayasgalan bol harin ch luivar hulgaitai sain temtsej baigaa.Sumiyabazar ps#a shig 8r angi tugssun erguu tolgoi bish.AN hezee uuriin namiin luivarchiddaa hariutslaga tootsoj baisiin.Bugdiig n haatsailaad ungurdug baisandaa.Harin ch Oyun erdene Amarsaihan Nyambaatar 3 shudarga yosnii tuluu namiinhaa luivarchidiig hadhraaj baigaa shuu.Mongold umnu n iavilga luivartai ingej temtsej baisan zasagiig medehgui l yum bna.
Иймээс л,
Намын эгнээндээ УРВАГЧ, хулгайч , луйварчин , дээрэмчин, тонуулч, цөлмөгч, хүчирхийлэгч, гаж донтнуудыг олноор нь шург�##�уулж сүүлийн 33 жил Монгол Улсын ХӨГЖЛИЙГ ГАЦААЖ , МОНГОЛ ҮНДЭСТНИЙГ СЭМХНЭЭР хүүхэд , з�##�уус , хөгшидгүй УСТГАСААР байгаа
МАН, АН - ыг нэн даруй ТАРААЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЭГНЭГТ ХОРИГЛОХ ЁСТОЙ ❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
АХ НЬ ШАНАА ӨГӨХ ГЭЖ БАЙГАА НАМ ТАВЬЧИХ ВИЙ.
Асуудлын үeд хэн гадаадад байна тэр шоу жүжгийг найруулсан гэдэг нь нэгэнт тодорхой байдаг болсоон Амарбаясг�##�аан. Мань эр гeрманд обунатайгаа учирч яваа биз ккк. Амарбаясг�##�ан гуай Наранцогтын гараар Эрдэнэс Монголыг бас их самруулж байгаа. Сумьяабазарын хот удирдана гэж ч юу байхав байсан анхнаасаа ккк.
Хужаа гарт дарлуулж ажлаа өгч байгаа бол заяа чинь. Төрөө эрлийз хурлийз элий б�##�айчуудаас цэвэрлэж чадаагүй монголчуудын буруу. Алдаагаа зас
Ээ хөөрхий муу Амарбаясг�##�ан аварга ахдаа хага базуулах болж дээ. Нас ахьсан ч Сумьяа аварга нэг муу Амарбаясг�##�ан гэх зурам царайлсан этгээдэд эр бар байлгүй дээ.
Энэ Амарбаясг�##�ан гэдэг хүн юм бүхэнд нэр гарч ирээд байх юм. Яачихсан амьтан вэ. Говь-Алтайг 100 жилийн ой хийх ажлыг зохион байгуулсан, жинхэнэ 100 жил болохоор нь яах юм бол гээд л.
Сэтгүүлчид гэж сүрхий ч юм шиг худлаа үнэн бурахиймдаа. Сэтгүүлчид цаг цагт нь нийгмийн с�##�аа мөчир бүрд бодохгүй бүтэхгүй зүйлсийг соргогоор харж,нийтэд дэлгэж тавих,засаж з�##�руулахын төлөө шудрагаар ажилладаг байсан бол улс орны байд�##� эерэг зүйлс их гарах байв.
Усан толгойтоор удирдуулаад хот маань сүйрэх дөхлөө газрын бага дээр �######�ууллаа одоо улс төрөөс �######�уул
Амарбаясг�##�ан нэг л сонин санагдаад байгаа шдээ кккк
Оюунэрдэнэ, Нямбаатар хоёр эгч дүүсийн хүүхдүүд. Боловсрол гээд байх юмгүй з�##�ь ихтэй. хуйв�##�дагчид. Одоо Энэ хоёрын �##�ь нэгийг улс төрөөс �######�уулах цаг болсон. Энд эхлээд Оюунэрдэнэ л �######�ах ёстой. Үнэхээр ард түмнийг хуудаа мэхлээд дуусч байна. Энэ хүнийг нөхөө уурхайн хаягдсан тосгон руу нь жижүүрээр явуул.
Энэ бузарыг худан з�######�уулаххэрэгтй шүүү дэээ
Амарбаясг�##�ан их санхүүжүүлэгч нь
Ман ыг