“2024 оны төсөв тэлж, инфляцыг өдөөвөл бодлогын хүү өсөхөөс өөр сонголтгүй”
Өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр дөрвөн байнгын хороо хуралдаж буй. Үүний нэг нь Эдийн засгийн байнгын хороо билээ. Байнгын хорооны хурлаар Монголбанк болон 2024 оны Улсын төсвийн асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.
Тэгвэл энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ удаагийн төсөв инфляцыг өдөөвөл мөнгөний хатуу бодлогыг баримтлахаас өөр сонголтгүй хэмээв.
Тэрбээр “Монголбанкнаас УИХ-д өргөн барьсан 2024 оны Улсын төсөвтэй танилцсан. Эдийн засгийн төсөөллүүдийг ч харсан. Монголбанкны төсөөлөлтэй харьцуулахад хэт өөдрөг байлаа. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг долоон хувь, нүүрсийг 60 сая тонныг экспортлох, инфляцын түвшинг 8.5 хувь гэх мэтээр тооцсон байна билээ.
Монголбанкны хувьд “даруухан” төсөөлөлтэй байгаа. Тухайлбал, нүүрсний экспортыг энэ жилийнхтэй ижил буюу 50 сая тонноор тооцсон гэх мэт. Нөгөө талаас инфляц тэргүүтэй зарим голлох үзүүлэлтүүд төстэй байгаа.
Гэвч бид нэг зүйлийг анхаарар хэрэгтэй. Энэ удаад өмнөх жилтэй харьцуулахад улсын төсөв тэлсэн. Хэрэв тэлсэн төсөв инфляцыг өдөөх аваас бид мөнгөний хатуу бодлого баримтлахаас өөр сонголтгүй. Товчхондоо бол бодлогын хүү цаашид ч өсөх магадлалтай гэсэн үг. Ингэх аваас бид ирэх жилийн инфляцын 6+-2 интервалдаа хүрэх боломжгүй болно” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эрэлтийн угшилтай инфляцийг төв банкны мөнгөний хүүг нэмэх аргаар хязгаарлах гэдэг тэнэг мулгуу бодол чинь чамайг усан тэнэг гэдгийг л харуулж байнааа ямаан сах�##�т хулгайч аа. Зүй нь төсвийн з ардлыг хязгаарлаад мөнгөний бодлогын хүүг эдийн касгийг тэлэхтэй нийцүүлж зохицуулах ёстой бишүү мулгуу усан тэнэг Лхагвасүрэн гуай. Чи бол хоцрогдлын хоцрогдол усан тэнэг тул наад суудлаа бу�####�д шилжүүлдээ
Энэ нөхдийг �######�уулах хэрэгтэй. Монгол улсын хөгжлийн садаа. Олон улсын банк орж ирвэл зээлийн хүү унаж, зээлийн олдоц нэмэгдэж, ард түмний амьдр�##� дороо босоод ирнэ.