УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Энхбаяр: ХЗДХ-ийн сайд болно гэдгээ мэдээгүй байна, нуугаагүй

Хотын даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХЗДХ-ийн сайдаар ХЗБХ-ны дарга Б.Энхбаярыг томилогдох чигтэй буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-Таныг дараагийн ХЗДХ-ийн сайд болно гэсэн мэдээлэл та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Ёстой сонсоогүй.

-Санал тавьбал яах вэ?

-Мэдэхгүй. Энэ чинь тийм амархан асуудал биш. Х.Нямбаатар сайд ажлаа сайн хийж байгаа. Ерөнхий сайдын бодлогыг би сайн мэдэхгүй байна.

-Ерөнхий сайдтай уулзсан уу?

-Уулзаагүй

-Та нууж байгаа юм уу?

-Үгүй, үгүй. Би өөрөө мэдээгүй байхад надаас өмнө мэдээд байгаа юм бэ. Х.Нямбаатар тулдаа л хүрч ажиллаж байгаа байх. Ерөнхий сайдад их л түшиж болж ажиллаж байгаа. Салбарын бодлого боловсруулах чиглэлд ажиллаж байна. Ерөнхий сайд бүлгийн хурал дээр энэ сэдвээр огт яриагүй. Тийм зав, сөхөө ч байгаагүй. Өчигдөр юу болоод өнгөрөв өө л гэдэг нь боллоо.

-Санал ирвэл та хэрхэх вэ?

-Сайт дээр мэдээлэл гарахаар гайхаад хараад л байж байна. Ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Тэр хүн яахаа мэднэ. Өөрөөс нь асуувал. Ирээдүй цаг дээрх сураг ажгаар би хариулах боломжгүй. Одоо надад ярих юм алга.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 3, 2023 18:33

угаасаа энхбаяраас өөр хүн олдохгүй байхоо

Зочин
Зочин
10 сар 3, 2023 19:39

Б.Энхбаярыг УИХ дахь цөөн гайгүй гишүүдийн нэг гэж найддаг. Алдаагүй байгаасай гэж л з�##�биръя.

Холбоотой мэдээ

Back to top button