Top StoriesНамрын сэдвүүдУлс төрийн мэдээ

"Эзгүйд яаж байна аа"

Одоо улс төрийн хүрээндээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нарын эв эвдрэх үү, тэд муудалцвал намын гишүүд нь хэрхэн хөдлөх вэ. Удаан хугацаанд хичээж, "нэг үеийн" агуулга дээрээ гар барьсан хоёр залуу ил цагаанаар улс төрийн хагарлаа зарлах уу гэхчлэн асуулт үүсээд буй.

Энэ гэвч яг шинэ сэдэв ч биш юм. Д.Амарбаясгалан Тусгаар тогтнолын ордонд генсекийн ажлаа хийж, Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд Засгийн газраа ахалж ажиллах үеэс хойш энэ өнцөг хэн бүхний сонирхлыг татсаар ирсэн.

Үүнийг дэвэргэх гэсэн мэт, Д.Амарбаясгалан Тусгаар тогтнолын ордонд УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд нарыг дуудаж, хийх ажлынх нь төлөвлөгөөг сонсдог. Тусдаа Засгийн газар, парламентын эрх мэдлийг атгадаг гэх яриа ч нэлээд бодитой байв.

Д.Амарбаясгалангийн Засгийн газар, Парламент дамнасан эл эрх мэдлийг бататгах мэтээр зөвлөх Л.Чулуунзагдынхаа хамт ярьсаар ирсэн Цахим хөгжил, инновац агуулга УИХ дахь Байнгын хороо, Яам болтлоо өргөжсөнийг энэ жилүүдээс харж болно.

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын танхимаа шинэчлэх хүрээндээ Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын даргаар татчихсан нь, түүнийг Тусгаар тогтнолын ордонд тусад нь засаглуулахгүй байх, Ерөнхий сайд, намын даргын хувиар жинхэнэ том дарга нь байх үйлдлийг хийсэн гэж харагддаг.

Ингэж Төрийн ордонд намын дарга ба Ерөнхий сайдынхаа дор албан тушаалын хувьд МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга гэсэн нэг нэгж "доогуур" дэслэлд Д.Амарбаясгалан ирсэн. Тэдний нэгдэл "үе" агуулгаараа нэлээд амжилттай хэрэгжиж, Д.Амарбаясгалангийн олон жил судалгаан дээр ажилласан, цэгцтэй байдал танхимдаа ч хэрэг болсоор буй.

Гэвч нүүрсний дуулиан дунд улс төрийн хүрээндээ ил цагаан яригддаг тонн тутмын ам.долларын "хишиг", барилгын материал болгон мөнгө угаах байдлаар Х.Мандахбаяр тэргүүтнээр дамжуулсан төслүүд, зөвлөх Л.Чулуунзагдын ахын нүүрс угаах үйлдвэр, төрийн томилгоонд намын генсекийн хувиар албан бичгээр чиглэл өгсөн байдал зэрэг түүнд холбогдох үйлдлүүд нь шалгагдах ёстой гэсэн сэжүүрийг өгсөөр буй.

Ийм байдлаар авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэнэ гэсэн дүр үүсгэж яваа Л.Оюун-Эрдэнийн яг дэргэд хамгийн ихээр шалгагдах ёстой Д.Амарбаясгалан нь ирээд суучихсан. Түүнийгээ чухам хэрхэхээ мэдэхээ байсан. Улмаар Ерөнхийлөгчийн хуулийн хамгаалалт дор өнөөх нь орохоор түүнтэй хамт амарсан зэрэг логикууд харагдаад буй.

Намрын улс төрийн өнгө аяс иймэрхүү битүү байдлаар эхэлж байтал Д.Амарбаясгалангаар улс төрийн шүглээ авдаг ХҮН намынхан ногоон автобусны дуулиан эхлүүлж, Нийслэлийн МАН-ын хороо, хотын даргын суудалд өндөр амбицтай явсаар ирсэн генсек түүнийгээ эзгүй хойгуур Л.Оюун-Эрдэнэ хоёр чухал томилгоог шууд дангаараа хийх нөхцлөө бэлдчихэв.

Өнөөдөр Д.Амарбаясгалан ирсэн ч түүнийг гадаадад байхад Л.Оюун-Эрдэнэ хэдийнэ улс төрд итгэж болох, хамаг ажлыг нь нугалж яваа Х.Нямбаатарыг хот руу илгээж, түүнд багаа шинээр дэглэх эрхийг томилогдоогүй байхад өгчхөв. Улмаар Х.Нямбаатартай баг болгож, Монголд хувийн анхны төмөр замыг барьсан, гангийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж, буй, аж ахуйн технократ гэмээр Б.Дэлгэрсайханыг хоршуулах мэргэн санаа олжээ.

Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан нарын хэн нь ч яг тогтсон төрийн ажлын шугамаар хотыг удирдахгүй. Тэд дүрмийн бус, аж ахуйн аргаар ажлыг түргэвчлэх гэж яарна, ард нь гарах гэж өөрсдийнхөөрөө арга замаа тодорхойлж зүтгэнэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тооцоолж, "хүчээр" илгээлт хийж буй.

Энэ бүхэнд оролцоогоо үл шигтгэж, хотын удирдлага, Нийслэлийн МАН-ын хороог авах санаанаасаа бүрэн ухарсан байдлаар Д.Амарбаясгалан өнөөдрөөс оролцож эхлэх нь ээ.

Утгачилбал, Д.Амарбаясгалангийн эхлүүлсэн байж зорилтот акцыг Л.Оюун-Эрдэнэ яг өөртөө ашигтай хэлбэр болгоод, шуудхан хэрэгжүүлчхэж байгаа юм. Д.Амарбаясгалан энэ тохиолдолд гаднаа маш тайван харагдаад, дотроо хувь хүнээрээ баахан тухгүй л байна байх.


Уг агуулгаарх өмнөх тойм:

"Д.Амарбаясгалаан баяртай, ах нь анзаарч байгаа шүү" агуулгыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 4, 2023 10:19

Паа нөгөө чимээгүй Дэлгэрсайхан тууж явна шдээ

ЗОЧИН
ЗОЧИН
10 сар 4, 2023 11:44
Reply to  Зочин

Хотын түгжрэл , үёэр усны аюул зэрэг ажлаар нойль зааж сонгууль хүртэл бүтээн байгуул�##�т хийж чадахгүй 2024 оны сонгуулиар нийслэлд сан�##� авах шаанс бараг байхгүйтэй адил болсон тул (ХҮК дэх арга) хуучин ногоон автобусаар д�##�имдуулж нийслэл хотыг эзэнгүй орхилоо.Дараа нь юу гэж хэлэх вэ гэхээр би бид яг хийх гэж байт�##� та нар огцор гээд байсан учир ажил хойшлосон гэж хэлэх үгтэй болж байгаа юм .Тэгээд нийслэл хотоос ганц 2 сан�##� зулгаах тактик юм шүү дээ . МӨРИЙЦӨХ хүн байна уу

ЗОЧИН
ЗОЧИН
10 сар 4, 2023 11:28
Reply to  Зочин

НЭГ НАМ ДАНГААР ХЭТ ОЛОНХИ БОЛОН ЗАСАГЛАЖ ХЯНАЛТГҮЙ ТӨРТЭЙ БАЙХ , МӨН ЖИЛ ЗАВСАРАЛТГҮЙ ЗАСАГЛАЖ БҮГД ДАВХАР ДЭЭЛ ӨМССӨНИЙ ГАЙГ МАН эдлэж байна даа .БАС ХУУСИНСАГ СЭТГЭЛГЭЭ , ХЭТ ИХ ПОПУЛИЗМ нь ХООРОНДОО ТОЛХИЛЦОХ ИДЭХ УУХЫН ӨРСӨЛДӨӨН , СУУДЛЫН БУЛААЛЦААД МАНыг ийм байд�##�д хүргэв

Зочин
Зочин
10 сар 4, 2023 10:29

Амарбаясг�##�ан одоо болноо Ерөнхий сайдаа. Наад хүнээ өөрөасөө болон намаасаа холдуулж байж слнгуульд орслн нь дээр шүү. Та наад хүнтэйгээ хамт сонгуульд орвол унана шүү.

Зөөз
Зөөз
10 сар 4, 2023 14:14
Reply to  Зочин

Энэ Амарбаясган гэдэг нөхөр Намбарын Энхбаярын өсгөж бойжуулсан хүн биз дээ.

Зочин
Зочин
10 сар 4, 2023 10:35

Нам гэгч юм нь төрийн дээр засагласаар ирсэн 70 жилийн сэтгэлгээнээсээ с�##�аагүй

Зочин
Зочин
10 сар 4, 2023 10:36

Нүүрсний наймаачин нөхөрт хариуцлага хүлээлгээч

Зочин
Зочин
10 сар 4, 2023 10:43

Түгжрэлийн сайдаар ямар ч хүн томилогдсон цаашид карeeр нэр хүнд будаа болно, угаасаа нэр хүндгүй дэлгэрсайхан мэт хаваажид, бас нилээн мангардуу гар даа. Төрийн �##�быг түргэвчилж дүрмийн бус явуулах гэж оролдохоороо л унадаг. Жишээ нь саяны автобусны хэрэг

Зочин
Зочин
10 сар 4, 2023 10:53

Хамгийн хөгийн шун�##�тай новш бол Амарбаясг�##�ан

Зочин
Зочин
10 сар 4, 2023 11:18

Дэлгэрсайханы Хангийн төмөр замын ажлыг авсан асууд�##� их том юм болох гэж байгаа. Цааш нь ярих уу яах уу

Эмээ
Эмээ
10 сар 4, 2023 11:35

Амарбаясн�##�ан тун ухаантай суд�##�гаатай �##�сын хараатай мундаг з�##�уу. Заав�##� хотын ларна болох хэрэггүй. Илүү том ирээдүй бий. Нямбаатар энэ хотын хог нрвштой өаахан хүчээр үзэж жаахан ажил нуг�##�ан. Бас л зоримог з�##�уу

Зочин
Зочин
10 сар 4, 2023 11:38

Одоо Амарбаясг�##�ан л үлдээд бна огцрох нь тодорхой болчлоошд их л айдастай бгаа нь илт байдаг нүддээ

Зочин
Зочин
10 сар 4, 2023 12:01

Ст�##�ины эзгүйд олон хүмүүс буудуулсан. Өөрөө да�##�гавар өгчөөд явдаг

Зочин
Зочин
10 сар 4, 2023 12:28

Төрийн �##�бан хаагчийн хүрээнээс багш, эмч, эрдэмтэн суд�##�гааны ажилтан зэргийг хасв�##� авилга эзэнтэй болж ажил амьдр�##� цэгцэрч магадгүй дээ

Зочин
Зочин
10 сар 4, 2023 12:29

Энэ мэдээлэл бол МАН-ын хууччуулаас шидсэн чулуу бна доо, Миеэ овогтоос л боловуу ?
Энэ хоёрыг муудлцуулаад, дундуур нь гарч ирэх гэсэн хар муур гүйж явнаа, хэн ч харсан энэ бол тодорхой зорилоготой хор найруулга бна !

Зочин
Зочин
10 сар 4, 2023 17:52

дандаа хүний гараар могой бариулдаг нөхөр

Зочин
Зочин
10 сар 5, 2023 04:27

Миегомбын Энхболдод мэдээ дамжуулдаг хүн бол Амарбаясг�##�ан

Зочин
Зочин
10 сар 5, 2023 07:20

Энэ Амарбаясг�##�ан гэдэг хүний нэр юм юмны сэжүүр гарч ирээд байх юмаа. Бас л шун�##�тай нөхөр шиг бн

Зочин
Зочин
10 сар 5, 2023 15:49

Яавч зүгээргүй хүн харин мултарч чадаад бгаа нь сонин өөрийн хүсэлтээр ш�##�гуулчих

Холбоотой мэдээ

Back to top button