Нийгэм мэдээ
Цас орж, Солонгот, Загастайн даваанд гулгаа үүсч эхэллээ

Солонгот, Загастай, Ганцын даваанд нойтон цасны улмаас халтиргаа гулгаа үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.
Тухайлбал А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн даваа, А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа, А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлийн Ганцын даваанд нойтон цас орсны улмаас халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж.

Иймээс авто замын хөдөлгөөнд оролцогч жолооч, тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчино уу. Солонготын даваа руу таван хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг гарсан хэмээн Завхан аймгийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зуны дугуйтай бол ч өнгөрөө гэсэн үг