НийгмийнНийгэм мэдээ

Нийтээрээ бүхнээ анхаармаар болсныг мэдрүүлсэн нийгмийн бараан өдрүүд

-Хойд эцэгтээ хөнөөлгөсөн жаал хүү, цонхоороо тэнгэрт хальсан эгч дүүс, араатан хүний гарт үрэгдсэн бяцхан охин-

Долоон настай хоёрдугаар ангийн сурагч З.С  есдүгээр сарын 25-ны орой 17:00 цагаас хойш сураггүй алга болжээ.

Түүний ээж нь хот руу явж, хүү Дорнод аймгийн Хэрлэн сумын II багт нагац ахтайгаа үлдсэн байсан юм.  Аймгийн хэмжээнд цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан хүүг агаараар хайх ажиллагаа эхлүүлснээр Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас амь хохирсон байдалтай олсон.  Хэрэгт холбогдуулан талийгаач хүүгийн хойд эцэг гэх 34 настай “Б” гэгчийг шалгаж эхэлсэн. Ингэхдээ ослын газрыг орхин явсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, сэжигтэн хүүг амь насаа алдсан газар нь орхиод явсан гэсэн утгаар ойлгогдож байгаа юм.

Аравдугаар сарын 2-ны өдрийн 19 цагийн орчим бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Баянзүрх дүүргийн наймдугаар хороо "Харуул алтай" хотхоны ... байрны 9 давхарт амьдардаг 4, 7 настай эгч дүү хоёр цонхоор хөл алдан унаж, амь насаа алдсан. Хэрэг явдал болохоос өмнөхөн ээж нь цэцэрлэг дээр хөшиг тогтоох ажилтай болж, охидоо харгалзах хүнгүй үлдээгээд гарахдаа, гаднаас нь цоожилсон гэх мэдээлэл бий.

Аравдугаар сарын 03-ны өглөө 07:10 цагаас хичээлдээ явахаар гарсан 12 настай охин сураггүй болсон. Хичээлээ тасалдаггүй, сурлага сайтай шавиа ирээгүйд гайхсан багш нь ар гэртэй нь холбогдсноор охиныг алга болсныг мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан.

Энэ өдрийн орой Дорноговь аймгийн засаг дарга онцгой байдал зарлаж, аймгаас орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж эрэн хайх ажиллагаа эхэлсэн. Хүүхэд алга болсноос хойш 24 цагийн дараа сэжигтэн болох этгээдийг тээврийн хэрэгсэлтэй Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж, саатуулсан. Мөн хамсаатан байж болох хүнийг ч мөн тогтоож шалгаж эхэлсэн. Улмаар агаараар, газраар эрэн хайх ажиллагааг Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сум чиглэлд явуулж, ЦЕГ, ЭЦА, ОБЕГ, хоёр аймгийн холбогдох байгууллагын нийт 200 гаруй алба хаагч ажиллаж эхэлсэн. Ингээд 12 настай охины цогцсыг Мандах сумаас Манлай сумын чиглэлд газар булсан байхыг нь олсон юм.

Гэмт этгээд эхлээд хөнөөсөн, дараа нь хөнөөгөөгүй, мөн гэрэлтэй үед орхисон газраа олно гэх мэт янз бүрээр мэдүүлж байсан талаарх мэдээллүүд гарсан. Гэмт этгээд өмнө нь гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байгаа суллагдсан гэх мэдээлэл байгаа. 

Сэрдхийн цочирдмоор эдгээр хэрэг, харамсалтай тохиолдлууд өдөр алгасан гарч байгаа нь үнэхээр улс орон тэр чигээрээ төвлөрөн анхаарч, төлөвлөж ажилламаар болсныг харуулж байна. Ногоон автобусны тендерээс болж халаа сэлгээ, холио солио хийж эхэлсэн төр охины цогцос олдох өдөр л энэ асуудалд анхаарлаа хандуулав. Ингэхдээ бас эцэг эхчүүд л буруутай, эдгээр хэрэг сургуулийн орчинд үйлдэгдээгүй дандаа гэр бүл ахуйн хүрээнд болдог. Боловсролын байгууллага руу давшвал багш нарт эрсдэлтэй зэргээр муйхарлав.

Хамгийн харамсалтай нь эдгээр тохиолын алин дээр ч хүүхдийн чиглэлийн ямар ч байгууллага гарч ирж, эмгэнэл илэрхийлээгүй нь харамсалтай. Ес эхэлсэн хүйтэн үед төрсөн эмэгтэйг таван алхмын зайд таавчиктайгаа машинд орж суухад бүрэлдэхүүнээрээ огцорч байсан засаг төр яагаад нүд харанхуй, чих дүлий болов. Эцэст нь үүнийг тэр жил тийнхүү сүржигнэсэн нь улс төрийн амбийцийн уран нүүдэл байсан гэдгийн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэж байгаа юм.

-Хөөрхий хүүхдүүдийн хувь заяанд нийгмээ тольдон харав-

Эдгээр өдрүүдэд бид нийгмээрээ өөрсдийгөө, үйл хөдлөл, үг хэл, сэтгэл санааны байдлаа тандаж нэг хармаар болсныг илтгэв. Бидэнд хэн хэн нь, хаана хаанаа төлөвших, хэрсүүжих, төв үзэл бодол суух шаардлага үнэхээр байна. Ёс зүйгүй, увайгүй, хэнийг ч дагаад хаашаа ч холбирч мэдэх нийгмийн хоосон хүйтэн давлагааг хэн хэнгүй мэдэрсэн болов уу. Албад нь ч, нийгмийн түүчээлж яваа салбар салбарын нөлөөллүүд ч үүнд хамаатай.

Аливаа мэдээллийг нягталдаггүй, үзэж сонсдоггүй зүгээр л хэн нэгнийг даган дуурайж дүр эсгэдэг, хэн нэгнийг буруутган чангаар орилж, балмад муу үгээр нийтийн анхаарлыг татдаг. Анхаарлаа өгсөн масс нь алгаа ташиж, хошуурч бүчдэг зүй тогтол нэгэнт бий болжээ. Харааж зүхэх, доромжлон гутаах, буруушаан зарлахдаа бүр хэт мэргэшиж, амташсныг нь олж харав.

Үнэхээр нийгмийн энэ хар давлагаан дунд ирээдүй минь биднээс айхаар болжээ. Монголын өнөөгийн нийгэмд сүртэй нэртэй сүрдмээр өндөр тоотой төсөл хөтөлбөрүүдээс илүүтэй хүнших, нийгэмших, гэгээрэх, хайрлан нигүүлсэх, сэтгэл санаагаа зөвөөр удирдаж сургахад бүхий л бодлого, мэдлэгээ зориулах цаг хэдийн болжээ. Хэзээ, хаана, хэний ч гарт өртөж мэдэх энэ их айдас хүйдэс дунд эгэл жирийн иргэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болж байгааг анхаарч хараарай.

Дээшлээд улс төрийн хамгийн хүчтэй сөрөг хүчин нь 12 настай охинд зориулж зул өргөх гэж байна, ирээд сурвалжилаад өгөөч гэж зар тавьж байгаа нь бурангуй буртагтай нийгмийн тодоос тод жишээ юмаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-07 21:05

Төрд шург�##�сан хулгайч луйварчдыг тэмцэл хийж л хөөхгүй бол

Зочин
Зочин
2023-10-08 13:07

Арай л дэндүү замбараагүй болжээ монгол хүнд заав�##� хатуу шаардлага хэрэгтэй улс шшүү

Холбоотой мэдээ

Back to top button