Гадаад мэдээДЭЛХИЙ

Афганистанд газар хөдлөлт болж, 200 хүн нас барж, 1000 хүн шархаджээ

Афганистан улсад бямба гарагт 6.3 баллын хүчтэй газар хөдлөлт хоёр удаа болсны дараагаар хэд хэдэн томоохон чичирхийлэл болжээ. Үүний улмаас тус улсын баруун хэсгийн тосгон бүтнээрээ сүйрсэн байна.

Үүний улмаас 200 хүн амиа алдсан хэмээн албаны хүмүүс мэдээллээ. Хамгийн их хохирол амссан Херат мужийн бүсийн эмнэлгийг дарга "Багадаа л 180 хүн нас барж, 600 хүн шархадсан. Эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлэхийн хэрээр амь үрэгсдэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна" гэлээ. Шархадсан иргэдийн тоо 1000-д хүрсэн хэмээн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлжээ.

Afghanistan earthquake: Hundreds of people killed in earthquakes in western  Afghanistan, says UN

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Ирантай хиллэдэг эртний худалдааны, соёлын төв болох Герат хотоос баруун хойд зүгт 25 милийн зайд байжээ. Анхны газар хөдлөлтөөс хойш хамгийн багадаа долоон удаа газар хөдөлсөн гэв.

3 powerful earthquakes hit Afghanistan in 30 minutes - India Today

Талибаны засаг захиргаа дахин газар хөдлөлт болж, болзошгүй тул онц байдал зарлалаа. Херат мужийн Талибаны гамшгаас хамгаалах албаны дарга Муса Ашари олон нийтэд дээрх мэдээллийг өгөв. Бямба гарагт Зинда Жан дүүргийн 10 тосгон бүрэн сүйрсэн гэж албаныхан мэдээллээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button