Улс төрийн мэдээ

“Цаазын ялыг сэргээе” гэж уулгалахын өмнө бодох хэдэн өнцөг

“Цаазын ялыг сэргээе” хэмээн нийгмийн зарим хэсэг уриалж буй нь анх удаагийнх биш.

Аливаа сэтгэл сэртхийлгэм гэмт хэрэг мэдээлэгдэх бүрийн ард “Цаазал”, “Дүүжил” хэмээн сошиалд бичигчид сүүлийн жилүүдэд олширсон гэж болно. Барагтай таалагдаагүй хүн, хүний үйлдэл бүрдээ энэ үгийг ашиглахаас буцахгүй хэмжээний соёл, сэтгэлгээ рүү гулсаж байна.

Гэхдээ ч бас “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэдэг хуулийн анхдагч философийн үүднээс авч үзэх юм бол хүний амь хороосон хэрэгтний өөрийнх нь амийг авна. Хэдий энэ сонгодог ч эрт балар цагийн үзэл болж хоцорчээ. Хууль гэдэг юм нэн тэргүүнд олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй уялдах ёстойг Б.Чимид гуай нэгэнтээ тэмдэглэн хэлж байжээ.

Гадаад ертөнцөөс тасарсан цаг үедээ монголчууд малтай нөхөцсөн хүнийг малд тооцож, хүзүүнд нь пайз зүүлгэн, хүний биш малын тооллогод хамруулдаг хуультай байв. Социализм байгуулахын өмнөхөн үеийн хэрэг шүү дээ. Өөрөөр хэлбэл цаг үе, олон улсын сэтгэлгээний хэр хэмжээнээс хоцорвол л ийм хууль баталж, үүнийгээ “Нүдийг нүдээр” хэмээгч өгөө авааг тэнцүүлэх гэсэн сонгодог хуулийн философи гэж тайлбарлах вий.

Дорноговь аймагт 12 настай охин бусдын гарт амиа алдсан хэрэг нийгмийг донсолгосны араас урьдынхаараа “Цаазын ялыг сэргээе” гэцгээх боллоо.

Ер нь монголчууд аливаа асуудал одоо дотоод, гадаад хоёр хүчин зүйлийг бодолцсоны үндсэн дээр хэлэлцэгдэх ёстойг ойлгох учиртай байна. Харин яг энэ цаг үед гадаад хүчин зүйл Монгол Улсад илүү чухал. Геополитикийн шинэ нөхцөл байдалд хүний эрх, эрх чөлөө, эрх зүйн хэм хэмжээг маш ухаалгаар удирдан залах нь эргээд дотоод асуудалд эерэг нөлөөгөө тусгах юм.

Нэг, Ц.Элбэгдорж энэрэнгүйдээ цаазын ялыг халсан уу

Яг нарийндаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэрэнгүй нигүүлсэнгүй үйлстэн болохоор цаазын ялыг халсан уу гэвэл үгүй. Бид НҮБ-ын өмнө цаазаар авах ялыг халах үүрэг хүлээсэн байв. Учир нь Иргэний болон эрх зүйн пактын нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орсон, ингэснээр бусад улсуудын жишигтэй хөл нийлүүлэн алхах алхам тавигдсан байсан.

Тийм болохоор Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа цаазаар авах ялыг хасахаас өөр арга байгаагүй. Энэ бол 2015 он юм.

Үүгээр юуг тайлбарлах гэсэн бэ гэхээр, цаазаар авах ялыг халах нь дэлхий нийтийн хүрэхээр тэмүүлж буй нэг өндөрлөг. Түүнд дөрөө харшуулах нь манай улсын гадаад имижэд эерэг нөлөөтэйгөөс гадна (хүнлэг энэрэнгүйгээ байя гэхэд) эргээд элдэв төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж нэмэгдэх ахуйн гэмээр давуу талтай.

Хоёр, одоо цаазын ялыг сэргээе гэвэл?

Найман жилийн дараа, одоо дахиад цаазын ялыг сэргээе гэвэл Эрүүгийн хуулиа өөрчилнө. Ялын дээд хэмжээ өөрчлөгдөхөөр уялдаад бусдад нь ч гэсэн харьцуулсан өөрчлөлт орох шаардлага үүснэ.

Үүнийг дотооддоо хийх боломжтой гэхэд гадаад ертөнцдөө дээр дурдсан Иргэний болон эрх зүйн пактын нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орсон бусад улсуудаас зөвшөөрөл авах ёстой болно. Тус протоколд өдгөө 54 орон байна.

54 орон бүгд нэгэн дуугаар зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Үнэхээр хүсээд, хүсээд урт хугацааны үйл явцыг давж, тэднээр зөвшөөрүүллээ гэхэд НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээсээ няцах тул хориг арга хэмжээнд орох болно.

Дайн дэгдээсэн ОХУ-тай хил залгаа оршдогийн хувьд энэ мэдээ гадаад талдаа огт сайнаар тусахгүй.

Гурав, тэгээд үр дүн гарах уу?

Нөгөө талаар, ер нь цаазаар авах ял байх нь ямар үр дүнтэй вэ гэдэг асуултыг тавих хэрэгтэй болно.

Уг үндсээс нь эхлээд яривал аливаа цаазын ял дайн, дажингийн үеийн устгал, хэлмэгдүүлэлттэй холбогдож ирдэг. Манай улсын хувьд ч их хэлмэгдүүлэлтийн он жилүүд дэх буудан алах ял явсаар цааз болж хуульд туссан. Түүнээс өмнө монголчууд өөрсдийн хуульдаа яг алах ял тусгаж, мөрдөж байсан уу гэхэд “Тийм” гэж баталгаа, нотолгоотой хариулах боломж бага юм билээ.

Их засаг хуульд л гэхэд “Цаазална” гэсэн үг бий нь начиртаа алах биш, “Шийтгэнэ” л гэсэн үг байж хэмээн тайлсныг Б.Чимид гуайнхаар дахин эшилье.

Өчиггүй буудах нь тухайн хүнийг бүр мөсөн газрын хөрснөөс арчих шаардлага буйнх. Ийм шаардлага ихэнхдээ улс төрийн зорилго дор үүсдэг. Харин энх цагт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь тохирсон ял эдлүүлье гэдэг бол нөгөө орчин үеийн эрх зүйн хандлага юм.

Мөн цаазын ялыг хэрэгжүүлснээр гэмт хэргийн гаралт багасдаг гэсэн баталгаа, нотолгоо байхгүй. 2015 оноос өмнө л гэхэд бид иргэдээ цаазаар авдаг л байсан. Айхавтар гэмт хэргүүд бас гардаг л байсан.

Өөрөөр хэлбэл, тэгэн тэгэн цаазын ялыг сэргээвэл үр дүнд хүрнэ гэж батлах бололцоо бага.

Дөрөв, хууль яаж үйлчлэх учиртай вэ?

Уг нь хууль юу юугүй цаазлахдаа гол биш. Хэрэг үйлдэгдэх болсон эгзэгтэй нөхцөл байдлыг харгалзаж үзэхээс аргагүйг хууль эрх зүйн салбарын урт хугацааны хөгжил олж нээжээ.

Тухайлбал, хүн төрөхөөсөө гэмт хэрэгтэн байдаггүй. Хүүхэд насны хүмүүжил, гадаад ертөнцийн нөлөө бий. Зарим хэрэг огт санамсаргүй нөхцөлд үйлдэгдчихдэг. “Аргагүй хамгаалалт” гэдэг нэр томъёо ч бий. Аль ч мөрдөгч, прокурор, шүүгч хэрэг үйлдэгдэх үед цаг хугацааг ухраагаад буцаж очих боломжгүй учраас 100 хувийн буруутан гэдэг ойлголтод их мэдрэг, болгоомжтой ханддаг байна.

Хүмүүнлэг талаасаа. Нөгөө талаас хэлмэгдвэл яах вэ гэдэг асуудал үүснэ. Нэгэнт цаазаар авсан бол ялыг буцаах боломжгүй. Хүн хэлмэгдүүлж цаазаар авсан байж таарвал энэ нэгэнт засаж залруулах аргагүй алдаанд тооцогдоно. Ийм эрсдэлийг тооцдог.

“Хууль яаж үйлчлэх ёстой вэ?”. Иргэний төлөө буюу хүний л төлөө. Ф.Достоевскийн “Гэм зэм” романыг яагаад одоо хүртэл хуульчид уншдаг вэ. Сайны төлөө хяналтаа алдсан Раскольников мөнгө хүүлэгч эмгэнийг сүхдэн алсан нь цаазаар авах ял хүлээх үйлдэл мөн.  Гэвчиг Раскольников муу хүн байгаагүй. Зохиолч түүний дотоод сэтгэлийн зөрчлийг сайтар илэрхийлсэн байдаг. Тийм үйлдэл хийхэд хүрсэн шалтгаан нь ямар ч гэрчийн мэдүүлэгт дурдагдахын аргагүй дотоод, эмзэг, хувийн шинжтэй байж болохыг үүгээр харуулдаг. Шүүх эцэст нь цаазлах ялыг хөнгөрүүлж, Раскольниковыг цөллөгт явуулдаг.

Тэмдэглэл:

Чингээд бусад улсуудад энэ практик хэрхэн хэрэгжиж буйг өнгийж харвал эргээд сонирхолтой дүр зураг харагдана.

Дотооддоо бослого тэмцэл ихтэй, шашны бөгөөд зэвсэгт мөргөлдөөн их гардаг улс орнууд цаазаар авах ялыг мөрдсөөр байна. Мэдээж буурай хөгжилтэйд тооцогдох нь дийлэнх байна, тийм орнууд.

Дээр дурдсанчлан улс төрийн зорилго давамгайлах талтай. Эрүүдэн шүүж, хэрэг тохож байгаад зорилтот хүнээ цаазалчихдаг байвал энэ аюул л даа. Монголд ч тэр, бодолцохгүй байхын аргагүй өнцөг.

Тэгээд ч хэрэг дагасан сэтгэл зүйгээр уулгалан өөрчлөх боломж бага. НҮБ-ын хоригт орон орон хийх энэ өөрчлөлт багадаа  1-2 жилийг шаардана, дагаад Эрүүгийн хуулиа өөрчилнө гэвэл мөн урт хугацааны ажил болно. Сонгуулийн жил таарна. Ийм хэмжээний ажил бол Монголчуудын ирээдүйн хүсэл зоригийг илэрхийлэхүйц жинтэй.

Бидэнд шүүх хараат бусаар, шударга ажилладаг байгаасай гэж хүсэх нь л ардчилсан нийгмийн нэгэн эд эс болж яваагийн  утга учир болно гэлтэй. Үүнийг бол шахаж шаардах хэрэгтэй. Харин сүүлийн жилүүдэд гадаад ертөнцөд монголчуудын эзэлж эхэлж буй шинэ байр суурь, ололт амжилтуудыг зүлгэх биш хойш татах ийм алхмын талаар их л ул үндэстэй бодох хэрэгтэй юм даг. Мөн “Хүүхэд” гэдэг агуулгаар нь харин хуулиа эргэж харах шаардлага бийг ерөнхий дүр зураг нь харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-09 09:01

Буудахгүй, 4 мөчнөөс тэлж байгаад шатаана

ЗОЧИН
ЗОЧИН
2023-10-09 10:25

Цаазын ялыг сэргээнэ гэдэг буруу хандлага .Харин хүчин , хүн �##�сан хүнд ӨНДӨР ЯЛ өгдөг , ӨРШӨӨЛ ТЭНСЭНгээр суллахгүй байх хэрэгтэй . давтан хэрэг үйлдсэн бол ХҮНДРҮҮЛЖ ял тооцох хэрэгтэй .

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2023-10-09 12:04
Reply to  ЗОЧИН

Давтуулаад л байх уу хүн �##�аад л байг уу тэнэгүүд нь би 18 50 настай юмчинь амьдрах хугацаа ханг�##�ттай гараад ирнэ гээд хүн �##�аад хүчирхиилээд байг гэж үү

Eh oron
Eh oron
2023-10-09 11:27

Zaaziin yaliig bag nasnii hvvhdiig hvchirhiilej , hvchindej , zoboon tarchilaaj ( ami nasiin hohirooson ved ) mordon shalgaad notlogdood shvvhees batlagduul zaazlah heregtei Ta bvhen boddoo svvliin chishee saynii 13-nastai ohin eejteigee 2-uulaa amidardag gaj dontoi teneg g###g urdan bag nasnii ohin hvchindeed 5 jil garan shorond suugaad garch irsen ter ved zaazalzan bol 1 ohin amid 1 eej vree haraad jargaltai 1 ahan dvvs bayr hoortei amidrah bailaa Odoo 1 ohin baihgvi 1 eej amidaaraa galzuurchiin 1 ahan dvvs hezeech martahaargvi muuhai dursamjtai amidrah bolloo teghed Aluurchin amid magadgvi 10-15 jiliin daraa bas 1 hvvhed hohirooh geel baijiigaa sain bod tanii bidnii hvvhed aluurchidaas aij imeej horboog tuulahuu

Зочин
Зочин
2023-10-09 11:37

25 ЖИЛИЙН ЯЛ ХАТУУ ДЭГЛЭМД ӨГӨӨД Л ӨРШӨӨГҮЙ, ЯЛХӨНГӨЛХГҮЙ БОГОЖ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮДЭЭ.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2023-10-09 12:00

Их мэдэгч энэрэнгүй үзэлтэн гуай минь цаазтай тэнцэх ял санаачилчихаач дээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2023-10-09 12:04

Хөнгөлдөг болгоё

Иргэн
Иргэн
2023-10-09 13:20

Санаатайгаар хүн �##�сан бол, амийг амиар нь төлүүлэх л ёстой. Хэт энэрэнгүй, орчин үеийн хандлага энэ тэр чинь л иймэрхүү "Алуурчдыг" төрүүлээд байна шүү дээ. Шулуухан, шударга, хатуу шийтгэл байдаг бол тийм новшнууд гарч ирээд байхгүй. Гараад ирэг, �##�аад л хаячихна.

Зочин
Зочин
2023-10-09 14:05

Бодоод байх юмгүйдээ. Улам зэрлэгшиж бна.төр буй дор цааз буй.

Иргэн
Иргэн
2023-10-09 14:13

Цаазын ял яах вэ. Нэгэн зүйл. Хамгийн чух�##� зүйл бол. Иргэд эрхээ олж авах явд�##�. УИХ биднээс эрхийг минь хулгай хийж аваад МАН- д өндөр үнээр , дархан эрхээр , сангуудын мөнгөөр гэх мэтээр худ�##�дчихаад байна. Бид өөрсдөө эрхгүй байж хүүхдийн эрх гэж хичнээн ориловч цуурай мэт замхарна.

Zaya
Zaya
2023-10-09 14:57

Зөв санаа

Zaya
Zaya
2023-10-09 14:58

Юмыг сайн боддог хүмүүс сан�##� нийлнэ.

Зочин
Зочин
2023-10-09 15:19

Цаазын ялтай ардчил�##�ын эцэг монголын хамгийн хайртай ах америк ахаа дагаж цаазын ялтай болмоор байна. Япон өмнөд солонгос сингапур гээд агуу ардчилсан орнууд бас цаазын ялтай.

Зочин
Зочин
2023-10-09 17:20

Цаазын ялыг сэргээж огт болохгүй харин бүх насаар нь хорих өөрөөр хэлбэл үхэн үхтэл нь гянданд байлгах нь зөв хилс хэргээр цаазын ял авсан тохиолдол маш олон Орос Ельцины үед цаазын ялыг х�##�сан нь их учиртай . Цааз сэргээе гэж байгаа хүмүүс яг өөр дээр нь тулв�##� яаж байх бол

Зочин
Зочин
2023-10-09 22:35

За битгий донгодоод бай их мэдэгч гуай минь. АНУ н зарим муж цаазын ял оноох хуультай. Цаазын ял оноох хуультай өндөр хөгжилтэй улс орнууд нилээд бгаа. Олон өнцгөөс авч үзэх гээд бгаа юм бол дэлхийн 200 гаад улс орнуудаас цаазлах ялын эсрэг 54 орон нэгдсэн юм бна. Цаана нь бгаа 150 иад улсууд цаазын ялыг х�##�аагүй л бгаа биз дээ. Биеэ хамга�##�ах чадваргүй хүүхдүүд гэмт хэрэгтний гарт амиа �##�дах нь жилээс жилд улам нэмэгдсээр бгаа нь чух�##� биш болж бна уу. Энэ т�##�аар тоо суд�##�гааг нь гаргаж үзээд ноцтой эсэхийг нь хэлчихээрэй. Нийгмийн ёс суртахууны түвшинг дээшлүүж чадаагүй байж хүүхдийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд энэрэнгүй хандана гэдэг чинь ямар философи юм бэ. Хөгжлийнхөө хэм хэмжээнд тааруулж, нийт олонхи жирийн иргэд, насанд хүрээгүй хүүхдийн ноцтой зөрчигдөж бгаа эрх ашгийг хамга�##�ахад төр төмөр нүүрээ харуулж хуулиа чангатгах ёстойг олон түмэн шаардаж бгаа нь зөв.

ZochinZochin
ZochinZochin
2023-10-10 12:22

TSaaziin yaliig sergeex bolomjgui yum bol KHUUKHED xuchirxiilegchdiig ximiin tariagara xungulj yamarch serel medremjgui bolgox xeregtei ...... sanaatyai xun alagchdiig XUN ALSAN gar xuliig ni tairax xeregtei

Зочинбухимдагч
Зочинбухимдагч
2023-10-10 23:50

Хуучнаа сэргээж 9 эрүү шүүлтийг сэргээх.үүнд хүн �##�сан хүүхэд хүчиндсэн.хулгай хийсэн гм д.

Холбоотой мэдээ

Back to top button