Гадаад мэдээДЭЛХИЙ
Газын зурвас: Мөргөлдөөний улмаас нас барсан хүмүүсийн тоо 1,100 хүрлээ

Газын зурваст Израил болон Хамас бүлгийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үүссэн. Бямба гарагт /2023.10.07/ Израил тосгонууд руу Исламын экстремист үзэлтэй Хамас дайрч 700 гаруй хүний амь насанд хүрсэн.

Үүний хариуд Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өшөө хонзонгоо хүчтэй авна гэж зарлан, тус зэвсэгт хүчин нь Газын зурваст цохилт өгч 400 хүний амь насанд хүрсэн байна.

Мөргөлдөөний улмаас хоёр талд нас барсан хүмүүсийн тоо 1,100-д давлаа. Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант “Газын зурвасын төлөх шан нь ирээдүйн үеийг өөрчлөх хэмжээний том үр дагавартай байх болно” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.