Гадаад мэдээДЭЛХИЙ

Хамас барьцаалж авсан Израил иргэдийг хөнөөнө гэж сүрдүүлэв

Исламын экстремист үзэлтэй Хамас бүлэг Израилын зэвсэгт хүчин анхааруулга өгөлгүйгээр Палестин иргэдийн орон байрт агаарын цохилт өгөх бүрд барьцаалж авсан хүмүүсээс хөнөөнө гэж сүрдүүлжээ.

Израилын батлан хамгаалах яам нөөц хүчнээс 300 мянган цэрэг дайчилж, Газын зурвасыг тойрон бүсэлж, хаалт тавьсан байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Израилын арми Газын зурваст агаарын цохилт өгч буй.

Одоогийн байдлаар зэвсэгт мөргөлдөөний улмаас хоёр талд 1500 гаруй хүн нас баржээ. Израилын мэдээ, мэдээллийн байгууллагууд Хамас бүлгийн халдлагын улмаас нас барсан хүмүүсийн тоо 900-д хүрж, 2600 хүн бэртсэн гэж мэдээлсэн юм.

Израилын агаарын хамгаалалтын систем Хамас бүлгийн харвасан пуужинг устгаж буй дүр зураг

Харин Газын эрүүл мэндийн яам мэдээлэхдээ бямба гарагаас /2023.10.07/ хойш Израилын агаарын цохилтын улмаас 687 Палестин хүн амиа алдаж, 3726 хүн шархадсан гэжээ.

Хамас бүлгийн барьцаалж авсан хүмүүс дунд гадаадын иргэд хүртэл байж магадгүй юм. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден халдлагын улмаас 11 хүн амиа алдсан, мөн барьцаалагдсан хүмүүсийн дунд америкчууд байх магадлалтай хэмээсэн.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Хүмүүс барьцаалсан асуудалд Израилын талтай хамтран тагнуулын мэдээлэл солилцох гэх мэт зүйл дээр ажиллахыг өөрийн багтаа даалгасан. АНУ-ын өнцөг булан бүрээс мэргэжилтнүүд цуглуулж барьцааны хүмүүсийг эргүүлэн авах талаар Израилын түншүүдтэй зөвлөлдөхийг үүрэг болгосон” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button