Нийгэм мэдээ
Гэрээсээ согтуу гарсан иргэний цогцсыг нуураас олжээ

Архангай аймаг, Тариат сум. Хорго багийн “Тахилт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 185 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т тус сумын харьяат иргэн Г нь 09.29-ний өдрийн 02:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг тухайн өдрийн 05:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Г/38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 16:00 цагт “Дагиналтай” нуурын эргээс 200 метр зайд, 5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хар усанд амиа өгч байв�##� одоо яая гэхэвдээ
9sarin 29nd osoldson huniig 10sarin 9nd haina gdg 1l nootoi bish gjuu