Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна

Өнөөдөр /2023.10.10/ Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Өнгөрсөн жилийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр “Бүх нийтийн сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн тэргүүлэх зорилго болгоё” сэдэвтэй болсон.
Тэгвэл энэ жилийн өдөр “Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний нийтлэг эрх” гэсэн сэдэвтэй юм. ДЭМБ “Энэ өдөр нь сэтгэцийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй бүх хүмүүст өөрсдийн ажлынхаа талаар болон сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэлхий даяар хүмүүст хүртээмжтэй болгохын тулд юу шаардлагатай байгааг ярилцах боломж өгдөг” гэж өнөөдрийн талаар бичжээ.

Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг анх 1992 онд Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн холбоо санаачилсан. Ингэснээр 1994 онд хамгийн анхны сэтгэцийн эрүүл мэндийн өдөр “Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулъя” гэсэн сэдэвтэй болсон байна.
Эх сурвалж: WHO
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.