Өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан модоо өмчлөн авч болно

Намрын мод тарилтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан "Өөрийн ургуулсан ойн модоо өмчилж болдог учир ирээдүйдээ үлдээх баялагийг яг одооноос эхлүүл" хэмээн Экологийн цагдаагийн албанаас уриллаа.

Ойн тухай хуульд иргэн өөрийн хөрөнгөөр тарьсан ой модоо өмчилж болох талаар заасан байдаг.
4 дүгээр зүйл.Таримал ойг өмчлөх, ойн санг эзэмшүүлэх
4.1.Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу ойн нөөц нь төрийн өмч мөн бөгөөд гагцхүү ард түмний мэдэлд байна.
4.2.Хууль тогтоомжид заасан журмын дагуу иргэн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ой модыг өмчилж болно.
4.3.Энэ хуулийн 4.2-т заасны дагуу таримал ой, түүний дагалт баялгийг өмчлүүлэх асуудлыг орон нутгийн ойн ангийн тодорхойлолтыг үндэслэн энэ хуулийн 30.5-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.