Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы Парламентын гишүүн ОХУ Украины дайнд ялна гэжээ

Япон улсын Парламентын дээд танхимд Ниппон Ишин намаас суудаг Мүнэо Сүзүки Оросын хэвлэлд ярилцлага өгөхдөө Москва Украины дайнд ялалт байгуулна гэж хэлжээ.

Тэрбээр Спутник мэдээллийн агентлагт “Цэргийн тусгай ажиллагаа үргэлжилж байгаа ч гэсэн ОХУ ялах болно. ОХУ Украинд ялагдахгүй. Ямар ч санаа зовох зүйл байхгүй, 100 хувь баталгаатай. Би Оросын ирээдүйг мэднэ, тийм учраас итгэж байна” гэсэн юм.

Сүзүки Япон, Оросын асуудалд олон жилийн турш оролцож ирсэн. Тэрбээр аравдугаар сарын 1-нээс 5-ны хооронд ОХУ-д айлчлахдаа Спутник агентлагт ярилцлага өгсөн аж. Айлчлалынхаа үеэр тэр ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Михаил Галузин нартай уулзсан байна.

Ниппон Ишин намын гишүүд айлчлах гэж буй орноо урьдчилан мэдэгдэх ёстой байдаг. Гэвч тэрбээр айлчилж ирснийхээ дараа л мэдэгдсэн аж.

Түүний энэ үйлдэл нь Ниппон Ишин намын удирдлагуудын дургүйцлийг маш их хүргэжээ. Тус намын нэгэн ахлах гишүүн “ОХУ-ын ухуулгыг давтаж хэлнэ гэдэг бол хүлээн зөвшөөрч болшгүй зүйл” хэмээсэн юм. Ниппон Ишиний удирдлага хуралдаж түүнд хатуу шийтгэл оногдуулах болжээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button