БНСУ-д 4 жилийн дотор мөрийтэй тоглоомд донтсон хүмүүс хоёр дахин нэмэгджээ

Өмнөд Солонгост сүүлийн 4 жилийн дотор мөрийтэй тоглоомд донтсоны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Тус улсанд мөрийтэй тоглоомд донтох үзэгдэл 20-иод насны хүмүүс дунд огцом нэмэгдэж байгаа аж.
Сөрөг хүчний намын гишүүн Жүн Хэ Сук Солонгосын Үндэсний эрүүл мэндийн даатгалын газраас авсан тоо баримтыг иш татаж мөрийтэй тоглоомд донтсон хүмүүс хоёр дахин нэмэгдсэн гэж мэдэгджээ.

Тодруулбал 2018 онд мөрийтэй тоглоомонд донтсоны улмаас эмчилгээ хийлгэсэн хүний тоо 1,128 байсан юм. Энэ тоо дөрвөн жилийн дараа буюу 2022 онд 2,329 болж 91.2 хувиар нэмэгдсэн аж.
2,329 хүний дотор 30-иад насныхан хамгийн их хувийг бүрдүүлж байгаа юм. Тодруулбал 30-иад насны 866 хүн эмчилгээ хийлгэжээ. Харин 20-иод насны 791, 40-өөд насны 372, 50-иад насны 136 хүн мөрийтэй тоглоомд донтон эмчилгээнд явсан аж. Харин эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 82 нь өсвөр насны хүүхдүүд байжээ.
Мөрийтэй тоглоомд донтох явдал 20-иод насны хүмүүс дунд огцом нэмэгдсэн юм. 2018-аас 2022 оны хооронд 20-иод насны иргэд мөрийтэй тоглоомд донтох нь 106.5 хувь байсан нь бусад насны бүлэгт үзэгдээгүй огцом өсөлт байсан аж.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн тоглоод бай ажлын байр их гарна