Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил: Хамаст Газын зурваст нуугдах газар байхгүй

Мягмар гарагт /2023.10.10/ Израилын зэвсэгт хүчин урьд өмнө нь байгаагүй хүчтэй агаарын цохилт Газад өгч, хэд хэдэн дүүргийг бүхэлд нь сүйтгэсэн байна.

Хамас бүлэг Израилын арми анхааруулга өгөлгүйгээр агаарын цохилт өгвөл барьцаанд байгаа хүмүүсээс хөнөөнө гэж анхааруулсан ч агаарын цохилт өгөв.

Бөмбөгдөлтөд өртсөн Аль Римал дүүрэгт оршин суудаг Абу аль-Касс “Дүүрэг бүхэлдээ газрын хөрснөөс арчигдсан” гэж хэлжээ. Израилын арми мягмар гарагт /2023.10.10/ Хамас бүлгийнхэнд Газын зурваст нуугдах газар байхгүй гэж мэдэгдсэн байна.

2 сая гаруй хүн амьдардаг Газын зурваст Израилын арми хаалт тавьж, бүх талаас нь бүсэлсэн байгаа. Хаалт тавихдаа Газа руу орж ирэх хоол хүнс, ус, түлшний урсгалыг таслан зогсооно гэж Израилын батлан хамгаалахын сайд хэлсэн билээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар бүрэн бүслэлт хийж хоол хүнс, усанд хориг тавих нь олон улсын хүмүүнлэгийн хуулийн дор хориглогдсон зүйл хэмээн Израилыг буруушаажээ.

Израилын зэвсэгт хүчний ерөнхий төлөөлөгч Даниел Хагари “Бид хаана ч байсан тэднийг олно” гэсэн юм. Израилын агаарын хүчин дөрвөн цаг тутам Газад агаарын цохилт өгч байгаа аж.

Агаарын цохилт Газа дахь НҮБ-ын барилга, сургууль мөн орон сууцны барилгуудыг онож энгийн иргэд нас барсан гэж НҮБ-ын хүний эрхийн удирдлага мэдэгджээ.

Газын эрүүл мэндийн яам бямба /2023.10.07/ хойш 770 хүн алагдаж, 4 мянган хүн бэртсэн гэж мэдээлжээ. Харин Израилын хэвлэлийн газрууд Хамасын дайралтын улмаас 900 грауй хүн нас барсан гэж мэдээлсэн.

Израил хуурай замаар цэргүүдээ Газа руу оруулж магадгүй гэж шинжээчид үзэж буй. Өөрөөр хэлбэл дайн дөнгөж эхэлж байгаа гэсэн үг. Ийм учраас нас барагсдын тоо илүү нэмэгдэх аюул өндөр байгаа юм.

Эх сурвалж: Al Jazeera, The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-11 12:08

Хасаг тэрэгний бултай чацуулдаг л байв даа.

Холбоотой мэдээ

Back to top button