НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

3119 таксины жолооч гэмт хэрэг үйлдэж, 133 нь хүний аминд халдаж, 60 нь хүчин хийжээ

-133 таксины жолооч хүний эрүүл мэндэд халдаж, 60 нь хүчингийн хэрэг хийжээ-

Судалгаагаар улсын хэмжээнд 2018 оноос хойш нийт 3119 таксины жолооч гэмт хэрэгт холбогджээ. Тодруулбал, 133 нь хүний амь нас, эрүүл мэндэд халдаж, 60 таксины жолооч хүчингийн гэмт хэрэг үйлджээ. Түүнчлэн нийслэлд 2940 таксины жолооч хулгайн гэмт хэрэгт холбогдсон байна. Өөрөөр хэлбэл иргэд таксинд эд зүйлээ мартах орхиж буусны улмаас эл хэрэг үүсэх нь хамгийн элбэг. Энэ мэтээр зөвшөөрөлгүй, хувиараа такси үйлчилгээг эрхэлж буй иргэдийг сонгон үйлчлүүлснээр иргэд Эрүүгийн гэмт хэргийн хохирогч болсоор.

2023 оны аравдугаар сарын 03-ны өглөө Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин таксинд гараа өргөж сууснаар, харамсалтайгаар амь үрэгдлээ. Хөөрхий охин суусан такси нь удаа дараагийн давтан хэрэг үйлдсэн онц ноцтой гэмт хэрэгтэн гэдгийг яахин мэдэх билээ. Үүнээс тав хоногийн дараа Улаанбаатар хот Баянхошуу орчмоос гар өргөж суусан 14 настай охиныг таксины жолооч хүчирхийлсэн. 27 настай гэмт этгээдийг өчигдөр /10.11/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, саатуулаад байна.  

Хэн дуртай нь зам зуураа, ажлынхаа хажуугаар, өглөө оройдоо, эсвэл улирлаар гэх мэтээр такси үйлчилгээг эрхэлдэг учраас нэгдсэн тоо судалгаа гаргах, бүртгэлжүүлэхэд төвөгтэй. Үүний нөгөө талд гар өргөхөөр л зогссон машинд суусан хэн нэгэн эд зүйл, эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насаараа хохирсоор байгаа нь үнэхээр анхаарахаас өөр арга үлдээгүй асуудал болоод байна.

-Аймшигт хэргийн дараа Дорноговь аймаг таксины жолооч нарыг бүртгэлжүүлж, энгэрийн тэмдэгтэй болгосон-

Дорноговь аймгийн Сайншанд сум нийгмийг цочроосон гэмт хэрэг гарсны дараа такси үйлчилгээг нэгдсэн байдлаар бүртгэлжүүлсэн байна. Тус сумын хэмжээнд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг хоёр компанийн 130 гаруйг таксийг нэгдсэн журмаар бүртгэлжүүлж, жолооч нарыг энгэрийн тэмдэгтэй болгох ажлыг зохион байгуулжээ. Ингэснээр таксигаар үйлчлүүлж буй иргэдэд баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард иргэд болон, хүүхэд багачуудыг аюулгүй тээврийн хэрэгслээр зорчуулах боломж бүрдүүлсэн талаар тус сумын ЗДТГ-аас мэдээлэв.

-Хувь таксийг хуульчлах асуудлыг засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ-

Өнгөрсөн долоо хоногийн засгийн газрын хуралдааны үеэр ерөнхий сайдын зүгээс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд хамаарах хуулийн зохицуулалт бодож боловсруулах үүрэг өгсөн гэдэг. Мөн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд ч хувь такси үйлчилгээнд зохицуулалт хийх ажил яригдаж буй. Аль аль утгаараа хувь таксийг хуульчлах асуудал өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар яригдах нь.

Тандваас, хувийн тэргээрээ халтуур хийж явахдаа гэмт хэрэг үйлдвэл жолооны эрхээ хасуулдаг болно. Иргэд хаяг, байршил нь тодорхой харагддаг, жолооч нь энгэрийн тэмдэгтэй таксинд л суудаг болно. Дорноговьд аллага үйлддэг этгээд шиг тас хар теньтэй такси хаана ч байхгүй болно. Ингэхдээ бас одоо байгаа шиг түгжрэл, хүлээлгийг минутаар тооцож мөнгө авдаг бус өрсөлдөөнтэй, үйлчлүүлэгч хохирохгүй, албан ёсны таксинуудтай болно. Товчхондоо бол, авгайгаа хажуудаа суулгаад амин хувийнхаа ажлыг амжуулангаа хүн хөлсөөр суулгаж "хөдөлмөрлөдөг" энэ төрлийн бизнес үгүй болно гэсэн үг. Үүний нөгөө талд өглөө, оройдоо хэдэн хүн нааш, цааш зөөж амьжиргаагаа залгуулдаг иргэдийн энэ боломж нь хумигдаад ирэхээр ажлын байрууд эзэнтэй болно. Түгжрэл ч тодорхой хэмжээнд буурна.

Иргэд: Таксийг бүртгэлжүүлэх нь зөв, хувь такси мөнгөө нэмж хэлдэг, холуур тойрч явдаг

Бид хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэдийн үйл ажиллагааг хуульчлах нь зөв эсэхийг иргэдээс асуулаа.

Иргэн: Зөв гэж бодож байгаа. Найзыгаа таксинд суулгаж өгөхдөө ямархуу хүн байна, машин нь ямархуу байна гэдгийг хардаг. UB cup гайгүй санагддаг. Хувиараа явж байгаа хүмүүс эвгүй ш тээ. Мөнгөө нэмж хэлнэ, км-ээ худлаа хэлнэ эсвэл хол замаар тойрч явна.

Иргэн: Таксинуудыг бүртгэлжүүлээд нарийн шалгуураар явуулах шаардлагатай. Хэн ч гэсэн хаанаас ч гэсэн такси явж байна гээд таниад очоод суудаг тэр мэдээллийг нийтэд дэлгэрэнгүй болгох нь зүйтэй. Хүүхдүүддээ номер дугаарыг нь сайн хараарай, хамаагүй таксинд битгий суугаарай гэж анхааруулдаг.

Иргэн: Таксийг хуульчлахыг дэмжиж байгаа. Таксинд суух дургүй. Орой тарсан ч автобусанд суусан нь амар санагддаг. UB cup энэ тэр бол аюулгүй санагддаг.

Иргэн: Таксинд суух эвгүй. Дугааргүй байдаг. Найзуудтайгаа байж байгаад салахдаа таксинд суухдаа сайн харж аваарай гэж хэлдэг. Иргэдийг айх аюулгүй нийтийн такситай болчихвол зүгээр санагддаг.

Иргэн: Дэмжиж байгаа. Албан ёсны такси байвал амар санагддаг. Сүүлийн үед элдэв юм сонсогдоод байхаар санаа зовоод хүүхдээ таксигаар явуулахаа больсон. Таксийг хуульчлахыг дэмжихээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.

Иргэн: Бүртгэлтэй байсан нь дээр. Хүссэн болгон нь таксинд яваад, сая ямар хэрэг гарлаа даа. Бид нар таксинд нэгнээ суулгахдаа ихэнхдээ насыг нь хардаг. Настай хүмүүс арай найдаж болохоор санагддаг.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-11 10:20

Tsonhnii har huulga bygdiign avhuulah heregtei

Зочин
Зочин
2023-10-11 10:57

Автобусны зогсоолд зогсож бусдын аюулгүй зорчих эрхийг хязгаарлаж, эгнээ байр эзлэхгүй дээрэлхэсэн бол хохьчин шүү ! Тамын тогоонд чинь илгээж, шинэ машин авна.

Зочин
Зочин
2023-10-12 14:18

Таксины жолооч нар их мөнгө нэхнэ, хараана зүхнэ доромжлоно.Эмэгтэй жолооч нар маш их мөнгө нэхнэ дээр нь зорчигчийг элдвээр харааж доромжлоно маш холуур тойрч явна эд нарт зорчигчид доромжлуулах ёсгүй шүү.Танхай б�##�мад таксины өлгөн гуйлгачин араатан шинжийн жолооч нарыг шууд цагдаад өгч байх нь зөв шүү.Ер нь хэзээний тээврийн болон энгийн жолооч нар маш ш�##�иг �########� бузар худ�##�ч хүмүүс байдаг байсан юм гэдэг шүү.Тхксины жолооч нар маш з�##�ьтай худ�##�ч хулгай хүчиндэгч оуйварчид

Холбоотой мэдээ

Back to top button