Жо Байден: Хамаст хариуг нь барих үүрэг Израилд бий

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт /2023.10.10/ мэдэгдэл хийхдээ Хамаст хариуг нь барих үүрэг Израилд бий гэсэн байна. Мөн тэрбээр АНУ Израилыг дэмжин хэрэгтэй тусламжийг илгээнэ гэжээ.
Байден Цагаан ордноос хийсэн 10 гаруй минутын мэдэгдэлдээ “Дэлхийн бүх үндэстний адил Израил эдгээр халдлагад хариу өгөх эрхтэй, хариуг нь барих үүрэгтэй. АНУ-д ийм нөхцөл байдал тулгарсан бол бид хариуг нь хурдан, шийдэмгий, хүчтэй өгөх болно” хэмээсэн байна.

Хамасын барьцаалж авсан хүмүүс дунд америкчууд байгаа гэж албан тушаалтнууд үзэж буй. Барьцаалагдсан хүмүүсийг аюулгүй гэрт нь авчрах асуудал дээр АНУ болон Израил хамтдаа ажиллаж байгаа юм.
Байден “Ерөнхийлөгчийн хувьд, дэлхий даяар барьцаалагдсан америкчуудын аюулгүй байдлыг эрхэмлэхээс чухал асуудал надад байхгүй” хэмээжээ. Одоогийн байдлаар хэдэн америкчууд барьцаалагдсан байгаа нь тодорхойгүй. Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан 20 эсвэл түүнээс их америкчууд сураггүй алга болсон байгаа гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайны хэнээтэй зөнөг өвгөн.Зохицуулчихын оронд зэр зэвсэгээ зарах , олз олохыг л боддог.хүн
АНУ-д хариу барих өдөр ирэх байх.Хорвоо бөөрөнхий...