Үерт өртсөн 25 айлд иж бүрэн гэр өгнө

Өнөөдөр /2023.10.11/ Улаанбаатар хотод болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Төрийн ордон:
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл сонсоно.
“Шангри-Ла” зочид буудал:
“Mongolian mining week-2023” чуулга уулзалт гурав дахь өдрөө үргэлжилнэ.
БЗД-ийн 102 дугаар сургууль дээр 10:00 цагт Наймдугаар сард үерийн гамшигт өртсөн Баянзүрх дүүргийн 25 өрхөд иж бүрэн гэр хүлээлгэн өгнө.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Ардчилсан Намын дунд шатны даргын сонгуулийн маргааны тухай Чингэлтэй дүүргийн АН-аас мэдээлэл хийнэ.
12:00 цагт Иргэдийн шударга шүүх ТББ, Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос МАН-ын мөрийн хөтөлбөрийн амлалт яасан бэ сэдвээр мэдээлэл хийнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.