УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Ганхуягийг "нүүрсний" сонсголд оролцуулах эсэхийг Б.Энхбаяр шийднэ

Өчигдөр /2023.10.10/ нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо хуралдсан.

Хуралдаанаар, дөрвөн асуудал хэлэлцсэн байна.

Хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг чөлөөлж, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг томилжээ. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно…” гэж заасны дагуу олонхын саналаар дэмжигдсэн байна.

Ингэснээр тэрбээр "нүүрсний" гэх хэргийн хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг хүлээж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрээс нүүрсний сонсголыг яаралтай хийж, Б.Ганхуягийг оролцуулах саналыг гаргасан байна. Тэрбээр өөрөө ч шүүх хуралдааны үеэр "Нүүрсний сонсголд чинь оролцмоор байна" хэмээж байсан билээ.

Үүнийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр шийднэ гэсэн үг. Өмнөх ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оролцуулахад татгалзах зүйлгүй" хэмээн хэлж байсан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-11 13:03

Бодь группйнхэн гэж айхтар мафи байгаа даа

Холбоотой мэдээ

Back to top button