Гадаад мэдээДЭЛХИЙ

Харвардын оюутнууд Палестиныг дэмжсэн захидал бичжээ

Газын зурваст Израил болон Хамас бүлгийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үүссэн билээ. 2 сая гаруй Палестин хүмүүс Газын зурваст оршин суудаг юм.

Тэгвэл Харвардад суралцдаг 34 оюутан хамтран тус бүсэд үүссэн нөхцөл байдлын цорын ганц буруутан нь Израил гэсэн захидал бичсэн байна.

Оюутнууд “Олон арван жилийн турш газар нутгийг нь эзэлж оршсон Израилын дэглэм л энэхүү мөргөлдөөний цор ганц буруутан. Апартейдын дэглэм л буруутай” гэж бичсэн аж

Харвардын захирал Клаудин Гэй мягмар гарагт /2023.10.10/ тус захидалтай холбоо бүхий мэдэгдэл хийхдээ оюутнуудын Палестиныг дэмжсэн мэдэгдэл нь Харвардад хамаарахгүй гэжээ.

Гэй “Оюутнууд маань үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч гэсэн Харвардын их сургууль болон түүний удирдлагыг ямар ч оюутан, тэр тусмаа 30 оюунтан байсан ч төлөөлж мэдэгдэл хийхгүй гэдгийг хэлье” хэмээсэн байна.

Зэвсэгт мөргөлдөөн эхэлсний дараа Гэй Харвардын 15 декантай хамтран “Энэ амралтын өдрүүдэд Израилын иргэд рүү Хамас бүлэг дайрсны улмаас үүдсэн үхэл, сүйрлийг хараад харамсаж байна” гэсэн мэдэгдэл гаргасан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 11, 2023 15:03

ОЮУТНУУДЫН ҮЗЭЛ БОДОЛ БОЛ ХИРТЭЭГҮЙ, БОХИРДООГҮЙ ЦЭВЭР ТУНГАЛАГААРАА ШАХУУ БАЙДАГ УЧИР ДЭЛХИЙН ШУДАРГА ОЛОН ТҮМЭНИЙ ХҮСЛИЙГ ИЛЭРХИЙЛЭХ ЗӨВ ЧИГ БАРИМЖАА БОЛЖ ЧАДАЖ БГАА ЮМ Л ДАА!

Холбоотой мэдээ

Back to top button