НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц: Тээврийн хэрэгслийн торгуулиа төлөхгүй бол дараах 7 хязгаарлалтыг хийнэ

Засгийн газрын өнөөдөр /2023.10.11/-ийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй хэрэгтэй холбогдуулж, дараах заалтуудад өөрчлөлт, нэмэлт оруулахаар бэлдсэн гэв.

Энэ талаар тэрбээр "Жолооч согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг зөрчилд тооцдог байсныг гэмт хэрэгт тооцно.

  • Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэлх хугацаагаар хасаж, 450 мянгаас 2.7 сая нэгжээр торгох, эсхүл
  • 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл
  • 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл
  • 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Дээрх гэмт хэргийг дахин үйлдсэн үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцно.

Тээврийн хэрэгслийг жолоодохдоо согтуурсан, мансуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр 3-5, хүнд 5-8, хүний амь насыг хохироосон үед бүх насаар нь жолоодох эрхийг хасна.

2017-2023 оны байдлаар,

  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 252,838 зөрчил
  • Жилд дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36,120 зөрчил
  • Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жил бүр дунджаар 110 хүн зам тээврийн ослоор нас барж байна.

2023 оны эхний найман сарын байдлаар,

  • Нийт 15,094 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэний 83.2 хувь нь нийслэл, 16.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 33,723 зөрчил гарсан.
  • Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 50 хүний амь нас хохирсон байна. Энэ нь өмнөх жилээс хоёр дахин буурсан үзүүлэлт юм.
  • Зам тээврийн осолд 529 хүүхэд хохирогч болж, 37 хүүхэд нас барсан

Согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо 15 хувиар буурсан. Үүний шалтгаан нь 2022 оны найман сарын байдлаар улсын архины борлуулалт 1.3 сая литрээр буурсан байна" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Замын хөдөлгөөний дүрэмд торгууль төлөхгүй явж буй тохиолдол их байна. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь шүүх, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг 50 хувиар хөнгөрүүлнэ. Торгуулиа төлөхгүй бол шийтгэлийн торгууль нэмэгдэнэ. Нэг жилийн дотор торгуулиа төлөх ёстой бөгөөд ингэхдээ итгэлцүүрээр нэмэгдэнэ. Хамгийн дээд талын хугацаа нь торгуулийн дүнгийн 50 хүртэлх хувиар торгууль нэмэгдэнэ. Хэрэв ингээд ч төлөхгүй бол дараах 7 хязгаарлалтыг хийнэ.

  1. Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоонд оруулах
  2. Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх
  3. Жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх
  4. Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, сунгах
  5. Тендер шалгаруулалтад оролцох
  6. Төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх
  7. Үндэсний гадаад пасспорт олгох зэргийг хязгаарлана" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Торгуультай жолооч
Торгуультай жолооч
2023-10-11 16:54

Наад 7 хязгаарл�##�тын чинь 1 нь ч надад хамаар�##�гүй юм байна. Ха ха

Анд
Анд
2023-10-11 16:57

Би ч гэсэн төрд ажиллахгүй. Тээндэрт орохгүй. Машинаа ойрд солихгүй. Гадаад паспорт сунгах болоогүй

Зочин
Зочин
2023-10-11 17:10

Эрх хасах,торгох зэрэг нөлөөлөхгүй.6сараас 1жил хорих бас нөлөөлөхгүй.3 аас 5жил хорино гэвэл маргаашнаас нь сургаар согтуу жолооч үзэгдэхгүй болно.

хүннү
хүннү
2023-10-11 18:23

Ямар арчаагүй шийдвэр гаргадаг юм?

Уншигч
Уншигч
2023-10-11 21:28

Торгуулиа төл гэж дарамт�##�ж бга бол төлөх данс, нтрийг нь нэн мөсөн биччихээчээ

Зочин
Зочин
2023-10-12 03:46

Deerem s#aa

Ж.Энхбаяр
Ж.Энхбаяр
2023-10-12 06:41

Хамгийн гол нь хууль хүчнийхэн л зөв үйлчлээрэй дээ.Арын ха�##�га авлиг�##� гэсэн асууд�##� гаргасан Хуульч Цагдаа нарт маш хатуу Шийтгэл 1 дүгээрт оруулах хэрэгтэй байна.Энэ асууд�##� ганцхан Дарга нарт бас үзээрэй.

Ж.Энхбаяр
Ж.Энхбаяр
2023-10-12 06:44

Танай энэ асуулт хариулт үсгийн их сонин болгоод байх юм. Яагаад ингэдэг юм бэ? Энэ т�##� дээр Анхаарлаа хандуулаач.

Зочин
Зочин
2023-10-12 16:14

Haraaliin ugsiig blocklochoor automataar ingej bgaa hereg. Z##l, al geh met ugs blocklogdson bgaa biz dee?

Зочин
Зочин
2023-10-12 08:07

Арай хэтэрнээ зүгээр иргэдийг болохоор зогсоогоод торгууль хүчээр бичээд өрөнд оруулдаг төр хэрэггүй сануулах гэж зүйл анги байдаг хэзээ хэрэгждэггүй болсон хулгайч луйварчин дээрэмчин хүн чанаргүй хятад эрлийз хог шаарнуудаар төрийн сэнтийгээ бузарласан ард иргэд яаж ч өөдлөхөв дэ

Зочин
Зочин
2023-10-12 08:24

Энхбаяр бу�####�ас илүү шорон санаатай хүн юм удахгүй шоронгууд дүүрнэ

Зочин
Зочин
2023-10-12 08:39

Хөдөлмөрийн лагерь байгуулж төлөхөөс �######�схийвэл биеэр төлүүлдэг болмоор юм.

Зочин
Зочин
2023-10-12 10:09

Ямар ч их шийтгэл торгууль вэ харамс�##�тай энэ нь улныханд л үйлчилнэ
Мөнгөтэй,�##�бан туша�##�тай л.а.л.а.руудыг монголын цагдаа прокурор шүүх яаж ч чадахгүй захи�##�гаар ажиллаж авилгаар л амьдардаг п.и.з.д.а.нууд

Зочин
Зочин
2023-10-12 11:52

Торгуулийн асууд�##� бол арай л хүнд асууд�##� бна шүү өөрөө ч мэдээгүй торгууль зөндөө бна тэгээд л камераар торгосон гэх юм энэ асууд�##�аа зөв шийдвэл яасын бэ

Зочин
Зочин
2023-10-12 14:46

Бүгд иргэдэд хатуудсан хууль байна. Томчуудаасаа эхэл Энхбаяраа

Зочин
Зочин
2023-10-12 20:35

Шийтгэл, торгууль үндэслэл болгох т�##�аас ямар ажил хийхээ тодорхой болгох хэрэгтэй. Цагдаа нар чинь үүнийг хувьдаа ашигтайгаар хийх үйлдэл өсөх бий дээ

Зочин
Зочин
2023-10-12 22:05

Торгуулиа төлүүлэх гэж байгаа бол торгуулсан үедээ шууд хийчих дансаа тавиачээ тэгвэл хэн ч өртэй яваад байхыг хүсэхгүй шууд хийчхэнэ шүү дээ хаана ч очиж төлхөн мэдэгдэхгүй юм ажилтай хүмүүс амжихгүй л бна шүү

Зочин
Зочин
2023-10-13 07:03

Замаа сайжруул

And
And
2023-10-13 08:55

Ard tumniig yaj shulahuu geel zuudelj honodog garuud bhaa tulburiin chadvargui bolood tulj chadahgui bgaa bh bas zogsoolgui gazar zogsson geed ingej shiitguuleh iim uls mongoloos uur bhgui bh

Зочин
Зочин
2023-10-13 11:47

Торгуулиа төлдөггүй хүмүүс дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй, гэхдээ дээрхи бол зөв шийдвэр эсэхэд эргэлзэж бна,
Торгуулиа төлөх хугацаандаа төлөөгүй бол торгууль нь өндөрсдөг болгочихвол яадаг юм бол, тэгээд ч торгуулиа төлөөгүй бол машинтай холбоотой зарах боломжгүй болгох, өөр машин худ�##�даж авахыг нь хориглох, хувь хүнтэй нь холбоотой татварын асууд�##� дээр нь чнргарах хэрэгтэй санагдаж бна
Тэрнээс тэр өршөөдөг бол маш буруу зүйл шүү дээ

Зочин
Зочин
2023-10-13 14:36

Хөдөлгөөнд оролцуулахгүй гэвэл тэгээ л болоо ш дээ.

Зочин
Зочин
2023-10-13 15:11

Тэгвэл зам тээврийн татвараа буцааж авъя . Энэ новшийг зам дээр чинь дүрэм зөрчихгүй явахын ч арга �##�га. Энд тэнд нүх сүв тойрч яваад эсрэг урсг�##� руу оронгуут л торгочихно. Албаар нүхлээд байдаг юм уу эсвэл би машинаа эвдээд явах уу . Би татвараа төлсөн бол аюулгүй зорчих эрхийг минь хангаж өгөх ёстой шүү дээ . Тэр ч байтугай эргэж тойрдог туслах замуудыг нь том бетон тавиад хаачихна . Баахан явж түгжирч байж эргэж эсрэг урсг�##�д шилжинэ . Ёстой новшийн .....

Тugi tuk
Тugi tuk
2023-10-13 23:02

Нэг сайд томилогдлоо гээд нэг хууль гаргадаг энэ нь ард иргэдэд л үйлчилнэ замын цагдаа гэдэг хүн жолооч биднийг зохицуулах үүрэгтэй гэтэл ялихгүй зүйл дээр ч шууд л торгодог ямар ч аваар осолгүй эгнээ байр арай гэж эзлээд нөгөө эгнээнд шилжсэний төлөө шууд л торгодог энэ түгжрэл бөглөөнд зарим үед шилжих боломжгүй байхад учраа хэлээд байхад л торгодог түгжрэлийнхээ асуудлыг шийдэж чадахгүй байж л торгохыг бол тэргүүн эгнээнд тавьдаг ямар их дарамт шах�##�ттай гэж санана цагдаагаа хөрсөн дээрээ буулгачихаад хатуу хууль гаргаач

Зочин
Зочин
2023-10-13 23:38

Энэ жолооч энэ тэрийг шийигэх яахав болох зүйл нэн түрүүн нийтийн эрх ашиг улсын эрх ашиг мөнгө санхүү үрж шамшигдуулсан Улсын нэр барьж тонон дээрэмдсэн Нүүрс ,Хөгжлийн банк, сангуудыг тоносон хулгайч нараа шийтгэж яллаач попорсон намчингууд

Ганболд
Ганболд
2023-10-14 07:37

Согтуу жолоо барьсан хүнээ сайн шийтгэ бас томчууддаа адил хууль үйлчилбэл сайн байх (худлаадаа худлаа)

Зочин
Зочин
2023-10-14 09:35

Өрөө зээлээ төлдөггүй хүмүүст хязгаарл�##�т тогтоочихоод дараа нь торгуулийн асуудлаа тавь

Мэндээ
Мэндээ
2023-10-14 12:49

Арай д дэндээд байна. Хулгайч авилгачдаас хэдэн тэр бумаар нь идсэн мөнгийг ямар хрга шантааж хийж гаргах вэ.. биднээс 20.000 авахдаа үнэхээр айлгаад л авна. Өөрсдөөсөө яагаад авах арга хэмжээ авдаггүй юм бэ. Үнэхээр амьдрахад хэцүү нийгэм болжээ. Та нар олгтойхон хот төлөвлөлтөө хийсэн бол жолооч нар торгуулахгүй байж болго шүү дээ.

Zochin
Zochin
2023-10-14 16:55

Huts#ag g###g ard tumenii amidral yamar bgaag medehgui mungutei orlogotoi bol yamar negen torguuliig tulnu getel tiim bish huduugiin zamd hurd hetruulsen achaa bhguigees huduugiin zamd achaa teeshee mashin deeree tawilaa geed l dandaa ard tumenii esreg ajillaj torgono ard tumen chin yaaj amidrah we buun hawchilga daramt daramtluulah gej g###gnuudiig songoogui bgaa shuu huuli durem blgui l yaahaw getel uursduduu taaruulj huuliaa bata##a mai s#a min

Зочин
Зочин
2024-01-15 21:29

нүүрсний банкны ждү гийн хулгайчуудаа яг энэ шигээ дарамтлаад улс ороноо хохиролгүй болгочихоод дараа нь жолоочийн торгуультай ярь бүгдээрээ хамт явчих гээд дуугарч чадахгүй болоод л ард түмэнлүүгээ дайраад бгаа биздээ луйварчид минь хэрэв та нар хулгай луйвараа төлчихвөл жолоочийн торгууль чинь та нарын 1удаагийн хоолны мөнгөнд ч хүрэхгүй өчүүхэн хэсэг шүү дээ бид торгуулиаа төлчихнөө хулгайчууд эхлээд тэр бум их наядаар идсэнээ ул�####�а өгчих

Холбоотой мэдээ

Back to top button