УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Үдээс хойших хуралдаан эхэллээ

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог билээ. Пүрэв гарагийн /2023.10.12/ хуралдааныг нэг дороос хүргэж байна.

Шууд дамжуулалт:


НЭМЭЛТ: 14.30 цаг

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14.00 цаг эхэллээ. Хуралдаанаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг хэлэлцэж байна. 


НЭМЭЛТ: 12.30 цаг

-Спикер: 2024 оны НӨАТ-ын буцаан олголтод 430 биш 900 тэрбумыг төсөвлөх ёстой биз дээ-

Үргэлжлүүлэн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж эхэллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Тав зургаахан сарын өмнө ШӨХТГ-ын даргаар ажиллаж байгаад одоо хувийн компанид захирал болоод очоод суучихаж байгаа юм. Өрсөлдөгч компаниудынх нь мэдээллийг авчихсан хүн эргээд яаж дарамтлах, шантаажлахыг мэдэхгүй. Зөвлөгөө өгч байгаа компаниудаа эрсдэлд оруулж байна" хэмээлээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын тухай холбогдох албаныхнаас асуулт асуулаа.

Тэрбээр "2024 оны НӨАТ-ын буцаан олголтод 430 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. НӨАТ-аас олох нийт орлого 4.5 их наяд мөн үү. Хуулиараа 20 хувийг нь буцаан олголтод зарцуулах ёстой юу. 4.5 их наядын 20 хувь нь 900 тэрбум төгрөг биз дээ. 430 тэрбум төсөвлөсөн нь хууль зөрчиж байгаа юм биш үү. Буцаан олголтыг нэмэгдүүлэх боломж байгаа юм биш үү гэж хэлэх гээд байна. Энэ талаар мэдээлэл авмаар байна" хэмээлээ.


НЭМЭЛТ: 12.05 цаг

-Дархлаажуулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 30-хан гишүүнтэйгээр санал хураалаа-

УИХ-ын чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж эхэллээ.

Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын хоёр дэд дарга ирцээ бүрдүүлье хэмээн санууллаа. Мөн намын бүлгүүдийн дарга нарыг дуудахыг анхааруулав.

Ингээд 30 гаруй гишүүн цугласнаар санал хураалт явуулж, энэхүү хуулийн төслийг эцэслэн батлуулах хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.


НЭМЭЛТ: 11.55 цаг

-ХЗБХ-ны даргаас Б.Энхбаяр чөлөөлөгдөж, Д.Цогтбаатар дэмжигдлээ-

ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд болсонтой холбогдуулан түүний орны томилгоог өчигдөр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Улмаар түүний оронд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өчигдөр /2023.10.11/ дэмжигдсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулсан бөгөөд асуулт асуух УИХ-ын гишүүн байхгүй байсан тул, санал хураалт явуулахад 100 хувийн саналаар дэмжигдэв.

Иймд Б.Энхбаярыг ХЗБХ-ны даргаас чөлөөлж, Д.Цогтбаатарыг томиллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар "ХЗБХ-ны даргаар сонгогдсон Д.Цогтбаатар гишүүн ажлын амжил ерөөж, хүний эрхийн чиглэлээ улам гүнзгийлэн ажиллахыг хүсье. Хүний эрхийн Европын холбооны дээд шагналтай хүн шүү дээ, бас л" хэмээлээ.


НЭМЭЛТ: 11.10 цаг

-Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаавал 18 сарын тэтгэмж олгоно-

Үргэлжлүүлээд арваас доошгүй жил цэргийн алба хаасан алба хаагч ажлаас халагдвал 18 хүртэлх сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Төслийн танилцуулгыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр чуулганд танилцууллаа.  

Танилцуулгад, "Тус хуулийн төсөлд дараах эрхзүйн зохицуулалтуудыг тусгасан.

Нэгдүгээрт, эмэгтэй алба хаагчийн жирэмсний болон хүүхэд асарсан хугацааг алба хаасан хугацаанд оруулан тооцох, энэ хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөхтэй холбогдсон зохицуулалтыг.

Хоёрдугаарт, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон зааврыг батлан хамгаалах болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Гуравдугаарт, цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэн, ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан насанд хүрээгүй байхдаа нас барсан тохиолдолд түүний оршуулгын зардал олгогдохгүй байгаа хуулийн хийдлийг засаж, тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт энэ талаарх зохицуулалтыг

Түүнчлэн Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах насны насны хязгаар хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох эрх зүйн зохицуулалтыг тус тус тусгасан байна.  

УИХ-ын гишүүн Т.Аубакыр "Хилийн цэргийнхний нийгмийн зарим зүйлсэд анхаарах шаардлага бий. Зарим заставуудын хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чаддаггүй асуудал байна. Нөхөр нь заставт ажиллаж байхад гэр бүл нь аижлгүй хэдэн жил байж байдаг асуудал. Мөн тэтгэвэрт гарах нас нь болчихсон ч цааш ажиллах боломжтой байгаад байдаг хүмүүсээ яах вэ" гэлээ.

БХ-ын сайд Г.Сайханбаяр: "Цэргийн алба хаагчийн тэтгэвэрт гарах дундаж нас 45 байдаг. Гэтэл 60-65 нас хүртэл ажиллах чадамжтай байдаг. Алба хаагчдын мэдлэг, туршлагыг тодорхой нэгжүүдэд ашиглах боломжтой. Харин хууль эрхзүйн зохицуулалт оруулах боломжгүй" гэлээ.

Гишүүд үг асуулт тавьж, хариулт авсны дараа уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 73 хувь нь дэмжлээ. 


НЭМЭЛТ: 10.25 цаг

-С.Одонтуяа: Өнөөдрийн агаарын бохирдолд хэн ч хариулж чадахгүй байна-

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Сонгуулийн хуулиар дамжуулж аймаг, нийслэлийн ИТХ-ын эрх мэдлийг үгүйсгэх нөхцөлийг бүрдүүлж байна. Сая та бүхэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хүч түрэн өөрчилсөн. Дараагийн сонгуульд яаж олонх болох вэ гэдэг сонгуулиа бодсон төслийг оруулж ирж байна. Орон нутгийн ИТХ-ын гишүүдийн аймгаас сонгодог байсан систем рүү оруулах гэж байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өнөө өглөө босоод ирэхэд сошиалаар дүүрэн агаарын бохирдол асуусан иргэд. Гэтэл үүнд хэн ч хариулж чадахгүй байна. Энэ улсад эзэн байна уу, ер нь. "Ийм учраас өнөөдөр агаарын чанар мууджээ. Тэнд ийм аваар осол гарчээ. Уучлаарай. Үүнийг тэдэн цагийн дотор засах гэж ажиллаж байна" гэдэг ч юм уу иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй. Дээрээс нь угаартаж нас барсан хүний тоо тоймоо алдсан. Тоог нь дандаа нуун дарагдуулдаг. Хаанаас зөв тоо олох вэ гэдгийг мэдэхэд хэцүү болсон.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монгол Улс ардчилал гэдэг зүйлээс ухраад яваад өглөө л дөө. Сонгуулийн тухай хуулийг батлах хугацааг хойшлуулна гэдэг эрх баригчид цагийг нь тулгаж байгаад өөртөө ашигтайгаар батална л гэсэн үг. Би яаж өөрчлөгдөж байгааг мэдэхгүй л дээ. Та нар ажлаа хийгээгүйн төлөө зургаан сараар ухрааж болохгүй. Ардчиллаас ухарсан алхам.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос нэг жилийн дотор гар хүрч болдоггүй байсан. Гэтэл болгосон. Дараа нь ҮХЦ-д өгч байгаад хоёр сарын өмнө өөрчлөлт оруулсан. Зургаан сараар ерөөсөө сунгаж болохгүй. Н.Энхболд дарга аа, хойшлуулж болохгүй. Одоо хойшлуулахаар хаврын чуулганаар батлах нь. Хаврын чуулганаар сонгуулийн уур амьсгал орчихсон байна шүү дээ. Энэ бол ардчиллаас ухарсан, нэг нам дахин ялахын тулд өөртөө ашигтайгаар хуулиа өөрчилж байгаа хэлбэр гэж үзэхээс өөр арга алга. Үндсэн хууль зөрчиж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг. 1990 онд монголчуудын хүсэж хүлээж олж авсан ардчиллаас хуульд хулгай хийх замаар ухарч болохгүй.


ЭХЛЭЛ: 10.25 цаг

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ-

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцээр төлөвлөжээ.

·Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Бусад

·Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсох зэрэг асуудлууд хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 12, 2023 15:46

30 гишүүнтэй хур�##� хийж гурилтаж байхаар тарв�##� яасан юм бэ. Гишүүдээ бүрдүүлж чадахгүй байж худ�##� попрохдоо

Холбоотой мэдээ

Back to top button