Хамас бүлэг Хойд Солонгосоос авсан зэвсгээ ашигласан байж магадгүй
Өнгөрсөн бямба гарагт /2023.10.07/ Хамас бүлэг Израил руу гэнэтийн дайралт хийж 1,300 хүний аминд хүрсэн. Хэдийгээр Израилын арми “Iron Dome” нэртэй орчин үеийн агаарын хамгаалалтын системтэй ч гэсэн Хамасын агаарын цохилт их хохирол учруулсан билээ.
Хамаст дэвшилтэт технологитой пуужин байгүй ч дээр үеийн пуужинг их хэмжээгээр харваж “Iron Dome”-ын хамгаалалтыг нэвтэлж чадсан юм. Израилын зэвсэгт хүчний мэдээлснээр Хамас 4,500 гаруй пуужин харважээ.
Тэгвэл АНУ-ын тагнуулын албаны офицер асан Брюс Бехтол Жуниор “Эдгээр пуужингийн зарим нь 2014 онд Хойд Солонгосоос худалдаж авсан пуужин байсан бололтой” гэж хэлсэн байна. 2014 онд Их Британийн “Telegraph” сонин БНАСАУ болон Хамас бүлэг олон зуун мянган ам.долларын зэвсгийн тохиролцоонд нууцаар гарын үсэг зурсан талаар мэдээлж байсан юм.
Бехтол нэмж хэлэхдээ “Хамасын буудсан пуужин нь орчин үеийнх биш. Тэдгээр пуужин нь 107 мм, 122 мм энгийн загвартай Кацуяа пуужин юм. Ийм төрлийн пуужин Хойд Солонгост бий” хэмээжээ.
Мөн тэрбээр Хамаст Бүлсэ нэртэй танк эсэргүүцэгч систем байгаа талаар ярьсан юм. Бүлсэ нь Хойд Солонгосын бүтээсэн танк эсэргүүцэгч пуужин. Тус пуужинг БНАСАУ ЗХУ-ын Фагот пуужингаас санаа авч бүтээсэн байдаг.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.