Гадаад мэдээДЭЛХИЙ

Калифорнийн оршин суугч 6.2 их наяд төгрөгийн супер хонжворын эзэн болжээ

Дэлхийн хамгийн өндөр супер хонжвортой “Powerball” лоттоны шинэ эзэн тодорчээ. “Powerball” нь АНУ-ын 45 мужид хонжвор явуулдаг дэлхийн хамгийн том шагналын сантай лотто юм.

Тэгвэл 1.76 тэрбум ам.долларын буюу “Powerball”-ын түүх дэх хоёр дахь хамгийн том супер хонжворын эзэн Калифорни мужаас тодорсон байна. Одоогийн байдлаар хэн хонжвор тохирсон тасалбарыг худалдаж авсан нь тодорхойгүй байгаа аж. Уг мөнгөн дүнг төгрөг рүү шилжүүлбэл 6.2 их наяд төгрөгтэй тэнцэх билээ.

“Powerball”-ын түүхэн дэх хамгийн том хонжвор нь 2.04 тэрбум ам.доллар байсан. Тус супер хонжворын эзэн мөн Калифорни мужаас 2022 оны арван нэгдүгээр сард тодорчээ.

Супер хонжворын азтан болох магадлал 292.2 саяд нэг. Харьцуулбал нэг жилийн хугацаанд аянгад цохиулах магадлал 1.22 саяд нэг байдаг аж. 1.76 тэрбум ам.долларын ялагч мөнгөө 30 жилийн хугацаанд бүтнээр нь авах, эсвэл нэг 774.1 сая ам.долларыг шууд авах боломжтой юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-14 14:53

hudlaa biz

Холбоотой мэдээ

Back to top button