НИЙГЭМНийгэм мэдээ
Дахин хордсон 18-р сургуулийн сурагчдын биеийн байдал тогтворжиж байна

"Монгол дээд" сургуулийн байранд хичээллэж байсан Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6в ангийн 21 сурагчаас хордлого илэрч, эмнэлэгт хүргэгдсэн хэрэг сарын өмнө гарсан.
Тухайн үед хүүхдүүд толгой өвдөх, дотор муухайрах зэрэг нийтлэг шинж тэмдэгтэй ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн.
Тэгвэл өчигдөр орой эдгээр сурагчийн 15 нь дахин хордлого авсан шинж тэмдэгтэйгээр ЭХЭМҮТ-д хүргэгдсэн билээ.
Хордсон сурагчдыг өнөөдөр эмнэлэгт хэвтэх шаардлагатай хэмээн үлдээсэн юм. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэлжилж байна гэж ЭХЭМҮТ-өөс мэдээллээ.
Ц.ЭНХЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.