Нийгмийн

Налайхын V хорооны засаг дарга: Тос асгасан гэх компани нүүнэ гэсээр өдий хүрсэн

Улаанбаатар хотод аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнөөс эхэлж тодорхойгүй хурц үнэр тархсан. Мэргэжлийн байгууллагууд 12-ны өдрийн өглөөнөөс эхэлж шаардлагатай газруудад ажилласнаар орой 20 цаг орчим Налайх дүүргийн тавдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Эко стандарт петролиум" ХХК 10 тонн хаягдал тосыг хууль бусаар хаясан гэж тогтоосон.

Бид энэ удаад Налайх дүүргийн тавдугаар хорооны засаг дарга Д.Мөнхбаяраас үүссэн нөхцөл байдал болон тухайн компанийн талаар асууж, тодрууллаа.

-Яг одоо танай хороо орчим үнэр хэр байна вэ?

-Өнөөдрийн байдлаар айхтар хурц үнэр мэдрэгдэхгүй байна. Ер нь бол газ шиг гэж тодорхойлогдоод байгаа үнэр манай хорооны нутаг дэвсгэрт ойр ойрхон гардаг. 2022 оноос 6-7 удаа үнэртсэн. Тэр бүрд иргэд мэдээлэл өгдөг, гомдол гаргах байдалтай явж ирсэн. Харин хамгийн сүүлд үнэр өргөн хүрээг хамарч нийслэл рүү орсноор уг асуудал олны анхаарлын төвд орлоо.

-Өмнө нь 6 удаа үнэртэхэд ямар арга хэмжээ авч ажилласан бэ. Энэ бүхэн өчигдөр ил болсон компанитай холбоотой юу?

-"Эко стар петролиум" компанийн орчмоос үнэртдэг. 2022 оноос эхэлсэн. Тухайн үед дүүргийн засаг даргад мэдэгдэж, холбогдох албадаас ажлын хэсэг гаргаж хайгаад олоогүй. Гэтэл яг энэ үйлдвэр орчмын хэсгийн ахлагч "эндээс үнэртээд байдаг" гэж зааж өгсөн. Тэгээд очоод шалгасан чинь үйл ажиллагааны зөвшөөрөлгүй, тухайн газрыг түрээсэлдэг компани байсан учраас үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй, түүхий нүүрсийг нь хурааж авах, тогийг нь таслах арга хэмжээ авахаар болсон. Гэтэл компанийнхан "Бид нар ажиллахгүй, түүхий нүүрсийг хураагаад ав. Харин тогоо таслуулмааргүй байна. Энд үлдэх манаач, ажилчдад маань тог хэрэгтэй" гэсэн. За тэгээд л үүнээс хойш үе үе үнэртүүлээд, ирэхээр нүүх гэж байна, технологийн горим алдагдсан, хоолой задарсан гэх мэт шалтаг шалтгаан хэлсээр өдий хүрсэн юмаа.

-Тэгэхээр нууцаар үйл ажиллагаа явуулаад байна гэсэн үг үү?

-Магадгүй. Эднийх чинь суурьшлын бүсээс 900 метр зайтай оршдог. Гэнэт үнэртээд цаг гаруй болоод намжчихдаг. Сүүлд өнгөрсөн есдүгээр сарын 18-нд үнэртээд хорооны зүгээс уг үйлдвэрийг бүр хааж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Иргэдийн гарын үсэгтэй 16 хуудас материал явуулсан. Ингээд 26-нд БОАЖЯ-наас хүмүүс ирж ажилласан. Гэвч одоо нүүх бүүхэл энэ их хэмжээний хаягдлыг байгаль орчинд гаргаж хаясан гэхээр бас л бид нарт хэлдэг шалтгаануудаа хэлээд үлдсэн болов уу.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мөнх
Мөнх
2023-10-14 09:38

Компанийн захир�##�, менежер хоёрыг барьж хорихыг шаардаж байна

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
2023-10-14 13:09

арга хэмжээ авахгүй б�##�айрсаар ийм байд�##�д хүрч дээ

Зочин
Зочин
2023-10-15 19:16

Баривчлаад шийтгэх хэрэгтэй. Арай л хорлон сүйтгэж байгаа юм биш үү???

Зочин
Зочин
2023-10-16 08:55

БОАЖЯ-ны ш�##�г�##�тын хүмүүс яагаад энэ үйлдвэрийг хаагаагүй вэ? Яагаад?

Холбоотой мэдээ

Back to top button