Путин “хязгааргүй” түншлэлээ гүнзгийрүүлэхийн тулд БНХАУ-д айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт БНХАУ-д айлчилж Ши Жиньпинтэй уулзах талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр мягмар гарагаас /2023.10.17/ лхагва гарагийн /2023.10.18/ хооронд болох “Бүс ба Зам” санаачилгын уулзалтад оролцоно.
Гааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх Путиныг баривчлах тушаал гаргасны дараа тэрбээр гаднын орнуудаар айлчлахаа бараг больсон. Өнгөрсөн наймдугаар сард болсон “BRICS” холбооны дээд чуулганд Путин оролцолгүй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров улсаа төлөөлсөн юм.
БНХАУ болон ОХУ 2022 оны хоёрдугаар сард Путин Бээжинд айлчлах үед хоёр улсын “хязгааргүй” түншлэл эхлүүлснээ мэдэгдсэн. Үүнээс хэд хоногийн дараа Путин Украин руу цэргээ оруулсан билээ. Одоо тэрбээр энэхүү “хязгааргүй” түншлэлээ гүнзгийрүүлэхийн тулд Хятадад айлчлах гэж байна.

АНУ-ын төр БНХАУ-ыг хамгийн том өрсөлдөгч, ОХУ-ыг үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хамгийн том зүйл гэж үздэг. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ зууныг ардчилал болон автократ засаглалтай улсуудын оршин тогтнолын төлөөх өрсөлдөөн тодорхойлно гэж хэлсэн юм.
Хамгийн том өсрөлдөгч, үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хоёр орон нь харилцаагаа гүнзгийрүүлэхээ ажиллаж байна. Харвардын их сургуулийн профессор Грэм Аллисон “Сүүлийн арван жилийн хугацаанд Ши Жиньпин Путины Оростой дэлхийд хамгийн нөлөө бүхий хэр нь албан ёсоор зарлагдаагүй түншлэлийг үүсгэсэн” гэжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Хурдацтай хөгжиж буй өрсөлдөгч нь дэлхийн хамгийн олон цөмийн зэвсэгтэй нэг чигийн бодлого баримталдаг улстай хамтран АНУ-ын эсрэг зогсож байгаа гэх үнэнтэй АНУ нүүр тулах хэрэгтэй” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай хоёр хөрш маш зөвөө. Улам ойртон нягтарч ардчил�##� нэртэй дэлхийн анархистуудын эсрэг тууштай тэмцэх хэрэгтэй. Амжилт хүсье.