Улс төрийн мэдээ

Хойд хөршийн хэвлэлд: Францууд Монголыг ардчилсан орон хэмээн магтах замаар Б төлөвлөгөөгөө хэрэгжүүллээ

Энэ жилийн хамгийн хүлээлттэй төрийн айлчлалуудын нэг энэ сарын 10-14-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Дараагийн Оюу толгой хэмээн нэрлэж болох том хэмжээний хөрөнгө оруулалтын төслийн эхлэлийг тавих "Орано" групп, ураны төслийн асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон бусад албаны хүмүүс Францын талтай хэлэлцээд ирлээ.

Олон улсын харилцаа талаасаа манайх Франц гэдэг томоохон гуравдагч хөрштэй байр сууриа нэгтгэж байгаа хэлбэр. Нөгөө талаар ураны салбарт амжилттай ажилладгийн хувьд Францаар дамжуулан дэлхий Монголд тодорхой хэмжээнд гэрэл тусгах ач холбогдолтой.

Харин энэ үйл явдлыг хойд, урд хоёр хөрш орон хэрхэн хүлээж авах нь эхнээсээ анхаарал татаж байсан. Тэгвэл ОХУ-ын "Взгляд" сонин "Франц улс гайхшруулж ханахгүй юм" хэмээн уг төрийн айлчлалын талаар бичсэн байна.

"Взгляд" сонин "Францын сүлдэнд "Чичирдэг ч живдэггүй" хэмээн бичсэн байдаг" гэж онцлоод, Нигерид төрийн эргэлт гарснаар тус улсаас уран олборлох цаашдын боломж нь боомилогдсон талаар дурджээ. Харин Б төлөвлөгөөндөө Орос, Казахстаныг оруулж болох байсан ч тэгээгүй, Монголыг сонгосон нь гайхшрам үйлдэл гэж тэмдэглэсэн байна.

Бүр тодруулбал, "Францууд Орос, Хятад хоёр ардчилалгүй, муу. Тийм учраас бид Монголтой нөхөрлөнө" гэсэн хэлбэрээр хандсан хэлбэр гэж үзэл бодлоо тусгасан байгаа юм.

Цаашлаад,

"Францын Засгийн газар Нигертэй урт хугацааны, ашигтай гэрээ байгуулсан ч Монголд мөрий тавихаа мартсангүй. Монголын талаар барууны хэвлэлд бараг юу ч бичдэггүй. Жишээ нь тарваган тахал дэгдсэн талаар нь Орост л бичдэг, Францад тийм биш.

Тэд Нигерт төрийн эргэлт гарна гэдгийг тооцож байсан гэлтэй. Зургадугаар сард төрийн эргэлт болохын өмнө, тавдугаар сард Францын ерөнхийлөгч Монголд айлчлахдаа энэ асуудлын эхлэлийг хэлэлцсэн байдаг. Ингэснээрээ Африкийн колони улсуудад дохио өгсөн. Ирж болох таагүй нөхцөл байдалд бэлтгэсэн байсныг нь харуулж байна.

Нигерт төрийн эргэлт гарлаа гээд цаашдын хэдэн арван жилд хаанаас уран олборлох вэ гэж царай алдаж, улайран гүйх шаардлага байсангүй. Тэд Б төлөвлөгөөг хэдийнэ хэрэгжүүлж. Одоо хурдасгана. Мөн замдаа уранаас гадна литийн төслийг ч зүтгүүлсэн, энэ бол бялуун дээрх интоор" гэж дурджээ.

Мөн тавдугаар сард Монголд болсон айлчлалын талаар,

"Гол зорилго нь Монголын нүүрсний хэрэглээг бууруулах, үүнд нь санхүүгийн тусламж үзүүлэх тухай байсан. Цахилгаан станцуудынх нь 90 хувь нүүрсээр ажилладаг, хүн амынх нь бараг гуравны нэг ядуу амьдарч буй нь үнэн. Нүүрс тэдэнд ус шиг л чухал зүйл. Энэ үеэр литийн тухай огт дурдаагүй.

Харин одоо нүүрсний хэрэглээг бууруулах тухай ярихаа больж, давхар литийн салбарт хамтран ажилах тухай дурдаж эхэлсэн байх юм. Өөрөөр хэлбэл монголчуудыг эрчим хүчний шинэ эх үүсвэрээр "баярлуулах" Француудын санаа давхар өөрсдөө литийн баттерей үйлдвэрлэж эхлэх сонирхолтой нь давхцаж буй онцлогтой" гэжээ.

Мөн Нантийн музейд "Чингис хаан дэлхийг өөрчилсөн нь" нэртэй үзэсгэлэнг дэлгэсэн.

Энэ талаар "Зөвхөн эхлэл. Хэрэв Монголтой үүсгэх харилцаа санаснаар нь өрнөх юм бол дараа нь Парист, магадгүй Луврт ч үзэсгэлэн дэлгэхийг үгүйсгэх газаргүй. Дагаад Монголыг ардчиллын үлгэр жишээ, либерализмын гэрэлт цамхаг мэтээр харуулах өрөвдөлтэй яриа ярих нь дамжиггүй. Нанти бол үнэндээ жижигхэн муж. Тэгээд ч Их Британид харьялагддаг байсан хэсэг" гэсэн байна.

Тэмдэглэл:

Монголчууд ОХУ-аас эрчим хүчний хувьд бүрэн гэмээр хараат. Тийм ч учраас зарим талаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг Оросын талаас зориуд эсэргүүцдэг гэж харагддаг. Цаашид бид өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэх хэд хэдэн төсөл эхлүүлсэн. Харин хамгийн амбицтай, нүүрсний хэрэглээг үлэмж бууруулж болох төсөл бол уран.

Иймд хойд хөршийн зүгээс үйл явцыг анхааралтай ажиглах, олон улсын харилцааны хувьд ямар зөв арга хэрэгслээр өөрсдийн байр суурийг илэрхийлэх нь анхаарал татсаар байна.

Оросууд их гүрний хувьд бидэнд тийм ч эелдэг, дипломат шугамаар хандаад байдаггүй. Хамгийн сүүлд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хороо байгуулсан нь энэ бүтцээр дамжуулж тодорхой хяналт тогтоох агуулга гэж уншигдсан.

Харин наад захын хэвлэл нь Франц дахь Монголын айлчлалыг дээрх хэлбэрээр бичиж байна.

Ташрамд, ураны төслийн хүрээнд хоёр тал хөрөнгө оруулалтын нөхцөлөө үндсэндээ тохирчихсон. Үүний ялдамд литийн төсөл эхлүүлэх асуудалд ч ойлголцлоо нэгтгэсэн. Харин төсөл хэрэгжиж эхлэх, хөрөнгө оруулалтын загвараа цааснаас ажил хэрэг болгох явцад хойд хөршөөс ямар байр сууриуд илгээгдэх нь нэгэнт анхаарал татахуйц болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-16 08:47

Хувхай оросууд боож үхэх гэж байгаа нь ойлгомжтой.

Хариулт
Хариулт
2023-10-16 09:17
Reply to  Зочин

Нэгэн нийтлэлийн төлөө дээрхи нөхөр боож үхэх бор шидмэс хайжээ дээ.Манайх нийтлэл битгий хэл жагса�##� хийдэг гэдгээ бүү март.

Зочин
Зочин
2023-10-16 09:38

Новшийн дээрэнгүый орсуудаас үтэр түргэн с�##�ж түнш хамтран ажиллагчийн хэмжээний түвшинд харьцдаг болох ёстой. Хэзээ болтол ах ах гэж мхлтаж явах вэ

Bat
Bat
2023-10-16 09:52

Хөгжих юмсан Тэгвэл дээрхүүлээд байхгүй дээ

EGGee
EGGee
2023-10-16 09:59

Afrikaas hoogdson France uls- songolt baihgui tul Mongoliig toov. suuliin 30 jil bolhod France mongold yag yamar tuslaltsaa uzuu;lsen be?

Зочин
Зочин
2023-10-16 10:50

Хужаагаас л дээр ш дээ

Зочин
Зочин
2023-10-16 10:54

30000 мянган сум илгээгээд сэхээтнүүдийг нь буудуулчаач, Оросын арга ш дээ

Зочин
Зочин
2023-10-16 15:42
Reply to  Зочин

Өмхий тэнэг хогоо ,1930-иад онд үхсэн хатсаны 30мянган сэхээтэн байдаг юм ,баавар шиг 18,000 лам-гадаад хэлтэй орчуулагчид байсан гэж хуцах нь уу ,эргүү тэнэг новш

Зочин
Зочин
2023-10-16 23:30
Reply to  Зочин

Хөөе чи өөрөө тэнэг тэнэг гэхэд дэндүү тэнэг хог юмаа ! З0 000 сэхээтэнг устгаад л монголд сэхээт ний давхрага устсан, лам нар төвдөөс орчуулдаг байсныг мэддэггүй, монголоо муучлах МАН-ын синдромтой, тархины тэмбүү нь задарцарсан амьд хүүр юм бнаа чи !

Зочин
Зочин
2023-10-16 11:28

Уран олборлоод гадны орнуудаас хөөгддөг Франц манайхыг магтаж үзэсгэлэн хүртэл гаргаад цаасан молгай өмсгөн хөөргөж байж уран олборлох гэрээг зөвшөөрүүлчихвүү дэ

Зочин
Зочин
2023-10-16 12:44

Оросууд хэзээнээсээ �##�ах хядах донтой

Иргэн
Иргэн
2023-10-16 12:52

Оросын дээрэнгүй бодлого хэзээ ч өөрчлөгдөхгүй,

Эгэл
Эгэл
2023-10-16 14:38

орос нохой хуцаж л байг жингийн цуваа явдгаараа явна.

Зочин
Зочин
2023-10-16 15:43
Reply to  Эгэл

Өхюмхий тэнэг хог чи муу бөөс л ёстой хуцаж байнадаа , боол болохдоо бэлд

Зочин
Зочин
2023-10-16 14:45

Ха ха үнэн бус уу. Хулгай луйвар болгонд нэр ус нь гарч явдаг новшнуудыг хошгируулаж баахан мөнгө амлаж байгаад л

Зочин
Зочин
2023-10-16 15:46

Нигер 75 жил францад уран өгсөн байдаг(өгөх юу байхав,франц дээрэмдсэн) ,Африкийн хамгийн ядуу орон , 50%-бичиг үсэггүй ,г�##�наас эрчим хүчээ авдаг ,тэр нь ердөө 1/3%-л хангадаг ,эмнэлэш сонгодог утгаара огт байхгүй - ийм хувь заяа Монголыг хүлээж байна франц �######� долоовол

Зочин
Зочин
2023-10-16 18:02

Лаагаа иднэ үү Лувангаа иднэ үү Монгол улсын хэрэг хагас г�##�зуж Оросуудад түй ч хамаагүй

Зочин
Зочин
2023-10-16 22:49

Блайт нахуйнууд түүхэндээ францыг дуурайж их дагадаг байсанаа мартаж, моголтой хамтрахаар шар�##�хаж үхэх нь л дээ

Холбоотой мэдээ

Back to top button