Гадаад мэдээДЭЛХИЙ

Афганистанд долоо хоногийн дотор гурван удаа газар хөдлөв

Аравдугаар сарын наймны өдөр /2023.10.08/ Афганистаны гурав дахь хамгийн том болох Хератын ойролцоо 6.3 магнитуд хүчтэй газар хөдлөлт болж 2 мянга гаруй хүн нас барсан.

Үүний дараа лхагва гарагт /2023.10.11/ мөн 6.3 магнитуд хүчтэй газар хөдлөлт Афганистаны баруун хэсэгт болсон юм. Тэгвэл дахин нэг 6.3 магнитуд хүчтэй газар хөдлөлт ням гарагт /2023.10.15/ болсон байна.

АНУ-ын Геологийн алба мэдээлснээр ням гарагийн /2023.10.15/ хөдлөлтийн голомт Херат хотоос 34 км-ийн зайд газрын гадаргаас 8 км-ийн гүнд байсан аж.

“Save the Children” байгууллага газар хөдлөлтийн улмаас 4 хүн нас барсан гэж мэдээлжээ. Харин Хератын бүс нутгийн эмнэлэг 153 шархадсан хүн хүлээн авсан байна.

Чичиргээний улмаас Афганистаны баруун хэсэгт оршдог хэд хэдэн тосгон бүхэлдээ сүйрчээ. Херат хотын оршин суугч 42 настай Сайед Казим Рафики ихэнх барилга нурж, хүмүүс ийм их айдаст автсан гамшиг өмнө нь харж байгаагүй гэж хэлсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button