Байден: Израил Газын зурвасыг эзэлбэл том алдаа болно

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт /2023.10.15/ ярилцлага өгөхдөө Израил Газын зурвасыг эзлэвэл том алдаа болно, гэхдээ Хамаст хариуг нь барих хэрэгтэй гэж хэлжээ.
Түүнээс “60 Minutes” нэвтрүүлгийн сэтгүүчл Газын зурвасыг бүхэлд нь бүсэлсэн явдалтай санал нийлж байгаа эсэхийг асуусан юм. Үүнд Байден хариулахдаа Израил дайны дүрмийг зөрчилгүй үйл ажиллагааг явуулж Газа дахь гэм зэмгүй хүмүүст эм, тариа, хоол хүнс, усны хэрэгцээтэй байх боломжийг хангана гэдэгт итгэлэй байна гэсэн аж.

Байденаас Газын зурвасыг эзэлж авах талаар асуухад “Том алдаа болно гэж бодож байна. Миний бодлоор бол Хамас болон тус бүлгийн экстремист үзэл бүх Палестин иргэдийг төлөөлөхгүй. Израил Газаг дахин эзлэх нь алдаа болно гэж бодож байна. Гэхдээ дотор нь ороод экстремистүүдийг устгах хэрэгтэй” гэжээ.
Мөн тэрбээр Хамас бүлгийг бүхэлд нь устгах ёстой ч Палестинд эрх баригчид байх ёстой, Палестин улс байгуулагдах замыг тавьж өгөх хэрэгтэй хэмээсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.