УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МҮОХ-ны газар, тамирчдын нөхөн сэргээх төвийг зувчуулсан Э.Бадар-Ууганы дахисан шунал

Одоогоос яг 15 жилийн өмнө "Бээжин -2008" хүн төрөлхтөний эв нэгдлийн наадмаас монгол хүн анх удаа алтан медаль хүртэж байв. 2008 оны наймдугаар сарын 14-ны өдөр Н.Түвшинбаяр жудогийн -100 кг жинд алтан медаль, Э.Бадар-Ууган алтан медалийн эзэн болсон. 44 жил хүлээсэн олимпийн аваргын алтан медалийг тэд 2008 онд ихэрлүүлж, монгол түмнээ нэгтгэж байлаа.

Харамсалтай нь нэг нь хүн амины хэргээр шоронд, нөгөөх нь Монголын Үндэсний олимпын хорооны газар дээр хувийн эрх ашиг, шуналт сэтгэлээ гүйцэлдүүлэхийн тулд иргэдийн бухимдлыг хүргэж явна.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууганы барилгаас үүдсэн зодоон цахим орчинд багагүй шуугиан тарив.


-МҮОХ-ны ЕНБД болуутаа газрыг нь хувийн компани руугаа зувчуулав-

Э.Бадар-Ууган Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий Нарийн Бичгийн даргын албан тушаалыг долоон жил хашиж байна. Анх 2017 онд эл албан тушаалд очиж байсан бөгөөд улиран сонгогдсон билээ.

Чухам тэр үеэс л МҮОХ-ны газрыг хувьдаа завших боломж гаргаж эхэлсэн байдаг.

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2971м2 газраа "Монголын Үндэсний олимпын хороо" ТББ "Тамирчдын нөхөн сэргээх сувилал" ХХК-д нөхөн сэргээх сувиллын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/420 дугаар захирамжийн хүрээнд гаргуулсан байна.

2012 онд Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл гэсэн хоёр дарга дамнан хотыг удирдсан.

Гэтэл Э.Бадар-Ууган МҮОХ-ны ЕНБД болсоноос хойш нэг жилийн дараа буюу 2018 онд "Тамирчдын нөхөн сэргээх сувилал" ХХК-ийн эзэмшил дэх 2971м2 газрыг нь хувийнхаа "Өөжин" ХХК-ийн эзэмшилд 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн авсан байна.

2018 оны арванхоёрдугаар сарын 10 хүртэл Хотын даргаа Су.Батболд ажилласан. Тэрбээр МҮОХ-ны газрыг хувийн хэвшил рүү гаргах шийдвэр гаргасан билээ.

Ингэж МҮОХ-ны газар Э.Бадар-Ууганых болсон түүхтэй.


-3.7 тэрбумын өртөгтэй тамирчдын нөхөн сэргээх төвийг нь дээрэмдэж, "Өөжин мед" эмнэлэг ажиллуулав-

“Өөжин” ХХК нь зувчуулсан 2971 м2 газартаа “Өөжин Мед” нэртэй эмнэлэг ажиллуулж байна. Энэ эмнэлгийн барилгыг мөн л зувчуулж авсан түүхтэй. Анх спорт сонирхогчдын хандив тусламжаар МҮОХ-ны газрын 1980м2 талбайд баригдсан таван давхар нь тамирчдын нөхөн сэргээлтийн төвийн зорилготой байв.

Гэвч Э.Бадар-Ууганы эзэмшилд авахад тухайн үеийн МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн агсан, Захиргааны албаны дарга асан, хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нар гол рольтой оролцсон. Тэднийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, МҮОХ-ны хорооны хөрөнгөөр баригдаж, өмчлөлд байсан 1980м2 талбайтай, 5 давхар байрыг бусдад шилжүүлэн, завшиж үрэгдүүлсэн гэж үзэж, шүүхээс ял оноосон билээ.

Удалгүй өршөөлийн хуулиар суллагдаж, хууль зөрчиж газартай болсон Олимпын аварга Э.Бадар-Ууганы газар, барилгын аль алиныг нь ч өгөлгүй “Өөжин Мед” эмнэлгээ өдгөө ч ажиллуулсан хэвээр байна.

Тухайн үед эл үл хөдлөх хөрөнгө 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан бол өнөөдрийн зах зээлийн 15 тэрбум орчим үнэ өртөгтэй юм байна.


-20 давхар орон сууц барих зөвшөөрлөө Д.Сумъяабазарыг Хотын дарга байхад, Ц.Тулгаас авчээ-

Одоо ч түүний шунал дуусаагүй. “Өөжин Мэд” эмнэлгийн чанх хойд талд 20 давхар орон сууцны хороолол барихаар барилгын ажлаа эхлүүлсэн нь өнөөдрийн гол асуудал. Уг барилгыг өөрийн хувьцаа эзэмшдэг “Өөжин” ХХК-аараа барихаар зөвшөөрөл сэлтээ аваад байгаа юм.

Барилгын зөвшөөрөл нь 2023 оны 9-р сарын 13-ны өдөр гарчээ. Хот байгуулалт, Хөгжлийн Газрын дарга Ц.Тулга нь БАЗГ 2023-676 дугаартай зөвшөөрөл олгосон байна. Үүнийг нь Барилгын Тухай Хууль, Захиргааны Ерөнхий Хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг ноцтой зөрчиж зөвшөөрөл олгосон, авилга авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж оршин суугчид шалгуулахааар хууль хяналтын байгууллагад хандаад буй аж.

Харамсалтай нь Хот байгуулалтын хөгжлийн газар гаргасан шийдвэрээсээ буцаж ухарч явна. Саяхан шалгалт хийж, улмаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах шийдвэр гаргаж жүжгилсэн байх жишээтэй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга асан Д.Сумъяабазар нар “нэг ч барилгын зөвшөөрөл гаргахгүй” гэснээс хойш өгсөн нь анхаарал татаж байна.

“Өөжин” ХХК-ийнхаа тодорхой тооны хувьцааг Япон улсын иргэн KATO KEIICHI-н нэр дээр бүртгүүлж, түүний хөрөнгөөр дээрх шинэ 20 давхар барилгаа барихаар болжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар KATO KEIICHI нь японы якуза нарын мөнгийг Монгол улсад оруулж ирж угааж байж болзошгүй юм байна


-"Өөжинмед" ХХК-ийн захирлаар Х.Азжаргал бүртгэлтэй байна-

5886805 регистрийн дугаартай "Өөжинмед" ХХК-ийг Гүйцэтгэх захирлаар түүний эхнэр Хангарьдын Азжаргал ажилладаг. Харин хувь эзэмшигчээр Энхбатын Бадар-Ууган, Японы иргэн Като Кейчи гэх иргэнтэй хамт бүртгэлтэй байгаа юм.

-“Өөжин” ХХК-

5887011 регистрийн дугаартай "Өөжин" ХХК-ийн удирдлагаар Жаргалсайханы Солонго, хувь эзэмшигчдээр Энхбатын Бадар-Ууган, Японы иргэн KATO KEIICHI /Като Кейчи/ нар бүртгэлтэй байна.


Сэтгүүлчийн тэмдэглэл: Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, түүний эхнэр Х.Азжаргал нар олимпын хорооны хөрөнгөнд ханаж цадах болоогүй аж. МҮОХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг ажиллаж байгаа бөгөөд олимпын хорооны хөрөнгө, газар дээр барьсан барилгад эзэн суусан олимпын аварга МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы асуудалд ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа юу гэдэг асуулт хариулт нэхэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Халтар
Халтар
2023-10-17 09:09

Аа олимпод нэг амжилт гаргаад ингэж эвдрэх гэж

Зочин
Зочин
2023-10-17 09:10

Шун�##� нь дэндвэл шулам болдог гэж мэдэхгүйн байхдаа

Зочин
Зочин
2023-10-17 09:20

Б�##�иар юм ингэж муухай эвдрэх гэж спортынхон томорхоороо буруу эвдрэхиймдаа

Зочин
Зочин
2023-10-17 09:23

Эд эзнээ голохгүймдаа тэгхээсбиш энэ одоо яах гэж ийм б�##�иар юм хийж байдаг байна аа

Зочин
Зочин
2023-10-17 09:58

Бөх, тамирчин, дуучин нарын ажлын байр нь ДЭВЖЭЭ, ТАЙЗ л юм шдээ ! Дарга, гишүүн нтр болохоороо дан даа л дампууруулаад байхымаа !

Ard
Ard
2023-10-17 10:33

Huuli yosnii umuu huuli bus umuu shalgaad ard irgeded unen uneniin heleed ugchihoo huuliihaan

Баяраа
Баяраа
2023-10-17 11:29

Аргаггүй шүү дээ, аврага болохоосоо өмнө гэр хороололд маш ядуу амьдарч байсан хүн чинь Өсөхийн өлөн нь мөд тавигдахгүй шүү дээ, түүнд эрх мэдэл өгөөд байв�##� хулгайлсаар луйвардсаар байна

Зөөз
Зөөз
2023-10-18 10:00
Reply to  Баяраа

Хүн эвдэрнэ гэж үгүй, тийм л байсан байхгүй юү. Юм үзэж нүд тайлаагүй+ядуу амьдр�##�=ойлгомжтой. Тэр Сү. БАТБОЛДЫН ХҮҮ бас адил...хулгайн мөнгө хулгайн замаараа л явна

Зочин
Зочин
2023-10-17 11:42
Reply to  Баяраа

Нүүрс түлээд л худгаас ус зөөсөн х�##�тайсан юм л байсан байх даа.

Зочин
Зочин
2023-10-17 12:48

нэмж байшин барих байтугай, одоо байгаа эмнэлгийг ч буцааж авах ёстой юм биш үү, ямар аймаар холбоо сүлбээ байхаараа ингэж зөвшөөрөл аваад байдаг хэрэг вэ?

Н.Түвшинбаяр
Н.Түвшинбаяр
2023-10-17 13:11

БАДАР-УУГАН ДОТНО НАЙЗАА ХӨНӨӨХ ДУТУУ ГАЛЗУУРЧ ИРСЭН!

иргэ
иргэ
2023-10-17 13:54

арчаагүй шун�##�тан

Зочин
Зочин
2023-10-17 16:06

Хулгайчийг шоронд хий

Зочин
Зочин
2023-10-17 16:50

Арай юу.тэр зөвшөөрөл цэнгэлдэх 1.2 Рапид хотхоны ус дулааны шугам дээр өгсөн хотын стандарт газраас цуц�##�сан гэвч хашаагаа барьж цутг�##�т хийнэ гээд �##��##�цаж бгаа.том биетэй з�##�уус хоногоор хүмүүс рүү дайрсан.фб дүүрэн бичлэг бна

Zochin
Zochin
2023-10-17 23:46

Oujinmediin gazriig ch gsen butsaaj avaa. Buh tamirchdad heregtei zuil bari. Yahaaraa ene gantsaaraa huviin businessee gazar avaad ashiglaad bdg yum. Olon tumnii hundetgelihg zuv daaj amidraasai.

Зочин
Зочин
2023-10-18 00:40

Арга хэмжээ авч сурмаар байна. Энэ улс орон авилг�##�д идэгдэж з�##�уус бидний ирээдүйг хумс�##�ж байна. Юу үнэн бэ? бүгд бидний нүдэн дээр болж байна.

Зочин
Зочин
2023-10-18 07:56

Mongoliin tamirchin gej butexgui nuxud. Mungunii tuluu yu ch xiideg boljee.

Ард түмэн
Ард түмэн
2023-10-18 18:14

Гуйлгачин байсан,юм үзээгүй новшийн сэтгэлгээ өөрчлөгдөх үү

Зочин
Зочин
2023-10-18 18:31

Хариуцлага тооцох ёстой. Энэ байдлаараа Монгол улстгэж байхгүй болох нь байна. Багын өлөн зан том болсон ч арилдаггүй ажээ

Зочин
Зочин
2023-10-18 19:39

Барилгагүй бол үхлээ юү?

МОНГОЛ
МОНГОЛ
2023-10-18 20:15

ОЛИМПЫН АВАРГА ГЭДЭГ ЭРХЭМ САЙХАН АЛДАР НЭРЭЭ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ШУНЛААРАА БУЗАРЛАХ ХЭРЭГ БАЙНА УУ???????????

Шүгэл үлээгч
Шүгэл үлээгч
2023-10-18 21:00

Монголын з�##�уучуудын холбооны арын газрыг ч мөн адил улс төрийн өндөр �##�бан туша�##�тай хүмүүс хууль зүйн яамны сайд байсан Нямбаатар түүний зөвлөх нар будилуулаад одоо болтол хэл ам хэрүүл тэмцэлтэй байсаар л байгаа

Зочин
Зочин
2023-10-18 23:20

Товч бөгөөд тодорхой тэнэг хүн ч ойлгохоор сайн бичжээ. Манай монгол улс авилг�##�д живж байнаа. Шат шатандаа бөөн авилг�##�. Мөнгө улаан нүд цагаан болждээ. Зөв амьдрахгүй бол Түвшинбаяр аваргын араас орохвий Бадар-Ууган олимпийн аваргаа!

Зочин
Зочин
2023-10-19 00:11

Salgalsan yumand iim uhaan garahgvi gar hol bolj bhgvi yu

Зочин
Зочин
2023-10-19 00:12

Hairan hvn

Зочин
Зочин
2023-10-19 09:41

Энэ газар эзэмших эрх чинь хугацаатай байдаг юмуу?Хугацаа нь дуусахаар яадаг юм бэ? Энэ олон барилгуудыг нураах юмуу? Ямар учиртай юм бэ? Улс тэгээд ийм үнэ цэнэтэй газраа хөлслүүлээд хэдэн төгрөг авдаг юм бэ

Oyun
Oyun
2023-10-19 22:45

Icheesei !!!

Сумьяа
Сумьяа
2023-10-20 21:51

Болиочээ.ш�##�гуулаач ийм өндөр барилга багтах зай т�##�бай �##�га.бетонон ширэнгэ болно

Холбоотой мэдээ

Back to top button