Нийгэм мэдээ

"Хүүхдүүдэд хордлогын шинж дахин дахин илэрч, хөлөө мэдрэхгүй болж байна. Бидэнд анхаараач"

18-р сургуулийн 6в ангийн сурагчид үл мэдэгдэх үнэр үнэртсэнээр хордож, ЭХЭМҮТ-д хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй.

Анх есдүгээр сарын 21-нд болсон энэ үйл явдлаас хойш шинжилгээний хариу гараагүй байгаа юм. Иймд чухам юунаас хордсон нь одоог хүртэл тодорхойгүй. Гэвч энэ хугацаанд хүүхдүүдэд хордлогын шинж тэмдэг дахин дахин илэрч байгаа тул эцэг эхчүүдийн төлөөлөл сэтгүүлчдэд хандаж, ЭХЭМҮТ-ийн гадна хэвлэлийн бага хурал хийлээ.

Хордсон сурагчийн ээж,

"30 гаруй хүүхдэд шинж тэмдэг илэрсэн. Дархлаа сул хүүхдэд илүү хүчтэй илэрч байна. Эхний удаад толгой нь өвдөж, бөөлжсөн. Ангидаа эхэлж ороход л үнэр үнэртэж байсан гэсэн. Манай охин бол хоолой нь боох гээд байна, хүрээд ир гэсэн. Ирэхэд тэднийг хариуцсан багш байгаагүй. Биеэ мэдрэхээ больчихсон, гулжийсан хэдэн хүүхдүүд гадаанаа сууж байсан. Түргэнээр ЭХЭМҮТ-д авчирсан. Араасаа тав, зургаагаар ирсээр энд 20 гаруй хүүхэд ирсэн. “Гадаа хүүхдүүд ийм байна шүү дээ” гэхэд хяналт тавьсан хүн байгаагүй. Эхний хордолтод илрээгүй, зүгээр жаахан толгой нь өвдсөн хүүхдүүд дараа нь, хожим биеэ мэдрэхгүй болоод ирсэн. Хөл дээрээ тогтож чадахгүй, гараа атгаж чадахгүй болж байсан.

Дүгнэлт нь гаралгүй нэг сар болж байна. Эмчилгээ хийхээр сэргэх ч зовуурь арилахгүй. Эвгүй үнэрт маш мэдрэг болж байна. Саримстай шөл аваад ирэхэд л ташраараа бөөлжөөд эхэлж байх жишээтэй. Хариу нь гардаггүй. Хариуг нь харж байж зөв эмчилмээр байдаг. Хожим саажилт үүсэхийг хэн үгүйсгэх вэ. Би маш их айж байна. Дөрвөн мөч нь татахыг харах надад маш хэцүү байсан. Яачихсан улс гэхээрээ бүтэн сар хариу нь гардаггүй юм. Энэ хооронд миний хүүхэд байнга бие нь өвдөж байна. Хүүхдээ 11 жил эрүүл, саруул өсгөсөн, онц сурдаг. Өдрийн ээлжид хичээлд орохоос өмнө өглөөний ээлжид ч үнэртэж байсан гэсэн. Шалны завсраас бүр их үнэртэж байсан гэж тэд хэлж байгаа" гэж ярилаа.

Мөн өөр нэг ээж,

"Манай хүүхэд хөнгөн хордсон. Дотор нь муухай оргиж, хоолны дуршилгүй байгаа. Эрсдэл байна гэж ойлгосон. Хот даяар газ шиг үнэр үнэртэхэд л биен дээр нь юм туурч, бадайрч байх жишээтэй. Шинжилгээний хариу гараагүй. Асуухаад шүүх шинжилгээний байгууллагыг хүлээж байна л гэдэг. Бид дуугүй байснаар хүүхдийнхээ эрүүл мэндээр хохирч дуусах нь гээд сэтгүүлч та бүгдэд хандсан. 12-нд хот даяар үнэр үнэртэхэд хордлого сэдэрч байгаа нь эмчилгээ тохирохгүй байгааг харуулж байна. 18-р сургууль даац нь хэтэрсэн, агаар сэлгэлт маш муу. Ядаж том ангид хичээллэдэг бол хордохгүй байх магадлал байсан ч юм бил үү. Ямар хий дэгдэв, бид айж байна" гэв.

Харин ЭХЭМҮТ-ийн хэвлэлийн төлөөлөгчийн хувьд "Хордлого үүсгэсэн орчин нь цэвэршихгүй байгаа тул хүүхдүүд дахин хордож байна. Эмнэлгийн зүгээс бид шалтгааныг мэдэхгүй. Эмчилгээ л хийнэ. Анх хордлогын шинж тэмдэгтэй ирсэн. Би өөрөө мэргэжлийн хүн биш, хэвлэлийн төлөөлөгч учир эмч нараас авсан мэдээллээ л дамжуулж байна" гэсэн юм.

18-р сургуулийн хордсон хүүхэд: Биеэ яагаад байгааг ойлгохгүй, шууд уйлчихсан

Posted by Eguur News on Sunday, October 15, 2023

Харин 6в ангийн нэгэн сурагч өөрөө,

"Их сонин, машины утаа шиг үнэр үнэртээд байсан. Есдүгээр сарын 21-нд шалнаас байх шиг байсан. Хоёр дахь удаад хаанаас гэдэг нь мэдэгдэхгүй, ангиар нэг үнэртэж байсан. Эхлээд би зүгээр байж байгаад, дараа нь уйлсан. Юу ч өвдөөгүй мөртлөө зүгээр л уйлчихсан. Багш гадаа гарч, ээждээ хэл гэсэн. Хөл чичрээд, уйлахаа болихгүй байсан. Манай ангийнхан хоорондоо гэдэс мушгирдаг, толгой өвддөг гэж ярьсан. Хөлөө мэдрэхгүй, чичирч байна гэдэг. Манай анги 54 хүүхэдтэй. Багш үнэр үнэртсэн эсэхийг мэдэхгүй байна. Дүрслэх урлагийн багш лав үнэрлэж байсан. Анги ер нь маш халуун. Жижигхэн цонхыг л нээх боломжтой. Зарим ширээн дээрээ гурвуул суудаг. Ер нь манай анги л ийм олуулаа" гэж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН ын буянаар Монгол зэрлэг нийгэмд шилжээд удаж байна өө. Ард иргэдийг хүн гэж тоох нь юу л бол

Зочин
Зочин

Одоо энийг мартуулах пиараа нэг өрөөндөө зохиож суугаа.

Зочин
Зочин

Яагаад хүүхдүүд суурь өвчтэй болж байхад тоохгүй байгаа юм бэ.Энд ганц 2 хүүхдийн асуудал яриагүй ярихгүй байгааг яагаад анзаарахгүй байгаан бэ.Ерь нь ганц байлаа ч хүүхэд л бол хүүхэд хүүхдүүд хордсон байна хордлого даамжирсаар байгаан байна энэ асуудал биш үү.Харгис нийгмээ засч залруулах юм хийж байж бид 10 жилийн дараагаас үр днг үзнэ.Хариуцлагын тогтолцоо хэрэгтэй байна.Ажил хийнэ гэдэг зүгээр нэг хийх биш гэдгийг хүн бүр ухаж ойлгомоор байна.Нэг их ардчилсан улс гээд байгаамаа.Хариуцлага тооцох хэрэгтэй хүүхдүүдийн эрх ашиг хүүхдүүдийн эрүүл аюулгүй амьдрах сурах хүмүүжих тогтолцоог бий болгоход анхаараач том хүмүүсээ.

Irgen
Irgen

Хурдан хордлогын улсын мэрэжилтнуудэд узуулж арга хэмжээ авахуулаачээ цаг алдаж болохгуй шуу

Хар
Хар

Агааржуулагчаар хордсон юм биш үү ..хийн хордлого л бх даа

Зочин
Зочин

Тав арван сая хүнд нэг оногддог оношилгооны нарийн төхөөрөмжтэй улсад хүүхдүүдийг яаралтай хүргэсэн дээр.

saidmaa
saidmaa

54 huuhedtei angi bdg bna shyy EnhAmgalan saidaa hudlaa yarihaa boli Huuhed hudlaa yarihgui

Зочин
Зочин
Reply to  saidmaa

Цахимддаг сургууль ч байна. юу сурах юм бол мэд

Зочин
Зочин

Ангийн засвар хийхдээ болохгүй будаг бодис хэргэлсэн юм болов уу?

Back to top button